Шар гэгдэх сониноос өрх тусгаарлан өөрийнхөө сэтгүүлийг гаргаж яваа Соронзынхон үе үехэн "зохиол" бичдэг нь цахим ертөнцөөр од болоод авдаг.
Хамгийн сүүлд л гэхэд Малчин компанийн захирлын тухай бичсэн нь эзнийх нь эгдүүцлийг хүргээд авчээ.
Тус компанийн захирал өөрийн фэйсбүүк хуудаснаа "Соронз сэтгүүл алахнээ!!! Компанийг маань өөр эзэнтэй болгоод гэр бүлд маань 3 ойтой хүүхэд хайраллаа буянаараа болог дээ..." гэж бичсэн байна.
Соронз сэтгүүлд ийн өгүүлжээ.
Эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байхад эцэстээ "тос үмхэж", торгонд хөлбөрч л таараа. Яг үүн шиг 1996 оноос эхлэн эрчим хүчний хоёр дахь эх үүсвэр болох нар салхины цахилгаан үүсгүүрийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдаж байсан "Малчин" ХХК одоо ОХУ-ын Тувад "Малчны Энерго", Тайландын бангкок хотод "ThaiSolar-Malchin" компани байгуулж групп болтлоо өргөжсөн. Хамгийн сонирхолтой нь "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин Э.Намуунаа Малчин ХХК-ийн захирал Энхбаярын охин юм байна. Тэднийх гурван хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь гурван ойтой. Энхбаяр эхнэртээ 99-н сарнай багцалж үе үехэн бэлэглэдэг романтик нэгэн.
Үүгээр ч зогсохгүй машин цуглуулах хоббитой бөгөөд хамгийн сүүлд л гэхэд 140000 доллар буюу 263 саяын үнэтэй 1914 оны Toyota Tundra Devolromaz машиныг өөрийн болгоод буй. Учиргүй тасарчихсан тэрбумтны эгнээнд багтаагүй ч хөдөлмөрийнхөө үрээр хоёр идэж, хүссэнээ авч байгаа аав, ээжтэй гэдгээ жүжигчин Э.Намуунаа тун чиг нууцалдаг юм билээ.
Хөрөнгөтэй айлын охин гэхээсээ илүү хөдөлмөрөөрөө олонд танигдсан жүжигчин болох хүсэлтэй болохоор тэгдэг байх.