Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Ц.Туваан: Нөөцийн махны үнийг өмнөх жилийнхээс өсгөхгүй


Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаас цөөн асуултад хариу авлаа.

-Нөөцийн мах бэлтгэх компаниуд махаа бэлдээд эхэлсэн байх. Энэ тухайд?
-Нөөцийн махны менежер компани шалгаруулах ажил дууссан. Дөрвөн компани шалгарсан. Баатарууд тэнгэр, Эй энд ЭМ, Мах маркет, Мах импекс гэсэн компани тус бүртээ 3000 тонн мах бэлтгэхээр шалгарсан. Одоогоор эдгээр компани 3000 тонн махаа өөрсдөө бэлдэж нөөцлөх ажилдаа орсон. Цагаан сарын өмнөөс эхлэн худалдаанд гаргана. Үнийн хувд өнгөрсөн жилийн үнээс өсгөхгүй.

-Махаа өөрсдийнхөө хөрөнгөөр бэлдэж байгаа юу?
-Энэ жилийн нөөцийн мах бэлтгэх компаниуд мах бэлтгэх хөрөнгөнийхөө 40 хувийг өөрсдөө гаргаж байгаа. Үлдсэн 60 хувийг “Монгол Банк”-ны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд олгоно.

-Өнгөрсөн хавар нөөцийн махны үнэ зах дээрх махны үнэтэй бараг ойролцоо байсан.  Нөөцийн мах үнэтэй байна гэсэн шүүмжлэл их гарч байсан шүү дээ. Тэр жишгээрээ л байна гэсэн үг үү?
-Тийм нөхцөл байдал үүсэх юм бол махны компаниуд, холбоодтойгоо ярилцаж байгаад нөөцийн махны үнийг бууруулах арга хэмжээ авна л даа.

-Ноднин тийм арга хэмжээ авч чадаагүй гэсэн үг үү?
-Ноднин бол махны компаниуд зах зээлийнхээ судалгаанд үндэслээд борлуулалтаа бодоод сүүлдээ үнээ буулгаж зарсан шүү дээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан