“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Санаанд оромгүй аварга амьтад
Өөрийн төрөл зйлээсээ хэт тасарсан, санаанд оромгүй аварга том амьтад бас байна. Эдний 11 жишээ.
1. Америкийн Мичиган мужид амьдарч байгаад нас өтлөн үхсэн Зевс нэртэй энэ нохой 111 см өндөр, 70 кг жинтэй байснаараа дээд амжилтын алдарт Гиннесийн номд орсон.
2. Их Британийн “харьяат” Ральф нэртэй энэ молтогчин туулай таван насандаа 25 кг жинтэй болохоор мөн л Гиннесийн дээд амжилтын номд орсон амьтан.
3. 1,1 тонн жинтэй энэ аварга бух Тиггер мөн л английнх. Энэ гайхамшигт дээд амжилтынхаа ачаар ч мал бэлтгэлд явчихгүй байж байгаа амьтан.
4. 16 см урттай энэ цох ойд амьдардаг ч хүнд ямар ч аюулгүй. Багачуул зугаа болгон барьсан нь энэ.
5. Шинжлэх ухааныхаа нэрээр Achatina achatina гэдэг энэ эмгэн хумс 25 см хүртэл томордог байна. Үүнийг Австралийн Брисбен боомтоос ачааны нэгэн контейнерээс олсон гэнэ.
6. Тайландын загасчны барьсан энэ загас 113,5 кг жин дарсан байна. Гэхдээ тэрээр ердөө л гар хийцийн уургаар барьсан гэж байгаа шүү.
7. Харин энэ гурван алгана загасыг калифорнийн эрэг орчмоос барьсны тус бүр нь гэхэд л 56-81 кг татаж байсан. Загасчны хувьд нэг насанд тохиохгүй аз, олз.
8. Япончуудын торонд орсон энэ наймаалж нийт урт нь 3,4 метр. Бас л хэн хүнд тохиогоод байхгүй аз.
9. Хуурай газрын энэ хавч хана туурга, модонд авиран явдаг. Ихэвчлэн далдуу модонд байдаг учраас “далдуу модны хулгайч” гэж нэрлэх нь бий. Энэ бол метр орчим урттай хавч.
10. Энэ зураг “согтуу махчин авто ослын газраас зугтахыг оролдов” гэсэн гарчигтай анх гарсан. Малакка арал дээрээс барьсан энэ сарьсан багваахай 42 см урт, далавчаа дэлгэвэл 1,7 урт болно.
11. Цэнгэг усны энэ дэвүүр загас 4 метр урт. Тайландын загасчид барьсан.

0 Сэтгэгдэл