Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“Иргэний андгай өргөх ёслол” энэ сарын 23-нд болно

Амьдралын алтан босго 16 нас гэдэг үг зүгээр ч нэг үг биш. Хүн бүрийн хувьд 16 нас гэдэг хамгийн хариуцлагатай, бие даан шийдвэр гаргах, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх, юмыг тоглоом гэж харахаас илүүтэй бодит зүйл болгох тийм л нас. Хүүхэд гэсэн тодотголоос, залуу хүн гэсэн тодотгол руу шилжиж нийгмийн амьдралд өөрийгөө төлөөлж оролцох насанд хүрч байгаа 16 настнууд энэ 11 сарын турш завгүй, амьдралынхаа анхны алхмыг хийсэн, мөрөөдлөө зорилго болгох арга замаа олсон дараа дурсахад хамгийн дурсамжтай цаг хугацаа болж өнгөрч байгаа юм.

МЗХ-оос 16 настнуудаа өлгийдөн авах, амьдралд хөл тавихад нь зөв чиглүүлэх үүднээс 11-р сарыг тэдний нэрэмжит сар болгон зарласнаас хойш маш олон ажлууд зохион байгуулагдаад байна. Байгууллагуудтай танилцах аялал, лекц сургалт зохион байгуулах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар ярилцах, хоорондоо найзлах, танилын хүрээгээ тэлэх сайхан боломжууд байлаа. Долоо хоног бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа 16 настнууд энэ долоо хоногт Ариг банктай танилцах, “Хөвгүүд орохыг хориглоно” зөвхөн охидод зориулсан лекц, Мэргэжил сонголтын лекц, Их дээд сургуулиар танилцах аялал, “Oхидууд орохыг хориглоно” зөвхөн хөвгүүдэд зориулсан лекц зохион байгуулагдах бөгөөд  11-р сарын 23-нд Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр Төрийн ордны Их танхимд “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдах юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан