Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Грийн сити ХХК хугааа нь дуусан бэлэн гоймонгийн хугацааг засчээ


Мэргэжлийн хяналтынхан “Грийн сити” ХХК-ийн Нарантуул захад байрлах агуулах   болон   тус дүүргийн наймдугаар  хороонд байрлах төв агуулахад   хяналт, шалгалт хийжээ.  Шалгалтаар тус компани нь хүнсний сүлжээнээс хадгалах хугацаа дууссан бэлэн гоймонг  буцаан авч төв агуулах дээрээ төвлөрүүлэн дууссан хадгалах хугацааг будаг шингэлэгчээр  арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгаж, хуурамч шошгын мэдээлэлтэй, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд  гаргасан байна./ мөн гоймонгийн савлагаан дээр хадгалалтын хугацаа дууссан цайг урамшуулал болгон дагалдуулсан/. Энэ нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн наймдугаар зүйлийн 8.1/Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна./, 12 дугаар зүйлийн 12.7.1/шошго худал мэдээлэл агуулсан;/, 12.7.3 /өөр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул хугацаа дууссан “Mutton noodlesoup”,  “Carry ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон,  “Solomon’s seal tea”нэрийн 154 хайрцаг, нийт  8021,0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, устгуулахаар шилжүүлжээ. Мөн хадгалах хугацааг засварлаж худалдаанд гаргасан “Mutton noodlesoup”, “Carryramen” бэлэн гоймон, “Solomon’s seal tea”дүрдэг цайг Засгийн Газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авахуулах тухай хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Дээрх зөрчлийг үйлдсэн тус компаний орлогч захирал Ж.Энхтуяад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5760000 төгрөгийн шийтгэвэр ногдуулан,  зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын  Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан