Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Эмэгтэй гишүүд И.Одончимэг, Г.Ундармаа нарт талархал илэрхийлэв

УИХ дахь эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин МУГЖ И.Одончимэг, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин МУСТА Г.Ундармаа нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч баяр хүргэлээ.

 “X ТҮЦ” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг нь “Мобиком” компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж буй. Харин жүжигчин Г.Ундармаа нь “Итгэлийн танхим” төслийг 2011 оноос  хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр 2011 онд Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн өрөө, Улсын нэгдсэн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээлгийн танхимуудыг тус тус тохижуулжээ. Иймд нийгмийн сайн сайхныг төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж буй хоёр жүжигчиндээ УИХ-ын эмэгтэй гишүүд талархан, дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын эмэгтэй гишүүд бидний зорьж ажиллаж байгаа нэг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, мөн эмэгтэйчүүдийн төлөө юм. Тэгэхээр бидэнтэй хүсэл зорилго нэг та бүхэндээ баярлаж байна. Цаашид энэ талаар хамтарч ажиллах болно” гэлээ. Жүжигчин бүсгүйчүүд ч тэднийг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд хамтарч ажиллахад бэлэн гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан