Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Хятадад амьдарч буй Монголчууд, Өвөр Монгол иргэд Билгүүдэй хүүгийн амийг аварлаа


Цахилгаанаас үүдсэн галын осолд гүн түлэгдэн Бээжинд эмчлүүлж буй Б.Билгүүдэй хүүд Хятадад амьдарч буй Монгол Улсын 200 гаруй иргэн, 500 гаруй өвөр монгол, 20 орчим хятад хүн сайхан сэтгэлийн хандив өргөжээ.

Монгол улсын иргэн хоёр ой гарантай бяцхан хүүгийн амийг аврахад 200 мянган юань буюу 60 орчим сая төгрөг шаардлагатай байсан бөгөөд Бээжингийн хүүхдийн төв эмнэлэгт хагалгаа хийлгэхээр төлөвлөсөн аравхан хоногийн хугацаанд дээрх сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр хэрэгцээт зардал нь тоо ёсоор бүрдлээ. Хагалгаа өчигдөр маш амжилттай сайн болж хүүгийн бие наашилж эхэлсэн тухай ӨМӨЗО дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэгээс мэдээлэв. Б.Билгүүдэй хүүд халуун сэтгэлт өвөр монголчууд хот хөдөө аймаг хошуу бүрээс хүүхэд хөгшидгүй хандивын гараа сунгасаар байна. Тэдний заримаас нь дурдвал,Баяннуур аймгийн Урдын дунд хошууны нийгэмлэг, Монгол үндэстний сургуулийн багш нар 25030 юань, ШУӨЗО-ны Өрөмч хотын Шин хуо лиао еүэнь байгууллагаас 37250 юань, Хөх хотын Шин хуо лиао еүэнь байгууллага 13550 юань, Бээжин хотын өвөр монгол залуусын үүсгэн байгуулсан “Айзам” медиа группээс 30 гаруй мянган юань, түүнчлэн маш олон хувь хүн, албан байгууллага, оюутан, сурагчид хандив өргөжээ. Мөнэнэ сарын 22-ны өдөр Бээжин хотын монголчуудын цугладаг “Анд” клубт болсон хандивын тоглолтод Өвөр монголын урлаг соёлын алдартнууд оролцсон юм. Тус арга хэмжээг Бээжин дэх Өвөрмонголчуудын “Наран хүн” нийгэмлэгээс зохион байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан