Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр


НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс зөвлөсний дагуу 1954 оноос эхлэн бүх дэлхийн хүүхдүүдийн харилцан нөхөрлөл, найрамдлыг бэлэгдсэн арга хэмжээг энэ өдөр өдөр тэмдэглэхийг санал болгосон нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна.

НҮБ-ээс хүүхдийн өдрийг тэмдэглэхийн чухлыг онцолж, энэ өдрийг тэмдэглэснээр улс орны эрх баригчид хүүхэдтэй холботой асуудалд тавих анхаарал нэмэгдэх нь чухал гэж үзээд  хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон чухал гэрээ, конвенцийг энэ өдөр баталсан байдаг. Тухайлбал, 1959 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь хүүхдийн эрхийг хамгаалах декларацийг яг энэ өдөр баталж байв. 1989 онд Хүүхдийн эрхийн талаарх конвенцийг бас л энэ өдөр баталж байв.Дэлхий даяар хүүхдийн асуудалд ингэж анхаарал хандуулахаас өөр аргагүй өдөр бий болсон гэж болно.

Хүүхдийн эрх гэж юу яриад байгаа тухай асуух хүн мундахгүй. Хариулт нь тун энгийн ба аймшигтай: Жил болгон 11 сая хүүхэд таван нас хүрэлгүй эндэж байдаг. Манай улсын хүн амаас таван дахин олон хүүхэд, таван нас хүрэлгүй өөд болж байдан. Ийм аймшигтай тоо гарч байгаа тул дэлхий нийтээр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тухай онцгой анхаарах хандуулаах ёстой.

Энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах, зохистой амьдрах нөхцлөөр хангахын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандив өгөх, цуглуулах олон ажиллагааг дэлхий даяар явуулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан