Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөө цагийн Долоон одой



АНУ-ын Жоржия мужийн иргэн Эмбер, Трент хоёр таван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Гэвч төрөлхийн ясны дутуу хөгжилтэй одой хүмүүс. Элизавета, Жон гэсэн хоёр хүүхэд төрүүлсэн ч Орос, Хятад, Өмнөд Солонгосоос нэг, нэг хүүхэд өргөж авсан буянтнууд. Тэднийг “жинхэнэ долоон одой” гэж нэрлэдэг. Тэд өөрсдийнхөө биеийн дутуу хөгжлийг амьдралынхаа аз жаргалаар нөхөж, хүүхдүүдээ энгийн хүмүүсийн дунд биеэ зөв авч явахад сургадаг. “ABC” телевизийн алдарт Бабарагийн ярилцлагад оролцох үедээ тэд биеийнхээ өндөрт зориулж аливаа зүйлийг өөрчлөх нь утгагүй гэж боддог. Хүүхдүүд маань том болоод ердийн өндөртэй хүмүүс дунд л амьдарна шүү дээ гэжээ.
Эмбер Трент нар одой хүмүүсийн жил бүрийн цугларалтын үеэр танилцжээ. Дөрвөн жил үерхэсний дараа гэрлэсэн. Трент бол төрөлхийн одой эцэг эхтэй. Харин Эмбер жирийн л өндөртэй эцэг эхтэй. Тэд анхны хүүхдээ энгийн л биеийн хөгжилтэй төрөөсэй хэмээн мөрөөдөж, хүлээж байсан ч Жон мөн л одой төржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан