Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО
Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа
Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Хамаатай хамгийн их хамаатай боловсрол
Саяхан Японы “14 настай ээж” уран сайхны киног үзэв. Амаржсан эх нь 14 настай, аав нь 15-тай. Хэдийгээр охины ээж энэ бүхнийг маш эерэгээр хүлээн авах ч хүүгийн ээж болон хөршүүдэд нь энэ явдал байж боломгүй үзэгдэл. Хөршүүд нь хөөрхий охины ээжид хандаж, энэ явдал өөрсдийнх хүүхдэд буруу үлгэр дууриал болох вий гэдгээ ил далдуур байнга хэлэх учир тэднийх нүүхээс өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ юу юунаас илүү 15 насандаа аав болсон хүүгийн ээж өөрөө хүүгээ эцэггүй өсгөсөн мөртлөө хорвоо дээр төрсөн бяцхан хүүхдийг хүлээн зөвшөөрч чаддаггүй...

Үүнтэй адилхан дэлхий нийтийн мэддэг нэгэн жишээ бол дэлхийн хамгийн их ашиг орлоготой телевизийн хөтлөгч Опра Уинфригийн амьдралын түүх.
Тэрээр есөн настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, 14 насандаа хүүгээ төрүүлсэн ч удалгүй хүү нь нас барсан байдаг. Тийм ч учраас тэрээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охидын эрхийг хамгаалагч болсон нь түүнд алдар хүнд, хөрөнгө мөнгө авчирсан байдаг.
Хүсэл мөрөөдлийнх нь гүүрийг нураагч “хүүхэд” байх гэж үү
Гэтэл өөртөө хамгийн ойр жишээг санавал, “Хүүхэд маань хоёр настай. Хүү маань дэлгүүрт ороод чихэр, жимс, амттан аль гоё цаастай болгон руу зааж авч өгөхийг надаас нэхдэг. Тэр бүрийг авч өгч чаддаггүй болохоор хүүхдээ уйлуулаад л дэлгүүрээс гардаг. Яг л энэ зураглалаас би маш их айдаг.
Насан туршдаа мөнгөгүй, хүүхдийнхээ ч хэрэгцээг хангаж чадахгүй бага орлоготой байх вий гэхээс маш их айдаг” хэмээн 17 настайдаа хүүхэд төрүүлсэн Чингэлтэй дүүргийн иргэн Т-гийн сэтгэл эмтэлмээр яриа сэтгэлд буулаа.
Тэрээр ахлах ангид сурч байхдаа жирэмсэлж, эцэстээ хүүхдээ төрүүлээд сургуулиа төгсч чадаагүй учраас дээд сургуульд сурах, мэргэжлээрээ ажиллах, гэр бүлтэй болоод жаргалтай амьдрах зэрэг наад захын мөрөөдөлдөө хүрэх гүүр нь нурсан юм. Гэхдээ энэ түүний буруу биш.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн жил 15-19 насандаа төрсөн 3589 охин байгаа гэжээ. Тэгэхээр Т-гийн амьдралд ганцхан энэ дүр зураг тохиолдсон юм биш.
Өсвөр насандаа буюу 15-19 насандаа ээж болсон охидын зөвхөн 1.1 хувь нь л дунд сургуулиа төгсч чаддаг бол 68.1 хувь нь огт сургуульд сурдаггүй гэсэн тоо ч байна. Ингээд харахаар хүсэл мөрөөдлийнхөө оргил руу тэмүүлэх гүүрээ нураасан охидын тоо харагдана. Тэднийг Опра Уинфригийнх шиг “азтай” хувь заяа дайрахгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүүхдээ төрүүлсэн охидоос гадна үр хөндүүлсэн тоо хол илүү давна.
Гадаадын орнуудын жишгээр өсвөр насны охидын жирэмслэлтийг дагаад чанаргүй төрөлт, ядуурал, үр хөндөлтийн тоо цаашлаад бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгддэг учраас өөр өөрсдийн гэсэн арга туршлагыг хэрэгжүүлдэг. Ингэхдээ хүүхдүүдэд багаас нь нас насны онцлогт нь тааруулсан бэлгийн боловсролын хичээлийг системтэйгээр заадаг байна. Гэтэл манайд энэ боловсролыг хангалттай зааж чаддаггүй нь доорхи судалгаагаар нотлогдож байна. Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс гаргасан судалгаагаар өсвөр насандаа ээж болсон охидын хамгийн бага нь 10 насандаа бэлгийн харилцаанд орж байж. Энэ нь өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөмхий болон ураг төрлийн хүчингийн золиос болдогтой холбоотой ч судалгаанд хамрагдсан охидын хамгийн их буюу 27.5 хувь нь 17 насандаа бэлгийн харилцаанд анх орсон байдаг аж. 17 насандаа бэлгийн харилцаанд орсон охидын 75.5 хувь нь хүүхдийнхээ эцэгтэй, 17.3 хувь нь үерхдэг хөвгүүд, 6.4 нь жирийн найз, таньдаг хүнтэйгээ анх бэлгийн харилцаанд орсон байна. Ингэхдээ 63.8 хувь нь “хамгаалалт” хэрэглээгүй хэмээн хариулжээ.
Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ярьснаар “Охин нас, бие бялдарын хувьд төлжиж гүйцээгүй байдаг болохоор тэнд ураг тээж өснө гэдэг ямар нэгэн байдлаар хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг. Тээлтийн явцад охид эрүүл байгаа юу, эмгэгтэй юу гэдгээ мэдэлгүй хяналтад орой орж ямар нэгэн эрсдэл хүндрэл байвал цаг үедээ оношлогддоггүй. Үүнээсээ болоод дутуу төрөх, дутуу тээх, гүйцэд тээлээ ч тархины гэмтэлтэй, хүчилтөрөгчийн дутмагшилтай төрөх үедээ бүтэж төрөх, хоол тэжээлийн дутмагшилтай болж амьдрах чадваргүй хүүхэд төрөх зэрэг хүндрэл байдаг. Эхийнх нь хувьд цус алдах, жирэмсний хожуу үеийн хордлого, артерийн даралт ихсэх, хавагнах болон эрхтэн тогтолцоонд байгаа өвчин сэдэрч хүндрэх зэрэг эрсдэлт хүчин зүйл хүлээгдэж байдгийг эцэг, эх, өсвөр үеийнхэн мэдэж байх хэрэгтэй. Ийм олон эрсдэлт хүчин зүйл дагуулж байдаг учраас өсвөр насны төрөлт бол эмч, эмнэлэгийн ажилтнуудын анхаарлын төвд зайлшгүй байх хэрэгтэй” хэмээн ярив.
Өсвөр насны охидын мэдэх ёстой ч мэддэггүй зүйлс
19 настай Ц “Найз залуутайгаа танилцаад хоёр сарын дараа түүний олон удаагийн гуйлтаар бэлгийн харилцаанд орсон. Урьд нь бэлгийн харилцаанд орж байгаагүй учраас айж бас эрсдлийг найз залуудаа сануулж. Харин тэр анхны бэлгийн харилцаанд ороход эрсдэл байдаггүй гэж ятгасан. Таван сарын дараа жирэмсэн болоод зогсохгүй бэлгийн замаар дамждаг өвчин авснаа мэдсэн. Тэгэхэд би 16 настай байсан” хэмээн “Гүнж” төвийн судалгаанд хамрагдах үеэрээ ярьжээ.
Өсвөр насны охидод жирэмслэлт хийгээд төрөлтийн талаар дунд сургуулиудад өмнө нь Эрүүл мэндийн хичээлээр дамжуулан заадаг байсан ч одоо тус хичээл нь үгүй болж бага ангийнханд “Хүн-орчин”, дунд ангийнханд “Хүн-байгаль”, ахлах ангийнханд “Хүн-нийгэм” гэгч хичээлээр сольсон. Ингэснээр Эрүүл мэндийн хичээл орох цаг дээр заадаг хичээлийн программыг багасгаж, дээрх хичээлүүдийн хөтөлбөрт багтсан нэг сэдэв болгожээ.
Би дунд сургуульд найман настайдаа элсээд 18-тайдаа төгсөгчдийн сүүл. Эрүүл мэндийн хичээл дээр B, C, D, F дүн авч байхыг хараагүй. Энэ хичээлийг дунд анги төгстөл ангийн багш нь заасан болоод л хаядаг. Охид, хөвгүүдийг бөөнд нь суулгаад бэлгийн боловсролын талаар ярьдаг ч ангиар дүүрэн нэгнээсээ санаа зовсон хүмүүс хичээлийн сэдвээ ойлгох нь байтугай нэгэн рүүгээ харахаас ичиж суусаар 40 минутаа дуусгана. Хичээл заасан багш маань ч өөрөө ийм байдалд байдаг учраас хүүхдүүдийг олигтой дүгнэж чаддаггүй байв.
ДЭМБ-ын зөвлөснөөр “Өвчилсөн хойноо эмчлүүлснээс, эрүүл мэндээ хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх аргад суралцаж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх нь бие махбод, нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн хувьд илүү үр ашигтай” гэж үздэг. Иймээс хүүхэд бүрт цэцэрлэгийн наснаас эхлэн эрүүл мэндийн боловсрол олгох явдал нь хамгийн үр дүнтэй арга болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, сургалт үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллага, НҮБ болон манай улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мэргэжилтнүүд үүнийг дэмжиж ажилладаг. Тийм ч учраас 1998 оноос ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн хичээл оруулах шийдвэр гарч улмаар 2004 оноос албан ёсны стандарт, хөтөлбөртэй заавал судлах хичээл болон орсон нь оновчтой шийдвэр байсан юм.
Гэтэл 2013-2014 оноос хэрэгжиж эхэлж буй Шинэчилсэн Засгийн газрын бодлогын хүрээнд гаргасан “Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн батлах тухай” БШУ-ны сайдын 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн А/311 тоот тушаалд бүх хэлбэрийн (ЕБС, ЕБ-ын хос мэргэжлийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, лаборатор гэх мэт) сургуулийн 4–12 дугаар ангид бие даасан хичээлээр оруулахаар тусгагдсан байсан юм. Гэтэл 2013-2014 онд бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлд интеграци байдлаар тусган оруулсан.
БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тархалт манай улсад улам бүр нэмэгдэж байгаа энэ цагт өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол олгох асуудал нь эрүүл бие төдийгүй, эрүүл харилцаа эрүүл нийгэмтэй холбоотой өргөн хүрээг хамарсан цогц асуудал учраас улсын төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод байгаа. Гэтэл боловсролын шинэчлэлийн хүрээнд багш нар өөрийгөө үнэлэх журамд багш нарын үнэлгээнд сурагчдын эрүүл мэндийн байдал орох ёстой гэж тусгасан. Тухайлбал, ямар ч хичээлийн багшийг дүгнэхдээ хичээл ордог хүүхдүүдийнх нь эрүүл мэндийн байдлыг нэг шалгуур болгох юм.
Тэгвэл Эрүүл мэндийн хичээлийг зөвхөн мэргэшсэн багшаар заалгах зайлшгүй хэрэгцээ шаардлага байдаг. Энэ нь тухайн судлагдахууны онцлогтой холбоотой. Жишээ нь, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдрал, шилжилтийн насны онцлог, БЗДХ/ХДХВ, амьдрах ухааны ур чадвар, хүчирхийлэл, хорт зуршил зэрэг сэдэв нь багшаас тухайн аргазүйд суралцаж бэлтгэгдсэн байхыг шаарддаг. Наад зах нь бэлгэвч хэрхэн хэрэглэх, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос хэрхэн хамгаалах, өсвөр насандаа төрснөөр ямар эрсдэлийг үүрэх талаархи хангалттай тоо баримтыг харуулсан баримтат кино хийгээд ахлах ангийн сурагчдад үзүүлж байх зэрэг зайлшгүй шаардлага байгааг жил ирэх тусам нэмэгдэж буй 15-19 настай охидын төрөлт, хэтэрхий “залуужсан” БЗДХ, ХДХВ, ДОХ-ын халдварын тохиолдлууд харуулж байна.
-Хүүхдээрээ хүүхэд төрүүлэгчид-Эрүүл мэндийн боловсрол-
өнгөрсөн жил 15-19 насандаа төрсөн 3589 охин байгаа

0 Сэтгэгдэл