Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“Монос”-ын ажилчдад ял оноолоо


Фенобарбитал төрлийн Люминал эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор 16 хүүхдийн биеийн байдал муудсан нь эмзүйч эмийн тунг хэтрүүлэн олгосноос болсон гэх маргааны шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд боллоо.
“Монос” эм ханган нийлүүлэх төв байгууллага нь дээрх эмийг “Эмийн үйлдвэр” компаниас худалдан авч, борлуулахдаа 100 мг-тай 10 шахмал эмийг таван мг-тай 10 шахмал эмтэй андуурч борлуулсан гэдэг үндэслэлээр “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгс нарыг Эрүүгийн хэрэгт татсан юм. Тэднийг улсын яллагч Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд, Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар буюу “Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу ялласан.
Мөн эмийн тунг хэтрүүлэн уусны улмаас хордсон хүүхдүүдийн эцэг, эх шүүх хуралд оролцож, хохиролтой гэх бай сууриа шүүх хуралдааны үеэр хэлжээ. Ингээд шүүх “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноож, жирэмсэн тул биеэр эдлэх ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Харин Люминал эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан үндэслэлээр шүүгдсэн “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсийг нэг жилийн хорих ялаар шийтгэж, ялыг тэнсэн харгалзуулж эдлүүлэхээр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан