Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Их хэмжээний хятад архийг устгалаа


Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс “Иргэний аюулгүй байдлыг хангах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр Монгол Улсын хилээр хууль бусаар орж ирсэн, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй, хятад ханзаар бичсэн шошготой 2л, 500, 494 грамм савалгаатай42-60%-ийн 8 нэр төрлийн 1381 ширхэг буюу 1 тонн 407 литр 128 грамм их хэмжээний архи согтууруулах ундааг илрүүлж өнөөдөр дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгалаа.

Ийнхүү Захиргааны зөвлөлийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Нармандах хэлэхдээ” “Дээрх архинуудын нийлмэл эфир, альдегид, совсны тос, менатол нь МУ-ын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүнд металлын үлдэгдэл мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээр өвөрмөц амт, хурц үнэртэй байгаа нь ямар аюултай бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж ард иргэдийн амь нас, эрүүл мэнд занал хийж байгааг тод харуулж байна. Сүхбаатар дүүргийн Захиргааны зөвлөл, холбогдох хэлтэс албад энэхүү хууль бус үйл ажилагааг илрүүлснээр мянга мянган хүнийг аюулт эрсдэлээс хамгаалж чадсандаа сэтгэл өег байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан