Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО
Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна
“Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа
Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Н.Туул: Элэгний вирус устгах эмчилгээний төлбөрийн талыг нь төрөөс даавал өвчлөл 50 хувиар буурна
-Элгээр өвчлөгсөд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг 60, 70-аад оны үед авсан В, С вирусын халдвар нь одоо идэвхжиж байна гэж тайлбарладаг. Гэтэл УНТЭ-т хэдхэн хоногийн өмнө дөрвөн настай хүүд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ шүү дээ?
-Эрүүл мэндийн төвийн мэдээллээр 2000-2010 онд зонхилон тохиолдсон таван өвчлөлийн нэгдүгээрт зүрх судас, хоёрдугаарт хоол боловсруулах зам, бөөрний өвчлөл орж байсан. Хоол боловсруулах замын өвчин гэдэгт ходоод, элэг, цөс, нойр булчирхай, бүдүүн нарийн гэдэс бүгд орно. Энэ дундаас ходоодны өвчлөл дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа. Харин манайд хоёрдугаарт элэгний өвчлөл орж байна. Манай улсад В, С вирусын тархалт маш их. Үүнээс үүдэн элэгний үрэвсэл даамжирч хатуурал, хавдар болж, нас барах тохиолдол өсч байна. Монгол Улсад бүх төрлийн хорт хавдраар нас барсан тохиолдлын 40 хувийг элэгний хавдар эзэлдэг.
Харин хүүхдийн элэгний хатуурлын шалтгаан бол цөсний сувгийн битүүрэлтэй төрж байгаатай холбоотой. Энэ эмгэгийн төгс эмчилгээ нь элэг солих хагалгаа юм. Гэхдээ дөнгөж төрсөн хүүхдийн элгийг солих боломжгүй. Тиймээс ЭХЭМТ-д касай хагалгаа буюу цөсний замыг нь чөлөөлөх хагалгаа хийдэг. Өнгөрсөн амралтын өдөр элэг солиулах хагалгаанд орсон дөрвөн настай хүүгийн хувьд касай хагалгаа хийлгэсэн байсан учраас дараагийн шат буюу элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Одоогоор ЭХЭМТ-д ийм эмгэгтэй 23 хүүхэд бий гэсэн.
-Хүүхдүүд яагаад төрөлхийн ийм эмгэгтэй төрж байна вэ?
-Нярай цөсний сувгийн битүүрэлтэй төрж байгаа нь олон шалтгаантай. Яг нарийн тогтоогоогүй л байна.
-Уг нь, элэгний өвчнийг амь насанд хүрсэн хүний хувьд өвчин биш гэж ярьдаг юм билээ?
-Цусан дахь вирус явсаар элгэнд очиж нөлөөлөөд, улмаар гэмтээж, 10-20 жилийн дараа аминд нь хүрч байна. Энэ вирусыг л дарахгүй бол мэдээж эрт орой хэзээ нэгэн цагт амь насанд аюул учруулна. Тэгэхээр хамгийн гол нь урьдчилан сэргийлэх. В, С вирусын халдвар баталгаатай, баталгаагүй гэсэн хоёр замаар дамждаг. Баталгаатай халдвар нь зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгсэл, шивээс зэрэг арьс цоолохдоо вирус дамжуулдаг замыг хэлнэ. Харин баталгаагүй зам гэдэг нь бэлгийн замаар болон шүлсээр дамжихыг хэлж байгаа юм. Гэхдээ олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр хүний нэг нь вирустэй байхад нөгөөх нь эрүүл байж л байдаг. Хэрхэн яаж дамждагийг иргэдэд таниулбал хувь хувьдаа урьдчилан сэргийлээд явах боломжтой.
-Танай тасгаар жилдээ хэдэн хүн элэгний өвчнөөр хандаж байна вэ. Сүүлийн жилүүдэд өссөн үү, эсвэл буурч байна уу?
-Хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болж. Тиймээс сүүлийн жилүүдэд ачаалал нэмэгдэж байна. Хамгийн гол нь, чиний дээр хэлсэн 60, 70-аад оны зүү тариурын халдвар яг ид хүндрэлийн үе дээрээ явж байна. Монголчууд тарианд маш дуртай. Эм уугаад эдгэх өвчин байсан ч заавал тариулж байж санаа нь амардаг. Манай тасагт жилдээ мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 80 хувь нь элэгний өвчлөлтэй.
-Тэдгээр 80 хувьд багтаж байгаа хүн нэг бол байнгын эмчилгээ, нэг бол элэг солиулах хагалгаа гэсэн сонголттой байх л даа. Гэхдээ энэ дунд эдгэрэх тохиолдол байх уу?
-Манай эмнэлэг чинь гуравдугаар шатлалын эмнэлэг. Тийм учраас хүндэрсэн хүмүүс л ирнэ. Бага зэргийн элэгний үрэвсэлтэй, ээнэгшилтэй хүмүүс нь амбулатороор эмчлүүлээд, эмээ аваад явна. Элэгний хатууралтай, судас нь өргөсөөд цус алдсан, комын өмнөх, комд орсон, хэвлийд нь ус үүсчихсэн, бусад эрхтэндээ нөлөөлчихсөн хүмүүс л манайд ирж эмчлүүлдэг. Тийм хүмүүст эмчилгээ хийхэд бүрэн төгс эмчлэгдэнэ гэж байхгүй. Хатуурсан элэг нь буцаад зөөлрөхгүй учраас. Яахав сайжирлаа гэхэд тодорхой хэмжээгээр ээнэгшилтэй, эмчийн хяналтад байнгын эм уух байдалтай л болдог. Элэгний өвчний эцсийн шатны арга бол эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийх. Гэхдээ эцсийн шатандаа орсон хүнд элэг шилжүүлэн суулгахад л эрүүл болчих юм шиг хүмүүс санадаг. Элэг шилжүүлэн суулгах үе шат гэж байдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлт гэж бий. Манай эмнэлгийн хамтран ажилладаг БНСУ-ын “Асан” эмнэлгээс гаргасан шалгуур үзүүлэлт ч бас бий. Тэр шалгуураар элэг солиулах хүний хавдрын хэмжээ 5-6 см-ээс хэтрээгүй байх ёстой. Хэрэв гурван ширхэг хавдар байвал 3-4 см байх ёстой. Харин хэтэрсэн бол элэг шилжүүлэн суулгах боломжгүй гэж үздэг. Нэгэнт шаардлагаас хэтэрсэн бол тийм өндөр өртөгтэй эмчилгээг хэрэглээд ямар ч нэмэргүй гэсэн үг.
-УНТЭ дээр байгуулагдсан элэг шилжүүлэн суулгах баг БНСУ-ын “Асан” эмнэлгийнхэнтэй хамтарч хагалгаа хийгээд багагүй туршлага хуримтлуулсан. Гэтэл яагаад өвчтөнүүдэд хилийн чанадад хагалгаа хийлгэхийг санал болгодог юм бол?
-УНТЭ маань БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй 2009 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. “Асан” бол Солонгостоо нэлээн том эмнэлгүүдийн тоонд ордог. Харин амьд донороос элэг шилжүүлэн суулгах тал дээрээ дэлхийд дээгүүрт ордог эмнэлэг. Өнгөрсөн онд 4000 дахь хүндээ амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тайлангаа тавьж байсан. Ийм том эмнэлэг бидэнтэй хамтран, туслаж байгаа нь маш их хувь нэмэр болж байна. Бид тус эмнэлгийнхэнтэй хамтраад Монголдоо 2011 оноос хойш 14 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Гэхдээ яагаад гадаад руу явахыг хүмүүст зөвлөдөг гэхээр энэ хагалгааг жилдээ олон удаа хийх боломжгүй. Ялангуяа, С вирусээс үүссэн элэгний хатуурал өвчтэй хүний элгийг сольсны дараа олон хүндрэл гардаг. Хагалгааны дараа С вирус нь идэвхждэг. Тиймээс өвчтөнүүдээсээ сонголтоор дотооддоо хагалгаа хийж байна. Харин гадаад явуулж байгаа хүмүүс маань дээр хэлсэн шалгуураас давах гээд байгаа, яаралтай хагалгаа хийлгэх ёстой нь. Одоогоор Монголд элэг солиулах хагалгаа хийлгэсэн 130 гаруй хүн байна. Бүгд манай эмнэлгийн хяналтад байдаг.
-“Асан” эмнэлгээс зарим эм тариаг хөнгөлөлттэй үнээр өгдөг гэж сонссон?
-“Асан” эмнэлгийн хувьд манайд нэг сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хагалгаанд оролцож байгаа эмч нарын зардал, багаж тоног төхөөрөмж, хэрэгцээт эм нийлүүлэлт гээд тооцоод үзэхээр ийм хэмжээний мөнгөн дүн гарч байгаа юм.
-Монголд элэг шилжүүлэх хагалгаа хийхэд 60 сая төгрөг болдог гэсэн байх аа?
-Тийм ээ, 60 сая л гэж байгаа. Хамгийн бага үнэ. Эм тариа, цус, имплантынх нь л төлбөр. Хагалгааг хийхийн тулд эмч, сувилагчаас гадна эмнэлэг дээр ямар л ажилтан байдаг, тэр бүгд ажилладаг. Тэглээ гээд хүн бүрийн цалинд нэмэгдэл оруулдаггүй. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа Солонгост бол 150-250 мянган ам.доллар, Сингапурт 250 мянган ам.доллараас дээш, Энэтхэгт амьдралын өртөг бага болохоор хямдраад л 40 мянган ам.доллар болдог.
-Солонгост яагаад бүхэл бүтэн 100 мянган ам.долларын зөрүүтэй байна?
-“Асан” эмнэлэг 250 мянган ам.доллараар хийдэг. Харин монгол хүнд хөнгөлөлт үзүүлээд 150 мянган ам.доллараар хийж өгдөг. Тиймээс монголчууд БНСУ-ыг гэсэн сонгох боломжтой.
-Дээр та амьд донор гэж ярьсан. Манайд нас барсан хүний элгийг авч, донор болгож болох уу?
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд донор сонгохдоо амьд хүн болон цогцосноос сонголт хийдэг. Гэхдээ манайд тэр бүр цогцосны донор олдох нь ховор. Гэмтлийн эмнэлэгтэй энэ талаар хамтран ажиллахаар туршилт хийсэн. Бусад эрхтэндээ гэмтэл аваагүй, зөвхөн тархины гэмтлээс болж нас барсан цогцосноос авахаар болж, сэхээн амьдруулах тасгийнхан ажиллаж үзсэн. Хэд хэдэн удаа сонголт хийх гэсэн боловч, таарахгүй, хэрэгцээ хангахаар элэг олдоогүй. Осол гэмтлээр нас барсан хүмүүсийн дийлэнх нь архинаас шалтгаалсан байдаг учраас шаардлага хангахгүй юм билээ. Дэлхийн чиг хандлага бол цогцосны донорыг чухалчилдаг. Гэхдээ ази хүмүүсийн онцлог нь гэр бүл, аав ээждээ хайртай, их гэр бүлсэг байдаг учраас “Асан” эмнэлэг л гэхэд 4000 орчим хүнд амьд донороос элэг авч тавьсан байдаг.
-Манай хуулиар бас хэн дуртай нь эсвэл аль таарсан цогцосноос элэг авах боломжгүй байдаг...?
-Тийм ээ, манай хуулиар цусан төрлийнхөн л нэгэндээ элгээ өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, олон жил хамт амьдарсан эхнэр, нөхөр нэгэндээ элгээ өгөх боломжгүй гэсэн үг. Хуулийн хүрээг өргөтгөнө гэхээр хүний наймааны хэргийг газар авахуулчихна.
-Манайд элэг, бөөрний донор болох сонирхолтой хүн олон байдаг юм билээ. Тэгэхээр энэ нь хуульд нийцэхгүй гэсэн үг байх нь...?
-Тэгэлгүй яахав. Манайд хагалгаанд орсон 14 хүний донор нь ах, эгч, дүү, төрөл садангийн хүмүүс нь л байсан.
-Олон жилийн турш яригдсан Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ онд УИХ-аар авч хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд танай багийн зүгээс саналаа оруулж чадсан уу?
-2012 онд манай багийнхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Донорын тухай хуулийг өргөтгөх, шинэчилсэн найруулгад оруулах санаачилга гаргасан. Ингэхдээ “Эхнэр, нөхөр болон олон жил нөхөрлөсөн найзууд нэгэндээ эрхтэнээ өгч болно” гэсэн ганц өгүүлбэрийг нэмүүлэхээр саналаа өгсөн. Одоо тэр маань батлагдаагүй л байгаа.
-Төлбөр мөнгөний асуудал дээр төрөөс дэмжлэг хэрэгтэйг эмч нар, өвчтөн ч хэлж ярьдаг. Даанч тоодоггүй...?
-Төрөөс биш ЭМД-аас тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэсэн хүнээс гадна элэгний С вирустэй болсон хүн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж байж вирусээ бүрэн устгуулах боломжтой. Тэр эмчилгээ 10 гаруй сая төгрөг болдог. Ядаж тэр эмчилгээний төлбөрийн 50 хувийг даатгалаас гаргавал хүндэрсэн хүмүүсийн тоо 50 хувиар буурна гэж хар ухаанаар тооцоод байгаа юм. Насаараа эрүүл мэндийн даатгал төлчихсөн мөртлөө дотоодод элэг шилжүүлэх хагалгаа хийлгэвэл ЭМД-аас мөнгө авахгүй. Гадаадад хийлгэсэн бол таван сая төгрөг авдаг гэсэн. Энэ нь ирж очих зардалдаа л зориулаад дуусахаар мөнгө.
Дээхэн үед ЭМД-аас жилд үзүүлэх хөнгөлөлтөд 30 мянган төгрөгт таарсан шинжилгээ хийлгэж болно гээд тогтоочихсон чинь үнийн дүндээ таарсан шинжилгээ хийлгэх гэж иргэд байн байн хэрэггүй шахуу шинжилгээ хийлгээд, эмнэлгийн ачаалал дийлдэхээ больсон. Тэр шинжилгээнийх нь реагентийг гадаадаас өндөр үнээр авдаг учраас үргүй зардал гаргаад байгаа юм. Ингэж байснаас тэр 30 мянган төгрөг нь хадгалагдсаар таван жилдээ нэг удаа тухайн хүн томографийн шинжилгээ өгчихдөг бол хэн хэндээ ашигтай. Ямар ч гэсэн удахгүй бидний өгсөн саналыг хуульдаа тусгах байх л гэж найдаж байна.
-Элэгний хавдар туссан хүмүүст тулгардаг нэг бэрхшээл нь хүний амаар хагалгаа хийлгэх эмнэлгээ сонгосноос бурууддаг явдал. Энэ тал дээр та анхааруулж юу хэлэх вэ?
-Манайд элэг солиулах хагалгаа хийлгэсэн 130 гаруй хүн байгаа. Тэдний ихэнх нь Энэтхэгт хийлгэсэн. Зарим нь Солонгост. 1980-аад онд урд хөршид энэ хагалгааг хийдэг байсан. Тэр үед элгээ солиулсан хүмүүс ч бий. Мөн Сингапурт хийлгэсэн хүмүүс байдаг. Гэтэл хагалгаа хийлгэх хүмүүс эдгээр хүний амнаас сонсоод л бидэнд хандахгүйгээр явчихдаг. Ингэж яваад өөрсдөдөө хэцүү байдал үүсгэдэг. Саяхан л гэхэд цусны бүлгээ буруу тодорхойлуулаад таарахгүй донортой Энэтхэг явсан тохиолдол хүртэл гарсан. Мөн энд эмчилгээ хийлгэж тэнхрээгүй явчихаад тэндээ очоод донор нь таарахгүйгээс дараагийн донороо очихыг хүлээхдээ амь насаа алдсан харамсалтай тохиолдол бий. Энэтхэг л гэхэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гурван эмнэлэг бий. Түүний хоёртой нь бид холбоотой ажилладаг. Манайд хандсанаар аль боломжтой эмнэлэгтэй нь ярилцаж тохироод, хэзээ хүлээн авах, донор нь таарч байгаа эсэхийг ярилцаад явуулдаг.
-БНХАУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг хэрэг үү. Ойрхон болохоор зардал бага гарч магадгүй. Тэнд ямар өртөгөөр элэг солих хагалгаа хийдэг вэ?
-1980-аад онд Хятадад энэ хагалгаа их хөгжсөн. Цаазаар авахуулсан хүний эд эрхтэнг хэрэглэж болдог байсан учраас манайхаас доноргүй очоод хагалгаа хийлгэдэг байсан. Харин 2008 оны олимпын өмнөх жилээс эхлээд хүний эрхийн талаар их яригдаж эхэлсэн учраас Хятадад цогцосны донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа зогссон. Одоо бол амьд донортой хагалгаа л хийж байгаа байх.
-Сүүлийн асуулт. Элэг солиулах хагалгааг амжилттай хийлгэлээ. Гэхдээ тухайн хүн маань насаараа эм уух ёстой. Энэ эмний хүрэлцээ манайд хэр байна. Хагалгаа хийлгэсэн, хяналтад байдаг хүмүүс хаанаас эмээ авч хэрэглэдэг вэ?
-Хагалгааны дараахь хяналтын ажил хамгийн төвөгтэй нь. Өмнө бол цөөн хүнээ хянаад явахад амархан байсан. Харин одоо олон болохын хэрээр хүндрэлтэй. Ажлынхаа хажуугаар 130-аад хүнийг хяналтдаа байлгана гэдэг. Дараагийн бэрхшээл бол хяналтад байдаг зарим хүн маань хагалгаа хийлгэсэн эмнэлгийнхээ хяналтад орчихоод байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга болчихдог. Ингээд алга болж байгаад хүндэрсэн хойноо гэнэт хүрээд ирдэг. Ийм үл ойлголцол их гарч байгаа. Үүнийг ЭМЯ, манай эмнэлгийн зүгээс удахгүй шийдэж, тусгай хяналтын эмч гаргах байх.
Хагалгаа хийлгэсэн хүмүүс дархлаа дарангуйлдаг эмийг насан туршдаа их, бага хэмжээгээр уудаг. Ихэндээ олон төрлийн эм ууж байгаад, багасна. Ингэж багассаар ганцхан төрлийн эмийг насан туршдаа уух болдог юм. Энэ эмийг улсаас үнэгүй өгдөг. Аль ч улс оронд үнэтэй л дээ.
Гэхдээ өмнө нь хагалгаа хийлгэсэн цөөн хүндээ эмийг нь өгдөг байсан ч 2013 онд хагалгаа хийлгэсэн хүний тоо хоёр дахин нэмэгдсэн. 40 гаруй хүн гэнэт 130 гаруй болчихсон л доо. Ингэхээр манай эмнэлэг дан ганц өөрийн төсвөөр эмээ авч дийлэхгүй байна. Тэгэхээр эм авч уух ёстой хүмүүс маань маш бухимдалтай байгаа хэрэг. Үүнийг Засгийн газрын хэмжээнд л шийдэж өгөх хэрэгтэй болсон. Гэхдээ бас нэг асуудал бий. 2014 оны хоёрдугаар сард хагалгаа хийлгэсэн хүн ирмэгцээ л дархлааны эмээ авах боломжгүй. Тэр хүний тоо дараа оны төсөвт суугдаж байж жилийн дараагаас эмээ авах боломжтой болно. Үүнийг зарим нь ойлгодог ч, мэдэхгүй нэг нь маш их бухимддаг.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Улсын Нэгдсэн Төв Эмнэлгийн ХБЭСК-ийн эрхлэгч, зөвлөх эмч Н.Туултай элэгний өвчлөлийг тойрсон олон асуудлаар ярилцлаа.

Монголчууд тарианд маш дуртай

Монголчууд тарианд маш дуртай
-Элгээр өвчлөгсөд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг 60, 70-аад оны үед авсан В, С вирусын халдвар нь одоо идэвхжиж байна гэж тайлбарладаг. Гэтэл УНТЭ-т хэдхэн хоногийн өмнө дөрвөн настай хүүд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ шүү дээ?
-Эрүүл мэндийн төвийн мэдээллээр 2000-2010 онд зонхилон тохиолдсон таван өвчлөлийн нэгдүгээрт зүрх судас, хоёрдугаарт хоол боловсруулах зам, бөөрний өвчлөл орж байсан. Хоол боловсруулах замын өвчин гэдэгт ходоод, элэг, цөс, нойр булчирхай, бүдүүн нарийн гэдэс бүгд орно. Энэ дундаас ходоодны өвчлөл дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа. Харин манайд хоёрдугаарт элэгний өвчлөл орж байна. Манай улсад В, С вирусын тархалт маш их. Үүнээс үүдэн элэгний үрэвсэл даамжирч хатуурал, хавдар болж, нас барах тохиолдол өсч байна. Монгол Улсад бүх төрлийн хорт хавдраар нас барсан тохиолдлын 40 хувийг элэгний хавдар эзэлдэг.
Харин хүүхдийн элэгний хатуурлын шалтгаан бол цөсний сувгийн битүүрэлтэй төрж байгаатай холбоотой. Энэ эмгэгийн төгс эмчилгээ нь элэг солих хагалгаа юм. Гэхдээ дөнгөж төрсөн хүүхдийн элгийг солих боломжгүй. Тиймээс ЭХЭМТ-д касай хагалгаа буюу цөсний замыг нь чөлөөлөх хагалгаа хийдэг. Өнгөрсөн амралтын өдөр элэг солиулах хагалгаанд орсон дөрвөн настай хүүгийн хувьд касай хагалгаа хийлгэсэн байсан учраас дараагийн шат буюу элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Одоогоор ЭХЭМТ-д ийм эмгэгтэй 23 хүүхэд бий гэсэн.
-Хүүхдүүд яагаад төрөлхийн ийм эмгэгтэй төрж байна вэ?
-Нярай цөсний сувгийн битүүрэлтэй төрж байгаа нь олон шалтгаантай. Яг нарийн тогтоогоогүй л байна.
-Уг нь, элэгний өвчнийг амь насанд хүрсэн хүний хувьд өвчин биш гэж ярьдаг юм билээ?
-Цусан дахь вирус явсаар элгэнд очиж нөлөөлөөд, улмаар гэмтээж, 10-20 жилийн дараа аминд нь хүрч байна. Энэ вирусыг л дарахгүй бол мэдээж эрт орой хэзээ нэгэн цагт амь насанд аюул учруулна. Тэгэхээр хамгийн гол нь урьдчилан сэргийлэх. В, С вирусын халдвар баталгаатай, баталгаагүй гэсэн хоёр замаар дамждаг. Баталгаатай халдвар нь зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгсэл, шивээс зэрэг арьс цоолохдоо вирус дамжуулдаг замыг хэлнэ. Харин баталгаагүй зам гэдэг нь бэлгийн замаар болон шүлсээр дамжихыг хэлж байгаа юм. Гэхдээ олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр хүний нэг нь вирустэй байхад нөгөөх нь эрүүл байж л байдаг. Хэрхэн яаж дамждагийг иргэдэд таниулбал хувь хувьдаа урьдчилан сэргийлээд явах боломжтой.
-Танай тасгаар жилдээ хэдэн хүн элэгний өвчнөөр хандаж байна вэ. Сүүлийн жилүүдэд өссөн үү, эсвэл буурч байна уу?
-Хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болж. Тиймээс сүүлийн жилүүдэд ачаалал нэмэгдэж байна. Хамгийн гол нь, чиний дээр хэлсэн 60, 70-аад оны зүү тариурын халдвар яг ид хүндрэлийн үе дээрээ явж байна. Монголчууд тарианд маш дуртай. Эм уугаад эдгэх өвчин байсан ч заавал тариулж байж санаа нь амардаг. Манай тасагт жилдээ мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 80 хувь нь элэгний өвчлөлтэй.
Элэг шилжүүлэн суулгах үе шат гэж бий
-Тэдгээр 80 хувьд багтаж байгаа хүн нэг бол байнгын эмчилгээ, нэг бол элэг солиулах хагалгаа гэсэн сонголттой байх л даа. Гэхдээ энэ дунд эдгэрэх тохиолдол байх уу?
-Манай эмнэлэг чинь гуравдугаар шатлалын эмнэлэг. Тийм учраас хүндэрсэн хүмүүс л ирнэ. Бага зэргийн элэгний үрэвсэлтэй, ээнэгшилтэй хүмүүс нь амбулатороор эмчлүүлээд, эмээ аваад явна. Элэгний хатууралтай, судас нь өргөсөөд цус алдсан, комын өмнөх, комд орсон, хэвлийд нь ус үүсчихсэн, бусад эрхтэндээ нөлөөлчихсөн хүмүүс л манайд ирж эмчлүүлдэг. Тийм хүмүүст эмчилгээ хийхэд бүрэн төгс эмчлэгдэнэ гэж байхгүй. Хатуурсан элэг нь буцаад зөөлрөхгүй учраас. Яахав сайжирлаа гэхэд тодорхой хэмжээгээр ээнэгшилтэй, эмчийн хяналтад байнгын эм уух байдалтай л болдог. Элэгний өвчний эцсийн шатны арга бол эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийх. Гэхдээ эцсийн шатандаа орсон хүнд элэг шилжүүлэн суулгахад л эрүүл болчих юм шиг хүмүүс санадаг. Элэг шилжүүлэн суулгах үе шат гэж байдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлт гэж бий. Манай эмнэлгийн хамтран ажилладаг БНСУ-ын “Асан” эмнэлгээс гаргасан шалгуур үзүүлэлт ч бас бий. Тэр шалгуураар элэг солиулах хүний хавдрын хэмжээ 5-6 см-ээс хэтрээгүй байх ёстой. Хэрэв гурван ширхэг хавдар байвал 3-4 см байх ёстой. Харин хэтэрсэн бол элэг шилжүүлэн суулгах боломжгүй гэж үздэг. Нэгэнт шаардлагаас хэтэрсэн бол тийм өндөр өртөгтэй эмчилгээг хэрэглээд ямар ч нэмэргүй гэсэн үг.
-УНТЭ дээр байгуулагдсан элэг шилжүүлэн суулгах баг БНСУ-ын “Асан” эмнэлгийнхэнтэй хамтарч хагалгаа хийгээд багагүй туршлага хуримтлуулсан. Гэтэл яагаад өвчтөнүүдэд хилийн чанадад хагалгаа хийлгэхийг санал болгодог юм бол?
-УНТЭ маань БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй 2009 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. “Асан” бол Солонгостоо нэлээн том эмнэлгүүдийн тоонд ордог. Харин амьд донороос элэг шилжүүлэн суулгах тал дээрээ дэлхийд дээгүүрт ордог эмнэлэг. Өнгөрсөн онд 4000 дахь хүндээ амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тайлангаа тавьж байсан. Ийм том эмнэлэг бидэнтэй хамтран, туслаж байгаа нь маш их хувь нэмэр болж байна. Бид тус эмнэлгийнхэнтэй хамтраад Монголдоо 2011 оноос хойш 14 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Гэхдээ яагаад гадаад руу явахыг хүмүүст зөвлөдөг гэхээр энэ хагалгааг жилдээ олон удаа хийх боломжгүй. Ялангуяа, С вирусээс үүссэн элэгний хатуурал өвчтэй хүний элгийг сольсны дараа олон хүндрэл гардаг. Хагалгааны дараа С вирус нь идэвхждэг. Тиймээс өвчтөнүүдээсээ сонголтоор дотооддоо хагалгаа хийж байна. Харин гадаад явуулж байгаа хүмүүс маань дээр хэлсэн шалгуураас давах гээд байгаа, яаралтай хагалгаа хийлгэх ёстой нь. Одоогоор Монголд элэг солиулах хагалгаа хийлгэсэн 130 гаруй хүн байна. Бүгд манай эмнэлгийн хяналтад байдаг.
-“Асан” эмнэлгээс зарим эм тариаг хөнгөлөлттэй үнээр өгдөг гэж сонссон?
-“Асан” эмнэлгийн хувьд манайд нэг сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хагалгаанд оролцож байгаа эмч нарын зардал, багаж тоног төхөөрөмж, хэрэгцээт эм нийлүүлэлт гээд тооцоод үзэхээр ийм хэмжээний мөнгөн дүн гарч байгаа юм.
-Монголд элэг шилжүүлэх хагалгаа хийхэд 60 сая төгрөг болдог гэсэн байх аа?
-Тийм ээ, 60 сая л гэж байгаа. Хамгийн бага үнэ. Эм тариа, цус, имплантынх нь л төлбөр. Хагалгааг хийхийн тулд эмч, сувилагчаас гадна эмнэлэг дээр ямар л ажилтан байдаг, тэр бүгд ажилладаг. Тэглээ гээд хүн бүрийн цалинд нэмэгдэл оруулдаггүй. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа Солонгост бол 150-250 мянган ам.доллар, Сингапурт 250 мянган ам.доллараас дээш, Энэтхэгт амьдралын өртөг бага болохоор хямдраад л 40 мянган ам.доллар болдог.
-Солонгост яагаад бүхэл бүтэн 100 мянган ам.долларын зөрүүтэй байна?
-“Асан” эмнэлэг 250 мянган ам.доллараар хийдэг. Харин монгол хүнд хөнгөлөлт үзүүлээд 150 мянган ам.доллараар хийж өгдөг. Тиймээс монголчууд БНСУ-ыг гэсэн сонгох боломжтой.
Ази хүмүүс гэр бүлсэг учраас амьд донороос элэг авах нь элбэг
-Дээр та амьд донор гэж ярьсан. Манайд нас барсан хүний элгийг авч, донор болгож болох уу?
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд донор сонгохдоо амьд хүн болон цогцосноос сонголт хийдэг. Гэхдээ манайд тэр бүр цогцосны донор олдох нь ховор. Гэмтлийн эмнэлэгтэй энэ талаар хамтран ажиллахаар туршилт хийсэн. Бусад эрхтэндээ гэмтэл аваагүй, зөвхөн тархины гэмтлээс болж нас барсан цогцосноос авахаар болж, сэхээн амьдруулах тасгийнхан ажиллаж үзсэн. Хэд хэдэн удаа сонголт хийх гэсэн боловч, таарахгүй, хэрэгцээ хангахаар элэг олдоогүй. Осол гэмтлээр нас барсан хүмүүсийн дийлэнх нь архинаас шалтгаалсан байдаг учраас шаардлага хангахгүй юм билээ. Дэлхийн чиг хандлага бол цогцосны донорыг чухалчилдаг. Гэхдээ ази хүмүүсийн онцлог нь гэр бүл, аав ээждээ хайртай, их гэр бүлсэг байдаг учраас “Асан” эмнэлэг л гэхэд 4000 орчим хүнд амьд донороос элэг авч тавьсан байдаг.
-Манай хуулиар бас хэн дуртай нь эсвэл аль таарсан цогцосноос элэг авах боломжгүй байдаг...?
-Тийм ээ, манай хуулиар цусан төрлийнхөн л нэгэндээ элгээ өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, олон жил хамт амьдарсан эхнэр, нөхөр нэгэндээ элгээ өгөх боломжгүй гэсэн үг. Хуулийн хүрээг өргөтгөнө гэхээр хүний наймааны хэргийг газар авахуулчихна.
-Манайд элэг, бөөрний донор болох сонирхолтой хүн олон байдаг юм билээ. Тэгэхээр энэ нь хуульд нийцэхгүй гэсэн үг байх нь...?
-Тэгэлгүй яахав. Манайд хагалгаанд орсон 14 хүний донор нь ах, эгч, дүү, төрөл садангийн хүмүүс нь л байсан.
-Олон жилийн турш яригдсан Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ онд УИХ-аар авч хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд танай багийн зүгээс саналаа оруулж чадсан уу?
-2012 онд манай багийнхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Донорын тухай хуулийг өргөтгөх, шинэчилсэн найруулгад оруулах санаачилга гаргасан. Ингэхдээ “Эхнэр, нөхөр болон олон жил нөхөрлөсөн найзууд нэгэндээ эрхтэнээ өгч болно” гэсэн ганц өгүүлбэрийг нэмүүлэхээр саналаа өгсөн. Одоо тэр маань батлагдаагүй л байгаа.
ЭМД-ын тухай хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй
-Төлбөр мөнгөний асуудал дээр төрөөс дэмжлэг хэрэгтэйг эмч нар, өвчтөн ч хэлж ярьдаг. Даанч тоодоггүй...?
-Төрөөс биш ЭМД-аас тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэсэн хүнээс гадна элэгний С вирустэй болсон хүн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж байж вирусээ бүрэн устгуулах боломжтой. Тэр эмчилгээ 10 гаруй сая төгрөг болдог. Ядаж тэр эмчилгээний төлбөрийн 50 хувийг даатгалаас гаргавал хүндэрсэн хүмүүсийн тоо 50 хувиар буурна гэж хар ухаанаар тооцоод байгаа юм. Насаараа эрүүл мэндийн даатгал төлчихсөн мөртлөө дотоодод элэг шилжүүлэх хагалгаа хийлгэвэл ЭМД-аас мөнгө авахгүй. Гадаадад хийлгэсэн бол таван сая төгрөг авдаг гэсэн. Энэ нь ирж очих зардалдаа л зориулаад дуусахаар мөнгө.
Дээхэн үед ЭМД-аас жилд үзүүлэх хөнгөлөлтөд 30 мянган төгрөгт таарсан шинжилгээ хийлгэж болно гээд тогтоочихсон чинь үнийн дүндээ таарсан шинжилгээ хийлгэх гэж иргэд байн байн хэрэггүй шахуу шинжилгээ хийлгээд, эмнэлгийн ачаалал дийлдэхээ больсон. Тэр шинжилгээнийх нь реагентийг гадаадаас өндөр үнээр авдаг учраас үргүй зардал гаргаад байгаа юм. Ингэж байснаас тэр 30 мянган төгрөг нь хадгалагдсаар таван жилдээ нэг удаа тухайн хүн томографийн шинжилгээ өгчихдөг бол хэн хэндээ ашигтай. Ямар ч гэсэн удахгүй бидний өгсөн саналыг хуульдаа тусгах байх л гэж найдаж байна.
-Элэгний хавдар туссан хүмүүст тулгардаг нэг бэрхшээл нь хүний амаар хагалгаа хийлгэх эмнэлгээ сонгосноос бурууддаг явдал. Энэ тал дээр та анхааруулж юу хэлэх вэ?
-Манайд элэг солиулах хагалгаа хийлгэсэн 130 гаруй хүн байгаа. Тэдний ихэнх нь Энэтхэгт хийлгэсэн. Зарим нь Солонгост. 1980-аад онд урд хөршид энэ хагалгааг хийдэг байсан. Тэр үед элгээ солиулсан хүмүүс ч бий. Мөн Сингапурт хийлгэсэн хүмүүс байдаг. Гэтэл хагалгаа хийлгэх хүмүүс эдгээр хүний амнаас сонсоод л бидэнд хандахгүйгээр явчихдаг. Ингэж яваад өөрсдөдөө хэцүү байдал үүсгэдэг. Саяхан л гэхэд цусны бүлгээ буруу тодорхойлуулаад таарахгүй донортой Энэтхэг явсан тохиолдол хүртэл гарсан. Мөн энд эмчилгээ хийлгэж тэнхрээгүй явчихаад тэндээ очоод донор нь таарахгүйгээс дараагийн донороо очихыг хүлээхдээ амь насаа алдсан харамсалтай тохиолдол бий. Энэтхэг л гэхэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гурван эмнэлэг бий. Түүний хоёртой нь бид холбоотой ажилладаг. Манайд хандсанаар аль боломжтой эмнэлэгтэй нь ярилцаж тохироод, хэзээ хүлээн авах, донор нь таарч байгаа эсэхийг ярилцаад явуулдаг.
-БНХАУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг хэрэг үү. Ойрхон болохоор зардал бага гарч магадгүй. Тэнд ямар өртөгөөр элэг солих хагалгаа хийдэг вэ?
-1980-аад онд Хятадад энэ хагалгаа их хөгжсөн. Цаазаар авахуулсан хүний эд эрхтэнг хэрэглэж болдог байсан учраас манайхаас доноргүй очоод хагалгаа хийлгэдэг байсан. Харин 2008 оны олимпын өмнөх жилээс эхлээд хүний эрхийн талаар их яригдаж эхэлсэн учраас Хятадад цогцосны донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа зогссон. Одоо бол амьд донортой хагалгаа л хийж байгаа байх.
-Сүүлийн асуулт. Элэг солиулах хагалгааг амжилттай хийлгэлээ. Гэхдээ тухайн хүн маань насаараа эм уух ёстой. Энэ эмний хүрэлцээ манайд хэр байна. Хагалгаа хийлгэсэн, хяналтад байдаг хүмүүс хаанаас эмээ авч хэрэглэдэг вэ?
-Хагалгааны дараахь хяналтын ажил хамгийн төвөгтэй нь. Өмнө бол цөөн хүнээ хянаад явахад амархан байсан. Харин одоо олон болохын хэрээр хүндрэлтэй. Ажлынхаа хажуугаар 130-аад хүнийг хяналтдаа байлгана гэдэг. Дараагийн бэрхшээл бол хяналтад байдаг зарим хүн маань хагалгаа хийлгэсэн эмнэлгийнхээ хяналтад орчихоод байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга болчихдог. Ингээд алга болж байгаад хүндэрсэн хойноо гэнэт хүрээд ирдэг. Ийм үл ойлголцол их гарч байгаа. Үүнийг ЭМЯ, манай эмнэлгийн зүгээс удахгүй шийдэж, тусгай хяналтын эмч гаргах байх.
Хагалгаа хийлгэсэн хүмүүс дархлаа дарангуйлдаг эмийг насан туршдаа их, бага хэмжээгээр уудаг. Ихэндээ олон төрлийн эм ууж байгаад, багасна. Ингэж багассаар ганцхан төрлийн эмийг насан туршдаа уух болдог юм. Энэ эмийг улсаас үнэгүй өгдөг. Аль ч улс оронд үнэтэй л дээ.
Гэхдээ өмнө нь хагалгаа хийлгэсэн цөөн хүндээ эмийг нь өгдөг байсан ч 2013 онд хагалгаа хийлгэсэн хүний тоо хоёр дахин нэмэгдсэн. 40 гаруй хүн гэнэт 130 гаруй болчихсон л доо. Ингэхээр манай эмнэлэг дан ганц өөрийн төсвөөр эмээ авч дийлэхгүй байна. Тэгэхээр эм авч уух ёстой хүмүүс маань маш бухимдалтай байгаа хэрэг. Үүнийг Засгийн газрын хэмжээнд л шийдэж өгөх хэрэгтэй болсон. Гэхдээ бас нэг асуудал бий. 2014 оны хоёрдугаар сард хагалгаа хийлгэсэн хүн ирмэгцээ л дархлааны эмээ авах боломжгүй. Тэр хүний тоо дараа оны төсөвт суугдаж байж жилийн дараагаас эмээ авах боломжтой болно. Үүнийг зарим нь ойлгодог ч, мэдэхгүй нэг нь маш их бухимддаг.
Б.ЦЭДЭВСҮРЭН
3 Сэтгэгдэл
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2024.06.25
2024.06.25
2021.11.02