Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО
Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа
Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Улаан хас үгүйрчихээд байхад хилээр гарсан тухай мэдээлэл гаалийн бүртгэлд огт алга
Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт элбэг тохиолдох байгалийн улаан хас чулууг иргэд ихээр түүх болсон. Цөлжилт эрчимтэй явагдаж буй бүсэд байгалийн чулууг юу ч үгүй түүх нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа юм. Тэгвэл энэхүү улаан хас чулууг хууль бусаар урд хөршрүү гаргадаг болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Энэ талаар МХЕГ-ын БОГУУХХ-ийн мэргэжилтэн Ж.Атанбаганаас тодрууллаа.

-Өмнөговь, Дорноговь аймгийн байгалийн чулуу байхгүй болжээ гээд байгаа. Энэ дээр танайхаас ямар хяналт тавьж байна вэ?
-Байгалийн өнгөт болон хагас эрдэнийн чулууг иргэд хувиараа түүж хилийн боомтуудаар урд хөршрүү гаргаж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Ялангуяа, Өмнөговь, Дорноговь аймгийн тал хээрийн нутгаас өнгөт чулууг түүгээд байгаа юм. Бид орон нутгийн мэргэжлийн хяналтын газраар дамжуулан Өмнөговь аймгийн Засаг дарга болон тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтраад нэлээд ажилласан. Үнэхээр хүч хүрэхгүй юм байна. Байгалийн чулууг хэдэн мянган хүн түүж, хөрсний сийрэгжилтийг идэвхижүүлж байна. Өөрөөр хэлбэл, тэнд хөрсний доройтол эрчимтэй явагдаж байна гэсэн үг. Худалдан авагч эрэлт байгаа учраас иргэд түүнийг түүж байгаа нь мэдээж. Тэгэхээр тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт тавина гэж бодож байгаа. Худалдан авч, хил дамнуулдаг этгээдүүдтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж өгөөчээ гэсэн хүсэлтээ явуулна.
-Одоо өнгөт болон хагас үнэт чулуу гэх тэр чулуу хусаад авчихсан юм шиг байхгүй болсон гээд байгаа шүү дээ. Сул шороо үлдтэл нь түүсэн байхад одоо хуулийн байгууллагад хандах хэрэг байна уу?
-Бид хянаж шалгаагүй биш шүү дээ. Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага гэхэд чулуу түүж байсан 400 мотоцикл, давхардсан тоогоор 20 гаруй машиныг саатуул арга хэмжээ авч, сануулга өгсөн. 1.2 тонн улаан хас чулууг хураан авсан. Байгалийн байгууллагад гэхэд байгалийн өнгөт болон хагас үнэт чулууг хилээр гаргахгүй байх шаардлага хүргүүлсэн. Үнэхээр хүчрэхгүй байна. Өмнөговь аймаг гэхэд газар нутгийнхаа хэмжээгээр улсын хамгийн том аймаг. Тэнд мэргэжлийн хяналтынхан байнга очоод нэгд нэгэнгүй хянаад байх боломж байхгүй. Тиймээс хуулийн байгууллагын дэмжлэгийг авч, хууль зөрчөөд байгаа этгээдүүдтэй тэмцэх ажлаа эрчимжүүлээч гээд байгаа юм.
Энэ оны долдугаар сарын 1 ээс мөрдөгдөж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуулиар байгалийн өнгөт болон хагас эрдэнийн чулууг олборлох үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлөөр явагдана гэж заасан. Өөрөөр хэлбэл заавал хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн үг. Өмнө нь ийм заалт хуульд байсангүй.
-Хилээр хэдий хэмжээний улаан хас чулуу гарсан бол?
-Гаалийн мэдээнд нэг килограмм ч улаан хас чулуу гарсан тухай мэдээлэл байхгүй байгаа юм. Ноднин хавар Шивээхүрэнгийн боомт дээр хоёр орчим тонн улаан хас чулууг хураасан байсан. Энэ нь улаанхас чулууг хилээр гаргадаг сүлжээ байна гэдгийг нэг нотлох баримт л даа. Хувь хүний зүгээс нүүрсэнд нуугаад гаргадаг байж магадгүй гэж таамаглаж байгаа. Нүүрсийг хилээр гаргахдаа рентгэн аппарат ашигладаг. Тэгэхээр байгалийн чулуу нүүрс хоёр адилхан байгалийн чулуу учраас рентгенээр илэрдэггүй байх.
-Улаанхас чулууг юунд ашигладаг юм бол?
-Ашигт малтмал ашиглах технологиор ашиглаж болно. Миний сонссоноор хятадууд эмэгтэй хүний гоёл чимэглэлд их хэрэглэдэг гэсэн. Манайд бол өнгөт болон хагас үнэт чулуу л гэж явдаг.
-Ямар үнэ өртөгтэй байдаг эд вэ?
-Тэр талаар мэдээлэл алга
-“Баатарван” гэх компани хайрга дайрга олборлох нэрээр улаан хас чулууг түүгээд байгаа юм биш үү?
-Энэ талаар бид мэдээлэл аваад удаагүй байна. Аймгийн Засаг даргад “Баатарван” компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг ямар журмаар өгснийг тодруулга асуулга явуулчихсан байгаа. Хайрга дайрга бол түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдана. Харин өнгөт болон хагас үнэт чулуу нь ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдана. Энэ компани түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга олборлох зөвшөөрөл авсан хэрнээ өнгөт болон хагас үнэт чулуу олборлоод байна гэх мэдээлэл авсан байгаа.
-Улаан хас чулууг нүүрсэнд нуугаад хилээр гаргадаг байх нь-

0 Сэтгэгдэл