Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрчээ

Энэ сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлжээ.

Үүнээс 10.305 хүн буюу 6.5 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Харин сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ирцийн тандалтыг Нийслэлийн долоон дүүргийн харуулдан тандалтын 34 нэгжид хийхэд энэ сарын 21-ний өдрийн байдлаар хүүхдийн ирц 93.0-98.1 хувьтай гарчээ. Энэ нь томуу, томуу төст өвчний түвшин нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд хүрээгүй байгаа учраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн идэвхтэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах, нийслэлийн эрүүл мэндийн нэгдлүүд орны ачааллыг бууруулах чиглэлээр зохицуулалт хийх, хүн амд томуу, төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зэргийг анхаарч ажиллах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагад хүргүүлж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан