Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Сьезд, холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Монгол Улсын “Хүний хөгжил сан”, “Халамжийн тухай”, “Хүний хөгжил сангийн төсвийн тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоол болон түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн  “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын харъяатаас гарсан 299 иргэнд 139.426.000 төгрөгийн, нас барсан 127 иргэнд 17.957.000 төгрөгийн Эх орны хувь хишиг, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг зөрчин “Халамжийн сан”-гаас 41 иргэнд Бүгд Найрамдах Казакстан улсад эмчилгээ, оношлогоо хийлгэн ирэхэд унааны нэг талын хөнгөлөлт болгон 8,924,680 төгрөгийн тэтгэмж, Улаанбаатар хотод эмчилгээ, оношлогоо, хийлгэсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй 16 иргэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, оношлогоо хийлгээгүй байхад 3,155,650 төгрөгийн тэтгэмжийг олгуулан улсад нийт 260.033.330 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан  Я.Сьезд,  Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Файзол, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан А.Хайролмажит нарт холбогдуулан Дүүргийн 2 дугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд, Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  Я.Сьездэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт  зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг  3 жил хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял, О.Файзолд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 3 жил 6 сарын  хугацаагаар хорих ял, А.Хайролмажит-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан