Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО
Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа
Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
73-ын эсрэг гурав буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар
Шийдлийн Засгийн газарт парламентад суудалтай бүх нам, эвсэл орохоор болж байна. Эцсийн шийдвэрийг хүлээж байсан МАН-ын бага хурал бямба гарагийн орой хуралдаж, олонхийнхоо саналыг сонсч, авч чадлаа. Баасан гарагт товлоод байсан Бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн. Гэвч хурлыг нэг өдрөөр хойшлуулсан болохоос гарах шийдвэр бараг тодорхой байсан гэхэд болно. Бага хуралд оролцсон 200 орчим гишүүдийн 94 хувийн саналаар Ч.Сайханбилэгээр удирдуулсан Шийдлийн Засгийн газарт МАН орж ажиллах хэрэгтэй гэж үзжээ. Ийм шийдвэр гаргахын тулд эхлээд иргэдийн дунд судалгаа явуулж, тал бүрээс санал цуглуулсан гэнэ. Есөн дүүрэг, 10 аймгийн нийт 2500 орчим иргэнийг хамруулан Засгийн газрыг МАН хамтран байгуулах нь зөв үү хэмээн асуухад Улаанбаатарчуудын дийлэнх нь орох ёстой, орон нутгийнхан шаардлагагүй гэж хариулсан ч 52.6 хувь нь хамтарч засаг байгуулах хэрэгтэй гэжээ.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бага хурлын гишүүдэд илгээлт явуулж, хамтран ажиллах шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо энэ хүнд цаг үед зөв шийдвэр гаргаж, Засгийн газраа хамтран байгуулах хэрэгтэй гэсэн уриалга гаргасан.

МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэлд ч эдгээрийг дурджээ. Тэрээр илтгэлдээ “Эдийн засгийн хямрал засаглалын хямралтай хавсарсан нь байдлыг улам хүндрүүлж байна. Монгол Улсын 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг 2.7 дахин багасгаж хямралд хүргэлээ. Тухайлбал, энэ оны эхний 10 сарын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад татварын орлого 914.1 тэрбум төгрөгөөр, төсвийн орлого 797.6 тэрбум төгрөгөөр тасарлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 47 хувьтай байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд банкны салбарын хугацаа хэтэрсэн зээл дөрөв дахин, чанаргүй зээл хоёр дахин нэмэгдэж, зээлийн өрийн үлдэгдэл 12.7 их наяд төгрөгт хүрсэн нь банкны системийг эрсдэлд орууллаа. Үүнээс болж 2015 онд банк, санхүүгийн хямралд орох нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдэн 17.7 их наяд төгрөгт хүрч жилийн ДНБ-ээс даваад байна. Өнгөрсөн онд зөвхөн “Чингис” бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлжээ. Зөвхөн 2013 онд “Чингис”, “Самурай” бонд зэргийг оруулахгүйгээр Шинэчлэлийн Засгийн газар нийт таван их наяд 818 тэрбум төгрөгийн өр шинээр тавьсан гэж Үндэсний аудитын газрын дүгнэлтэд тусгасан байна. Эндээс харахад Засгийн газар өрийн сүлжээнд орсон, өрийн дарамт бодит зүйл болсон нь батлагдаж байна.
Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барилаа. Баялаг бүтээгч, татвар төлөгчдийн тоо эрс буурах болсноор ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, улмаар ажилгүйдэл, орлогын хомсдолоос үүдэлтэй ядуурал өсөх хандлагатай байна” хэмээн эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийснээ танилцуулав.
Мэдээж намынхаа Бага хуралд даргын хувьд хийсэн ажлаа тайлагнасан байна. Орон нутгаар явж, иргэд, гишүүдтэйгээ уулзаж саналыг нь сонссон болон улс төрийн арав гаруй намын удирдлагатай уулзаж, зарим асуудлаар зөвшилцөж хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийг энэ хугацаанд сайн ажилласан хэмээн М.Энхболд онцлоод сайн сөрөг хүчин байж, зарим алдаатай бодлогыг залруулахад хүчин чармайлт гаргаснаа танилцуулсан аж.
МАН-ын дарга М.Энхболд төгсгөлд нь “Энэ цаг үед бид зөвхөн намаа, 2016 оны сонгуулиа бодох уу, улс орны тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашгийг бодох уу гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна. Бидний шийдвэр эв нэгдэл, бүтээлч байдалд тулгуурлах ёстой. Манай нам ямар ч цаг үед цөөнхөө хүндэтгэн олонхио дагаж удирдах дээд байгууллагаас баталсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө эв нэгдэлтэй, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж ирсэн уламжлалтай, туршлагатай улс төрийн хүчин билээ” хэмээжээ.
Хурлын үеэр гишүүдээс АН-ынхан замын дундаас зангаа хувиргадгийг нь мартаж болохгүйг сануулсан нь цөөнгүй байсан гэнэ. Засагт хамтран ажиллах нь тодорхой болоход Ц.Нямдорж, С.Баяр тэргүүтэй зарим томчууд нь хаалга саван гарч одсон тухай мэдээлэл гарсан ч үүнийг няцааж байв. Хамтрахын эсрэг саналтай буйгаа Бага хурлын индэр дээрээс Ц.Нямдорж илэрхийлж. “МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах юм бол би намаасаа гарна” гэж мэдэгдсэн Ц.Нямдорж гишүүнийг хэлсэн үгэндээ хүрэх үү гэх асуулт ч гарч ирэх нь.
Юутай ч, УИХ дахь АН, МАН-ын зөвшилцөх ажлын хэсгүүд зөвшилцөлд хүрч чадсаны хүчинд Бага хурлаас зөвшөөрлөө авч чадлаа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтвортой хөгжлийн үндэс тавих, ойрын болон дунд хугацааны хөтөлбөрийг хамтран баталж хэрэгжүүлэх хэрэгтэй. Оюу толгой, Таван толгой болон уул уурхай, дэд бүтцийн бусад томоохон төслүүдийг холбогдох хууль, УИХ-ын шийдвэрийн хүрээнд ил тод, харилцан хяналттайгаар урагшлуулахад ажлын хэсгүүд санал нэгдсэн байна. Ардын намынхан сонгуулийн саналыг машинаар тоолсны дараа гараар тоолж баталгаажуулж байхыг АН-ынхнаар зөвшөөрүүлж чаджээ. Хоёр бүлгийн ажлын хэсгийн ахлагч Су.Батболд, М.Батчимэг нар энэ талаар албан ёсоор мэдээлэл өгөхөөр бямба гарагт цаг зарлаад байсан ч өнөөдөр болгож хойшлуулсан. Бага хурлын үеэр зөвшилцлийн үр дүнг МАН-ынхан намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг биш эдийн засгаа хямралаас гаргах 1.6 жилийн хөтөлбөр хэрэгжинэ гэж дүгнэжээ.
Бага хурлын үр дүн, МАН-ын эцсийн шийдвэрийг хүлээж байсан “Шударга ёс” эвсэл өнөөдрөөс албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. ИЗНН, “Шударга ёс”эвслийн бүлэг 2012 онд АН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээндээ бага зэргийн засвар оруулж, үргэлжлүүлж таарах нь. Ингээд 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл парламент бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун гэсэн гурван гишүүнтэй сөрөг хүчинтэй ажиллахаар болж байна. Магадгүй Ц.Нямдорж гишүүн хэлсэн шигээ МАН-аасаа гарчихвал сөрөг хүчний гишүүний тоог дөрөв болгоно гэсэн үг.
-МАН-ын Бага хурлын 200 гаруй гишүүний 94 хувийн саналаар АН-тай хамтрах нь-

0 Сэтгэгдэл