Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“Манлайлагч гэр бүл-2014” боллоо


Монголын Улсын Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо, Шинэ Үеийн Залуу Сэтгүүлчдийн Холбоо, Дэлхийн Монгол Туургатан гэр бүлийн төв хамтран “Манлайлагч гэр бүл-2014” хүндэтгэлийн арга хэмжээг 11 сарын 23 өдөр МҮЭСТОрдонд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Монголын манлайлагч 400 гаруй гэр бүл оролцсон бөгөөд тэдний дундаас ажил үйлс, үр хүүхдээ үлгэр жишээ өсгөж, гэр бүлийн халуун дотно уур амьсгалаараа бусдыгаа манлайлсан шилдэг 20 гэр бүлийг шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

Мөн арга хэмжээний үеэр гэр бүлүүд хоорондоо танилцаж халуун дотно яриа өрнүүлэн үзэл бодлоо хуваалцаж, лекц сонч, урлаг соёлын тоглолт үзэж сонирхсон юм. Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн О.Заяа хэлэхдээ “Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн нандин зүйл. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, үр хүүхдээ зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлэхэд эцэг эхийн оролцоо, гэр бүлийн уур амьсгал нэн чухал. Иймд энэ бүх сайхан зүйлсийг үүрэг хариуцлагатайгаар хийж, бүтээж яваа манлайлагч гэр бүлүүдээ алдаршуулсан сайхан арга хэмжээ болж байна” хэмээн онцоллоо.

Итгэлцэл, хүндлэл, хайр гэрэлтсэн арга хэмжээнд оролцсон гэр бүлүүд нүүрэндээ инээмсэглэл тодруулж, халуун алга ташилтаар “Манлайлагч гэр бүл-2014” арга хэмжээ өндөрлөсөн юм. Монголын мянга мянган, сая сая гэр бүлүүдийн амьдрал мандан мадрах болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан