Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО
Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа
Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“Том хүний” яриаг гэр бүлийн сэдэв болговол...
Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан...
Д.Нацагдорж
Манай монголчуудын хувьд “том хүний” яриа гэдэг бол бэлгийн амьдрал шүү дээ. Гэвч том болоогүй хүмүүс том хүний яриа байтугай үйлдэлд орж байгааг өсвөр насны жирэмслэлтийн статистикаас харж болох юм. Өсвөр насныхан хэвлийдээ хүүхэд тээх нь зөвхөн Монголын асуудал биш гэж эрүүл мэндийн салбарынхан алдаагаа далдлахыг хичээдэг. Тодруулбал, жил бүр 7.3 сая охин дэлхийн хаа нэгтээ хөгжиж буй орнуудад хүүхэд төрүүлж байгаа. Энэ нь Монголд байна гэх жишээтэй. Үнэндээ 2006 оноос хойш манай улсад охид жирэмсэлсэн статистик тоо тасралтгүй өсч, мянган амьд төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн төдийгүй зүүн Азийн орнууд дотроо Монгол хамгийн эхэнд бүртгэгджээ. Гэхдээ л эмч, эрүүл мэндийн салбарынхан өсвөр насны охидын шохоорхол, сонирхож үзэх төдий үйлдэл нь жирэмсэн болгож, цаг нь болоогүй, хүсээгүй үедээ хүүхэдтэй болж байгааг таслан зогсоохын төлөө хичээсээр буйг үгүйсгэх аргагүй юм.

Эргээд “том хүний” яриандаа орцгооё. Хүүхэд тань “Ээж ээ, би таны хаанаас гарсан юм бэ, яаж тийшээ орсон бол, яагаад...” гэхчлэн түмэн асуултаар таныг шалгаадаг яг тэр үед нь нүүрээ улайлгаад худлаа ярьдаг тэр мөчөөс л бэлгийн амьдралын тухай буруу ойлголт эхэлдэг болов уу. Хорвоотой танилцаж, шулганаж, бүгдэд яагаад гэдэг асуулт тавьж байх тэр үед нь хэлэх хамгийн зөв хариулт бол “Миний үр нь аав, ээж хоёрынхоо хайраас гарсан юм” гэх нь одоохондоо оновчтой биз ээ. Харин бэлгийн бойжилтын нас буюу охидын хувьд ес, хөвгүүдэд 12 орчим насанд нь хайр гэгчийг илүү дэлгэрүүлэх шаардлагатай. Охидын хөх томорч, сарын тэмдэг ирэх тэр цаг мөчид ээжүүд хамт байж, дотны бөгөөд шударга зөвлөгч байх нь шохоорхол, сонирхол, “солиорлоор” жирэмсэн болохгүй байхад чухал нөлөөтэй. Харин та хүүтэй бол шөнөдөө “орондоо шээчихсэн” юм шиг хөнжил, дэвсгэрээ норгочихоод байгааг ая эвийг нь олж ойлгуулахаас “том хүний” ярианы сэдвээ эхлүүлэх нь зохимжтой юм. Монгол гэр бүлд өнөөг хүртэл бэлгийн амьдрал хаалттай сэдэв байснаас болж л охид жирэмсэлж байгаа шүү дээ. “Өсвөр насны охидын жирэмслэлт үеийн үед байсан, одоо ч байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 17 настай охин эмээ, өвөө дээрээ амьдардаг бөгөөд хоёр сарын өмнө төрүүлсэн үрээ орцонд хаяад явсан хэрэг Дархан-Уул аймагт тохиолдсон...” гэх телевизийн мэдээ үзлээ. Жаахан охид хүүхэдтэй болж буйг эгэл үзэгдэл, цаашдаа ч байна хэмээсэнтэй агаар нэг санагдав. Бид ямар нэг зүйлийг байдаг л үзэгдэл мэт үл тоомсорлосон цагт тэр нь цааш цаашдаа хүлээн зөвшөөрөгддөг. Дээрх мэдээллийн агуулгыг мөшгин ухвал ахлах ангийн сурагчид бэлгийн харьцаанд орж, түүнээсээ хүүхэдтэй болох юм уу бэлгийн замын халдвар авах нь бараг л энгийн үзэгдэл болох бололтой.
Өсвөр насныхан хүүхэдтэй болно гэдэг бол бэлгийн амьдралын ердөө нэг тал нь. Хүүдээ, охиндоо сануулахад “том хүн” болтлоо энэ асуудалд зөв зохистой хандахгүй бол хүүхдээрээ аав, ээж болохоос илүү эрсдэл нь элдэв халдварт өвчин гэдгийг сайн ойлгуулах нь жинхэнэ аав, ээжүүдийн хийх ажил болчихоод байна. Яагаад гэвэл албан үгээр “тохиолдлын” гэж нэрлэж буй замбараагүй бэлгийн амьдралын цаана 20 гаруй төрлийн БЗХӨ отож байдаг. БЗХӨ гэдэг бол Бэлгийн замын халдварт өвчин гэсэн товчлол. Хамгийн түгээмэл сонсогддог тэмбүү, заг хүйтэн гэдгээс өгсүүлээд хламид, трихомназ, ДОХ хүртэл бэлгийн замын халдварт өвчин. Эдний дотор түргэн эдгэдгээс огт эмчлэглэгдэхгүй, үхэлд хүргэдэг нь ч бий. Мөн хэдхэн долоо хоног эмчилгээ хийлгээд дуусдаг нь байхад үргүйдэлд хүргэх осолтой нь ч байгааг аав, ээжүүд санах нь өдий 15-16 жил өсгөж, тэтгэж, өндийлгөж ирсэн үрийнхээ ирээдүйд маш тустай алхам болох юм.
Яг энэ хүртэл өсвөр насныхны замбараагүй бэлгийн амьдрал гэж байхгүй гэж үгүйсгэх хэсэг бүлэг гарч ирж болох. Тийм зүйл амьдралд бодитоор байгааг охидын жирэмслэлт яах аргагүй батална. Нөгөөтэйгүүр, орон нутагт хүртэл ийм зүйл байгааг илтгэж, Завхан аймгийн төвд ажилладаг БЗХӨ-өөс сэргийлэх, зөвлөгөө өгөх, онош шинжилгээ хийдэг ганц байгууллагын үйлчлүүлэгсэд дотор өсвөр насныхан нэмэгдсэнийг ярьжээ. Нэг аймагт нөхцөл байдал ийм байхад нийслэлийн есөн дүүрэг болгонд дунджаар таван эмнэлэг ажиллаж байгааг санах хэрэгтэй. Энэ бол хоёр дахь баталгаа учраас гол асуудлаа үргэлжлүүлье.
Бидний өмнө тулгарсан ганц том асуултын тэмдэг бол “ЯАЖ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД БЗХӨ-ИЙ МЭДЛЭГ ОЛГОХ ВЭ?” гэдэг зүйл. Мэддэг хүн л түүнийгээ зөв ашиглаж, сонголт, шийдвэрээ сайн гаргаж чадна шүү дээ. Хүүхдүүдэд бодит мэдлэг олгож буй ганц л эх сурвалж байгаа нь эрүүл мэндийн сэдэвтэй хичээл. Харин мэдээллийн түмэн суваг байгаагийн хамгийн энгийн нь найзууд хоорондоо сонссон, дуулснаа ярилцах бол хамгийн ноцтой нь насанд хүрэгчдийн элдэв сайтууд. Бусадтай адил байх, дутахгүй явах гэсэн хүсэлдээ хөтлөгдөж дунд, ахлах ангийнхан бүгд л ухаалаг утастай, гэртээ компьютертэй, тэдгээр нь интернэтэд ямар нэг аргаар холбогдож. Энэ бол тэдний өмнө насанд хүрэгчдийн сайтын контентууд дэлгээтэй байгаагаас ялгаагүй бөгөөд итгэхийг хүсэхгүй байгаа эцэг, эхчүүд “юмыг яаж мэдэх вэ” гээд батлгаажуулаад, гэнэтийн шалгалт хийхийг зөвлөе. Харилцаа холбооны зохицуулах хороо хэдэн ч порно сайт блоколсон байлаа гэхэд хайлтын системээр илрэх бүх сайтыг хязгаарлаж чадаагүй л байна. Замбараагүй бэлгийн амьдралд уруу татаж буй нэг зүйл бол замбараагүй уран сайхны кинонууд. Сүүлийн үед шинээр гарсан монгол кинонд “том хүний” хэсэг гарахгүй л бол цочир, сонин үзэгдэл болсон гэлтэй. Түүхэн кинонд хүртэл “томчуудын” эгшинг эрээ цээргүй, элдэв байрлалаар тусгачихаад “Манай киног үзээрэй...” гэж бүх насныханд инээмсэглэн хэлдэг.
Хөвгүүд, охид томчуудаас нуугдаж “том хүний” яриа өрнүүлдэг ч тэдэнд мэдлэгээс илүү мэдээлэл хүчтэй очиж байгаа аж. Бидний үед Эрүүл мэндийн хичээл ордог байсан бол хэлбэрийг нь өөрчлөөд өдгө Хүн байгаль, Хүн орчин, Хүн нийгэм гэхчлэн “мутаци” хичээл болгочихсон. Долоо хоногт 2-3 цагаар ордог “эрүүл мэнд”-ийн хичээлээс хүүхдүүд хангалттай зүйл олж, мэдэж, ойлгож чаддаг нь эргэлзээтэй. Тэгэхээр тэдэнд хамгийн зөв бөгөөд дэлгэрэнгүй, бодитой мэдлэг өгч чадах ганц эх сурвалж нь эцэг эх байхаас аргагүй юм. Гэр бүл доторх нээлттэй сэдэв байлгаснаар та хүүхдээ нэг л өдөр гэдсээ чирээд ирэв гэж элдвээр зэмлэх хэрэггүй болж, ямар нэг өвчин тусаад үргүйдэлд хүргэчих вий гэж эмээх шаардлага буурна. Нөгөөтэйгүүр, өсвөр насны хүү тань, охин тань бие нь эвгүйрхлээ гээд ганцаараа эмнэлэг орох нь нүдний гэм. Нэн ялангуяа БЗХӨ-ий эмнэлэгт зориглон үзүүлэх нь бүү хэл зорих ч үгүй. Тиймээс хэрэв таны хүүхэд БЗХӨ-ий аль нэгээр зовж яваа бол “Явж эмнэлэгт үзүүл” гэхийн оронд өмнөөс нь очиж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө, эмчилгээ авах нь хамгийн том тус болох юм.
Аливаа өвчний тухай ярихад “Анхнаасаа тусаагүйсэн бол...” гэдэг яриа гарч ирдэг. Яг л, овоо босгоогүй бол шаазгай юундаа суухсан гэдэг шиг. БЗХӨ 20 гаруй төрөл байдаг хэдий ч зуун хувь урьдчилан сэргийлэх, тэднээс нэгийг нь ч тусахгүй байх боломжтой. Өнөөг хүртэл олон сая хүн БЗХӨ-үүдээс нэгийг ч биедээ халдаагаагүй явааг санах хэрэгтэй, тэдний нэг нь эцэг эх та гэдэгт эргэлзэхгүй байна. Харин одоо үр хүүхдээ тэр зөв замаараа хөтлөн, чиглүүлэн явуулах шаардлага тулгарлаа. Зарим аав, ээж хүүтэйгээ нээлттэй ярилцахыг хүсдэг боловч өөрөө БЗХӨ-ий талаар тийм ч ихийг мэддэггүй. Энэ нь буруу зүйл биш бөгөөд шийдэл нь тун хялбархан. Хороо бүрт өрхийн эмнэлэг ажилладаг, тэдний гол үүрэг нь өвдсөн хойно анхны тусламж үзүүлэх бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд туслах, дэмжих юм. Тэд ямар ч аав, ээж яваад очсон хүссэн асуултад нь дэлгэрэнгүй хариулж, мэдээлэл өгснийхөө төлөө цалин авдаг билээ.
БЗХӨ гэдэг зөвхөн бэлгийн хавьталаар нэг хүнээс нөгөөд дамждаг юм биш. Бага насны хүүхдүүд хүртэл тэмбүү тусч байсан түүх бий. Нэг хүүхдийн аав юм уу ээж нь тэмбүүтэй байж, хүүхдээ өвөртөлж унтжээ. Бяцхан хүүд халдаж. Хүү цэцэрлэгтээ очиход бусдад нь халдах нөхцөл бие засах суултуураас үүдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ахуйн хавьтлаар халддаг өвчин ч байдаг тул хувийн ариун цэврийг маш сайн сахихыг анагаахын салбарынхан үргэлж зөвлөдөг юм. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэхэд маш чухал зүйл бол мансууруулах, согтууруулах үйлчилгээтэй зүйл хэрэглэхгүй байх. Таны хүүхэд ахлах ангийн хонхны баяр тэмдэглэхдээ архи уусан гэнэ үү, тэгвэл тэрнээс цааш юу болсныг тандаад үзэхэд гэмгүй. Хүн хөөрөл баясал, шохоорхол сонирхол дээрээ согтуурлыг нэмэхэд хяналтаа бүрэн алдаж замбараагүй бэлгийн хавьтлуудын үүд нээгддэг. ДОХ-ын олон тохиолдлын үндэс дээрх мансуурал, согтуурал байсныг сануулахад илүүдэхгүй болов уу. Эцэст нь, эцэг эхийн их хариуцлага үүрч яваа та хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж байгаарай. Хүнтэй үерхэж байгаа эсэх, үдэшлэг цэнгүүнд хэр явдаг зэргийг зэмлэж, загнахаа урьтал болголгүй илэн далангүй ярилцаж сурах нь хүүхдээ хазгай гишгэж, буруу замнахаас бүрэн сэргийлнэ.
Нуруу нуруугаараа эргэчихээгүй, дотроо хөгжилдөн ярилцаж, бүхнээ нээлттэй зөвшилцдөг тийм л гэр бүл аз жаргалтай. Тэр нээлттэй сэдвүүдийн нэг нь том болж буй хүүхдүүдээ оролцуулсан “том хүний” яриа гэдгийг хүлээн зөвшөөрсөн аав, ээжүүд л үр хүүхдийнхээ ирээдүйд итгэл төгс байж чадна.
Жаргалан, жаргалан, жаргалан...
-Хүүхдийнхээ ирээдүйд сэтгэл тавьдаг аав, ээжийг дугуй ширээ тойрон суухыг урья-

0 Сэтгэгдэл