Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
С.Дэмбэрэл Японы Эзэн хааны одонгоор шагнууллаа

Өнөөдөр 12.00 цагт Япон Улсын Элчин сайдын өргөөнд Монгол Улсын иргэн Санжийн Дэмбэрэлд Япон усын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

С.Дэмбэрэл нь их хичээл зүтгэлийн үр дүнд эзэмшсэн япон хэлний мэдлэгээ ашиглан, 15 жил хагасын хугацаанд Японы Элчин сайдын яаманд ажиллаж, ардчиллын дараахь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулжээ.

Гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа ч Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэгт Япон хэлийг зааж судалгаа хийхээс гадна өөрийн судлгааны үр шим болох болох “Япон монгол тольч бичиг”-ийг эмхэтгэн гаргасан билээ. Мөн Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг зэрэг найрамдлын нийгэмлэгүүдийн удирдах ажилтнаар ажиллаж, хоёр орны хоорондох хүн солилцооны арга хэмжээг өнөөг хүртэл идэвхтэй явуулсаар ирсэн.

Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан С.Дэмбэрэлийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү одонг олгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан