Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Олон улсын ТВ-ийн өдөр

Орчин үеийн нийгмийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа орчин үеийн хүний амьдралыг ТВ-гүйгээр төсөөлөх аргагүй. Иймд 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас арваннэгдүгээр сарын 21-ий өдрийг Олон улсын телевизийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсон.

НҮБ нь гишүүн орнууддаа энэ өдөр боловсрол, ёс суртахууныг хөгжүүлэхэд чигэлсэн нэвтрүүлэг бэлдэж байхыг зөвлөсөн байлаг. Иймд энэ өдрийг тэмдэглэхдээ дэлхий даяар ТВ сувгууд энх тайван, аюулгүй байдал, нийгмийн хөгжил, соёлын солилцоотой холбоотой нэвтрүүлэг солилцдог уламжлалтай болжээ.

Дашрамд сонирхуулахад дэлхийн ТВ-ийн түүх нь 1933 онд Америкт Оросоос цагаачлан очсон Владимир Зворыкин гэдэг инженер катодын хоолой нээсэн цагаас эхлэлтэй гэж үздэг. Энэхүү катодын хоолойг ашиглан Их Британи, Германд 1936 оноос эхлэн ТВ нэвтрүүлэг явуулж эхэлсэн байдаг. АНУ-д 1941 оноос ТВ-ийн тогтмол нэвтрүүлэг явуулдаг болжээ. Манай улс 1967 оноос эхлэн ТВ-тэй болсон. Манай улсын ТВ нэвтрүүлэг Орос “угшилтай” гэж болно. Орост 1930-аад оны сүүлээс бүр тодруулбал 1939 оноос зурагтын нэвтрүүлэг бэлдэн эфирт цацаж эхэлсэн байдаг.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ТВ-ийн сэтгүүлчид, инженер техникийн ажилтнуудад олон улсын баярын өдрийн мэндийг хүргэе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан