Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+9°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Хугасалж хэлсэн “З”-д хариуцлага бас тал оногдох уу


ШУУМ

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн баасан гарагийн орой УИХ-ын гишүүн “З”-г “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байхад нь “барьсан” талаар мэдээлэл гарлаа. Түүнтэй цуг Д.Загджав (2008-2012 онд УИХ-ын гишүүн асан), “Макс” группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхай, эрчим хүчний яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нар байсан гэнэ. Дээрх хэрэг, явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж хэдийнэ “З” гэгч хэн болохыг таамаглаад байгаа ч өнөөдрийг хүртэл дээрх процессын талаар албан ёсны мэдэгдлийг Цагдаагийн Ерөнхий газраас батлаагүй бас үгүйсгээгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн “З” нар оргүй хоосноос гүтгэгдээгүй бололтой.


ЛОГИК

УИХ-д “З” үсгээр эхэлсэн нэртэй хоёр гишүүн бий. УИХ-ын гишүүн М.Зоригт албан ёсоор дээрх хэрэгт хамааралгүй гэдгээ өөрийн твиттер хуудсанд “баригдаагүй бас тоглодоггүй” гэж бичжээ. Ингэснээр мөрийтэй тоглосон хэрэгт нэр холбогдоод байгаа “З” гэгч нь Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон Д.Зоригт болж таарах нь. Д.Ганбаатар, Д.Загджав гэж зарлачихаад заавал “З” гэгчийг нууцалсан нь гишүүний бүрэн эрх, нэр төрд нь хамааралтай байж болох ч түүнийг Д.Зоригт гэдгийг логик хэмжээнд батлах олон зүйлс илэрхий байна. Тухайлбал, 2013 онд Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн Д.Зоригт гишүүний Хөрөнгө, орлогын мэдүүлгийн Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хэсэгт “Одод” компаниас 100 хувийн ногдол ашиг авдаг буюу 23030 ширхэг хувьцаа эзэмшдэг талаар бичигдсэн байна. Тэгвэл мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх “Вояж” зочид буудал нь УИХ-ын гишүүн Д.Зоригтын эзэмшлийн дээрх компанийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг аж.  


ХУУЛЬ, ГУУЛЬ

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ. Харин Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар бидэнд “хуулиар хориглосон мөрийтэй тоглоом” гэдэг учир битүүлэг үгийг тайлбарлах боломжтой болж байгаа юм. Тэрхүү тогтоолд “Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулиар хориглосон мөрийтэй тоглоом гэдэгт  ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэж тайлбарлажээ.
Үүнээс үзвэл, УИХ-ын гишүүн “З” нар мөрийтэй тоглож байгаад баригдсан бол хууль зөрчсөн үйлдэл болж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Их хурлын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-д “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” бол гэсэн заалт бий. Хэрэв энэ хуулийн заалт үйлчилсэн бол Улсын Их Хурлын даргад гурван цагийн дотор нэн даруй мэдэгдэж, хоёр өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэхдээ одоогоор УИХ-ын даргад, түүний ажлын албаны зүгээс энэ тухай цагдаагийнхан мэдэгдсэн, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар тодорхой мэдээлэл нийтэд өгөөгүй байна.


БҮТЭЦ

Н.Алтанхуягийн Засгийн газар унахаас өмнөхөн Сангийн сайд Ч.Улааны орыг залгах хүнээр Д.Зоригт нэрлэгдсэн. Одоо Ч.Сайханбилэгийн шинэ  Засгийн газарт багтах эсэх нь нийтэд ил болоогүй ч түүнд хүлээлт бий. Тэрбээр өөрөө ч дээрх мөрийтэй тоглоомын талаар мэдээлэл гарснаас хоёр хоногийн дараа “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн яригдаж байгаа энэ цаг үед бодлогоор ийм мэдээлэл тараасан байна лээ” гэж www.news.mn мэдээллийн сайтад тайлбар өгчээ. Үүнээс үзвэл, тэр өөрийгөө сайд болох магадлалтай гэж, түүний оронд сайд болох хүсэлтэй нэгэн байгаа гэдгийг ч илэрхийллээ. Гэхдээ энэ бол зөвхөн Д.Зоригтын хардлага.

КАЗИНОЧИД

Дэлхийн 156 оронд казино ажиллуулахыг зөвшөөрч, 4000 гаруй казино үйл ажиллагаа явуулж байгаа гэж УИХ-ын гишүүн Д.Зоригт хэлсэн талаар Ардчилсан намын бүлэг өөрийн твиттэр хуудсаараа дамжуулж байв. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг батлах үе. Тухайлбал, дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Д.Ганбат гишүүн гадаадын жуулчдыг татаж, манай улсад орох хөрөнгийг нэмэгдүүлье гэвэл казино болон төрөл бүрийн бооцоот тоглоомын газруудыг нээх хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Үүний хариуд Д.Зоригт гишүүн “Дэлхийд 150 гаруй оронд 4000 гаруй казино тоглоомын газар байна. Жуулчдыг хамгийн ихээр татдаг Сингапур улс л гэхэд өнгөрсөн жилд казино тоглоомын газруудаар дамжуулж 3000 гаруй жуулчин татаж, 14 орчим сая ам.долларыг төвлөрүүлсэн байна” гэж хариу барьсан.
Харин түүнтэй хамт мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх УИХ-ын гишүүн асан Д.Загджав 2008-2012 онд УИХ-ын гишүүн байх үедээ Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг санаачилж байсан нэгэн. Тэрбээр дээрх хуулийн төслөө тайлбарлахдаа “Улсын төсвөө казиногоос бүрдүүлж буй орон олон байна. Казино дагаж хөгжсөн орно ч бас бий. Энэ бол яах аргагүй хөгжлийн тулгуур. Энэ чуулганы хугацаанд манайхан Казиногийн тухай хууль баталчихвал Оюу толгой, Таван толгой төслүүдтэй дүйцэхүйц том ажил амжуулах юм” гэж ярьж байжээ. Мөн тэрбээр өөрийгөө казино тоглодог гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин хаана гэдэг нь тийм ч сонин биш гэж сэтгүүлчийн асуултад хариулж байсан юм.

Д.Зоригт гишүүний хэлдгээр “Ер нь хүмүүс сонирхлоороо нэгдээд  хөзөр, биллиард, муушиг зэрэг тоглохыг хууль бус гэж үзэхгүй гэдэг нь үнэн. Гэхдээ зохион байгуулалттайгаар бооцоо тавьж тоглосон бол хууль бус гэдгийг тэр өөрөө ч бас хэлжээ. Тэгэхээр энэ тухай албан ёсны мэдээг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болоод УИХ-ын даргаас л сонсох нь.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан