Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
”IT” паркийн бойжуулалт ашгаа өгч чадсан уу


Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой юу гэдэг их хэцүү асуулт. Үүнд хариулахад нэг цаг байтугай бүтэн өдөр ч хангалтгүй. Гэвч яг энэ асуултад ганцхан үгээр хариулахыг хүсэхэд мэдээллийн технологийн салбарт хувь болон хувьсгалын зарчмаар ажиллагсад “тийм” гэж төвөггүйхэн хариулж байлаа. Магадгүй, Стокгольмд төвтэй “King Digital Entertainment” гэх жижигхэн компанийн гаргасан “Candy crush” тоглоом 151 тэрбум удаа тоглогдож, жилийн 7.8 сая ам.долларын орлогыг нь нүд ирмэх зуур 567 сая ам.долларт хүргэсэн учраас энэ нь боломжгүй зүйл биш ч байж болох юм. Бүр лавшруулаад энэ тоглоом чинь ердөө л 48.1 мегабайт хэмжээтэй шүү дээ гээд бодвол манай дотоодын компаниуд дэлхийн зах зээлд гарах боломж нь төсөөлснөөс энгийн ч байж болно.
Тэгвэл манай улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамгийн ойр ажилладаг “IT” парк буюу Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) энэ асуудлын хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж, дээрх асуултад хэрхэн хариулж болох талаар бид сонирхлоо. Тус газар үүсгэн байгуулагдсан цагаасаа улсын хэмжээнд хамгийн шилдэг тодотголтой мэдээллийн технологийн компаниудыг бизнес инкубатор 1 төвд бойжуулсан гэдэг.
 

1. Инкубатор
 
Тус газрын Ерөнхий захирлаар Б.Мягмарнаран сонгогдоод дөрвөн сар болж байна. МТҮП 2002 онд Засгийн газрын тогтоолоор бие даасан байгууллага болж байхад тэрээр Монгол Улсын Их сургуульд Электроникийн ангид суралцаж байжээ. Түүний ярьж байгаагаар тухайн үед Засгийн газар болон Монгол Улсын их сургууль мэдээллийн технологийг чухалд тооцож, энэ чиглэлд түлхүү анхаарах болсон аж. Ингэснээр, тухайн үеийн мэдээлэл, технологийн салбарын зах зээлийн багтаамж нь харилцаа холбоонд суурилж байсан бол өдгөө тодорхой хэмжээнд Software, програм хангамжийн үйлдвэрлэл зэргээр 100 орчим тэрбум төгрөгийн зах зээл бий болгоод байгаа аж. Мэдээж энэ нь МТҮП-ийн “Бизнес инкубатор” (Инкубаторын үндсэн зорилго нь мэдээллийн технологийн салбарт шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр байгуулагдсан, дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад чиглэгддэг) гэх төсөлтэй шууд холбоотой. Энэ талаар Б.Мягмарнаран “МТҮП-ийн анхны захирлаар Батжаргал гэх эрхэм ажиллаж байсан. Түүний үед эхлүүлж байсан хамгийн том бөгөөд амжилттай төсөл нь Бизнес инкубатор юм. Тухайн үед “Койка” төслөөр МТҮП-д шинэ орчин бий болгож, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж, төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөлд өнөөдрийг хүртэл 100 орчим компани бойжуулсан байна.
Ер нь, Монголын томоохон гэж хэлж болох Software чиглэлийн компаниуд бүгд манай МТҮП-ийн бизнес инкубатор төвийг төгссөн” гэж хэллээ. Гэвч 10 гаруй жилийн хугацаанд нэг давтамжаар явагдаж ирсэн дээрх төсөлд зарим нэг шинэчлэл хийгдэх болсон гэнэ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд мэдээллийн технологийн гэдэг утгаар нь програм хангамжийн компаниудыг бизнес инкубатор төвд түлхүү хамруулж байсан бол өнөөдөр Embed3 систем буюу техник хангамж, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын чадамжид анхаарах болсон аж. Учир нь, Б.Мягмарнаран “програм хангамж техник хангамжтай нийлээд цогц болохоороо тодорхой бүтээгдэхүүн гарах боломжтой” гэж үзэж байгаа аж. Мөн компьютер анимейшн, зөөврийн төхөөрөмжид  зориулсан программ хангамж, контент үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг бизнес инкубатор төсөлд хамруулжээ. Гэхдээ энэ шинэчлэлээс урьтаж, бизнес инкубатор төсөлд хамрагдсан 100 орчим компани бизнесийн ямар чадамжтай болсон талаар хураангуйлан харъя.

Инкубаторын элсэлт, төгсөлтийн статистик мэдээлэл

2003-2014 онд Мэдээллийн технологийн инкубаторт нийт 91 компани, иргэн элссэнээс  2014.10-р сарын байдлаар
•    Төгссөн 54
•    Хасагдсан, гарсан 29
•    Байрлаж байгаа 11 компани байна.
 

Инкубаторын борлуулалтын мэдээлэл


2003 хойш нийт 6.059.612.80 төгрөгийн борлуулалт, үйлчилгээ үзүүлсэн байна.

 
Басах учиргүй бага тоо
 
2003 оны наймдугаар сард МТҮП-ийн Бизнес инкубатор төсөл хэрэгжиж эхлэх үеэр төсөлд хамрагдах сонирхолтой 25 компани байжээ. Ингээд инкубаторт 11-ийг нь тэнцүүлэн элсүүлж, (Шинэлэг санаа бүхий хэрэгжих магадлалтай мэдээллийн технологийн бизнесийг дотоод гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх, компанийн үндсэн ажилчдын 80-аас доошгүй хувь нь мэдээллийн технологиор мэргэшсэн байх зэрэг шалгуурыг давсан байх ёстой) найман компанийг амжилттай төгсгөж чадсан байна. Харин дээрх найман компаниас газарзүйн мэдээллийн систем боловсруулалтын “Агрософт”, программ хангамж, хөгжүүлэлт, электрон сурах бичиг чиглэлээр “Старсофт” зэрэг компани шилдэг төгсөгч (Инкубаторт элсэгчдэд дэмжлэг үзүүлэх 2.5 жилээ гүйцээж, 90-100 хувийн дүнтэй төгссөн компанид “Инкубаторын шилдэг төгсөгч” гэрчилгээ олгодог байна) болжээ. Ингээд элсэлтийн хугацаанаас төгсөлтийн 2.5 жилийн дараах байдлыг нь харвал 2005 онд бизнес инкубаторын үйлчилгээнд хамрагдаж буй аж, ахуйн нэгжүүд банк, санхүү болон мэдээллийн системийн чиглэлээр 117, компьютерын сүлжээний орчны тав, вэб боловсруулах болон бусад чиглэлээр 350 орчим, нийт 470 орчим бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх болсон байна. Үүнээс гадна, инкубаторт элсэх болзолд бичигдсэн “мэдээллийн технологийн бизнесийг дотоод гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх” гэсний дагуу бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадаад зах зээлд борлуулж эхэлжээ.
Тухайлбал, анхны шилдэг төгсөгч “Агрософт”, Систем интеграцчлал, програм хангамж хөгжүүлэлт, аутсорсингийн үйлчилгээ эрхэлдэг, 2006 оны шилдэг төгсөгч “ЮУ ЭС АЙ” зэрэг компани Япон улсын мэдээллийн технологийн зах зээлд нэвтэрч чадсан байна. Харин компьютер програм ашиглан комик ном хийдэг “Sky power media” компани “Чингис хаан” комик номыг 100 мянган ширхэг үйлдвэрлэж, Солонгос хэл дээр гарган, тус улс руу экспортолж эхэлсэн байдаг.
 Юутай ч, МТҮП-ийн бизнес инкубатор төсөл хэрэгжиж эхэлсэн жил хамгийн олон буюу 11 компани элсч (хавар, намар элсэлт авдаг), өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаа юм. Харин 2005 оноос эхлэн тус төвд элсэх компани болон хувь хүний тоо эрс бурсан бөгөөд нэг удаагийн элсэлтэд ганцхан компани хүсэлт хүргүүлж, төгсөх үе ч байжээ. Харин өнөөдрийн байдлаар МТҮП-ийн инкубаторт 11 компани бойжиж байгаа бөгөөд 2003-2014 оны хооронд 91 компани, иргэн элссэнээс 2014 оны аравдугаар сарын байдлаар 54 компани төгсч, 29 компани хасагдсан байна. Ингээд бизнес инкубаторт хамрагдсан компаниудын зөвхөн орлогын мэдээллээ өгсөн тоонд үндэслэн харвал, 2012 онд нэг компанийн жилийн дундаж орлого 38.4 сая төгрөгт хүрч, нийт 13 компани хагас тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Дараа онд нь гурван компани орлогын мэдээллээ МТҮП-д хүргүүлсэн бөгөөд үүнээс үзвэл, тэд жилийн 230 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь нэг компанид жилийн 76 сая төгрөгийн дундаж орлого ногдож байгаа юм. Харин энэ онд орлогын тоо өсөх хандлагатай байгаа ч компанийн тоо нэмэгдсэн нь нэг компанид ногдох орлого бага гарахад нөлөөлж байгаа юм байна. Тухайлбал, энэ оны зургадугаар сарын 10-ны байдлаар зургаан компанийн нийт орлого 175.4 сая төгрөг ч нэг компанийн хагас жилийн орлого 29.2 сая төгрөг байгаа юм. Дашрамд дурдахад, МТҮП-ийн бизнес инкубатор төсөлд хамрагдсан компаниудын хамгийн өндөр орлоготой ажилласан жил нь 2007 он бөгөөд энэ үед 24 компани 1.7 тэрбум төгрөгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрүүлж, нэг компани дунджаар 72.9 сая төгрөгийн орлого олж байжээ. Харин 2003 оноос хойш орлогын мэдүүлгээ өгч байсан компаниудын тоонд үндэслэн харвал өнөөдрийг хүртэл нийт 6.05 тэрбум төгрөгийн зах зээлийг бизнес инкубатор төсөлд хамрагдсан компаниуд бий болгожээ. Хэдийгээр бага тоо мэт санагдах ч дээрх компаниуд нь үндэсний хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

 
2. Зөөврийн төхөөрөмжийн зах зээлд орж байна
 
3.6 тэрбум “ухаалаг” гар утас хэрэглэгчдийн 1.5 тэрбум нь гар утсаараа дамжуулан интернэтэд холбогдож, сошиал медиа хэрэглэх болсон (Global digital statistics, 2014.10) нь хөдөлгөөнт төхөөрөмжийн зах зээл асар хурдан тэлж байгааг илтгэж байна. Нөгөөтэйгүүр, 2013 онд “ухаалаг” гар утас анх удаа 1.04 тэрбум ширхэг зарагдаж, дэлхийн түүхэнд байгаагүй огцом буюу 30 гаруй хувийн өсөлт үзүүлсэн. Тэгвэл “ухаалаг” гар утас хэрэглэгчийн тоо өсөж байгаа нь гар утас, түүнд зориулсан контент үйлдвэрлэгчдийн зах зээлд маш том боломж нээж өгсөн гэдгийг “Strategy Analytics” судалгааны байгууллага тайландаа онцолжээ. Түүнчлэн гар утас үйлдвэрлэгч томоохон компаниуд ид өрсөлдөөний үедээ явж байгаа нь технологийн хамгийн сайн шийдлүүд “ухаалаг” гар утсанд шингэхэд нөлөөлж байгаа аж. Тэгвэл энэ зах зээлийн талаар МТҮП-ийн захирал Б.Мягмарнарангаас тод­руулахад, тэрбээр “Манай салбарын онцлог хил хязгааргүйгээр өөрийн бараа бүтээгдэхүүн, кон­тен­тыг борлуулах боломж олго­дог. Тиймээс бид энэ өргөн хүрээний боломжийг алдахыг хүсэхгүй байна. Бидэнд дотоодын компаниудын хүчин чадал, мөн чадварлаг хүний нөөц байгаа учраас зөөврийн төхөөрөмжид зориулсан контентын зах зээлд эргэлзэх шаардлагагүйгээр орсон. Тиймээс бизнес инкубаторт шинэ төрлийн гэж болох компаниудыг элсүүлээд байгаа. Румын улсын хоёр залуу жижигхэн програм хийгээд олон улсын зах зээлээс мөнгө босгож чадаж байна. Мөн “Skype” цахим харилцааны хэрэгслийг Эстон Улсын хоёр, гуравхан залуу нийлээд хийчихсэн шүү дээ” гэж хэлсэн юм. Тэрбээр үүнийгээ “аливаа улс орон мэдээллийн технологийн чиглэлд өөр, өөрийн онцлогтоо тохируулан дагнан ажиллаж байна. Тиймээс манай дотоодын компаниуд бусад улсын олон жилийн турш дагнан хийж байгаа бүтээгдэхүүний араас явах шаардлага, шаанс байхгүй байж болох юм. Гэвч Монголчуудын сэтгэлгээнд аргамжаа байхгүй уч­раас бидний хувьд нэг чиглэлийг барихаас илүүтэй, мэдээллийн технологийн хамгийн шилдэг боломж болох нээлттэй, цар хүрээгүй гэдэг өгөгдлийг нь ашиглах боломжтой зүйл юм” хэмээн тайлбарласан юм. Тэ­рбээр бизнес инкубатор төсөлд шал­гарсан зөөврийн төхөөрөмжийн контент үйлдвэрлэгч компаниудыг нээлт­тэй сэтгэж, гадаад зах зээлд гарах боломжтой бүтээгдэхүүн гар­гаж чадна гэдэгт итгэлтэй байгаа аж.

3. Дадлагажуулалт
 
Улс орныг мэдээллийн технологиор нь гурав хуваан авч үздэг. Нэн түрүүнд үйлдвэрлэгч буюу үндсэн системийг хийдэг улс орон байдаг бол дараагаар нь аутсорсинг буюу үйлдвэрлэгч улсын захиалгаар програм хангамж, тоног төхөөрөмжийн дэд бүтцийг үйлдвэрлэдэг улс багтана. Харин эцэст нь хэрэглэгч улс бичигдэнэ. Мэдээллийн технологийн нэвтрэл хэдий өндөр ч манай улс өнөөдрийн байдлаар хэрэглэгч орны тоонд багтаж байна. Гэхдээ бидэнд зарим талаараа аутсорсинг хийх өргөн боломж байгаа. Харин туршилт хийж, санаагаа бүтээгдэхүүн болгох, цар хүрээгээ өргөжүүлэх боломж өчүүхэн бага байна. Ялангуяа, мэдээллийн технологийн чиглэ­лээр суралцдаг оюутан залуус, техник хэрэгслийн хангамж, туршилт судалгааны ажлын бодит дадлага хийх боломжоор дутагдаж байгаа юм. Тэгвэл Эмбеддед гэх шинэ нэр томьёо орж ирсэн нь дээрх орон зайг нөхөх боломжийг олгож байгаа талаар МТҮП-ийн хөтөлбөрөөс харж болохоор байна. Тодруулбал, 265 м.кв 20-30 хүний багтаамжтай Эмбэддед систем хөгжүүлэлтийн лаборатор МТҮП-д байдаг нь Монголдоо анхных болсон юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшинг дээшлүүлж, олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэх, шинэ мэдлэг, бүтээгдэхүүнийг туршиж үйлдвэрлэх, мэдээллийн технологийн цоо шинэ зах зээл бий болгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, энэ лаборатор төрөл бүрийн аж үйлдвэрийн автоматжуулалтыг дэмжих зорилготой эмбэддед системийн технологийн (электрон хавтан, деталиуд угсрах машин тоног төхөөрөмж) тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан хэсэг. Тиймээс инженер техникийн чиглэлээр суралцдаг, мөн судалгааны ажил хийх гэж байгаа хэн бүхэнд бүтээгдэхүүнээ зохион бүтээх, турших боломж олгох юм байна. Товчхондоо, МТҮП дадлага олгож, түүнийг нь дэмжихээс эхлээд өөрийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд зах зээлд байр сууриа олох хүртэлх бүх цаг үед цогц тулгуур нь байсаар байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан