Европын нярай хүүхдийн асаргааны сангаас гарагсан санаачлагаар 2009 оноос эхлэн жил болгоны арваннэгдүгээр сарын 17-ы өдрийг Дэлхийн дутуу төрсөн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсон юм.
Дэлхий дээр жил болгон 15 сая хүүхэд дутуу тээлттэй төрдөг. Өөрөөр хэлбэл дунджаар 10 хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна. Эднээс сая гаруй нь төрсний дараахан нас бардаг, үлдсэн хүүхдүүдийн дотор бие махбодийн болон мэдрэлийн хөгжлийн тахир дутуугаас болж зовж шаналдаг эсвэл суралцахтай холбоотой асуудалтай тулгардаг нь олон.
Статисик судалгаанаас үзвэл дэлхийн хэмжээнд нярайн эндэгдлийн бараг 50 хувь нь дутуу тээлтээс үүдэлтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд дутуу тээлттэй төрсөн хүүхдүүдийн тоо тогтмол өсч байгаа. Нярай болгон эмзэг байдаг бол дутуу тээгдсэн нярай бүр онцгой эмзэг байдаг байтал дутуу төрсөн хүүхдийн асуудлыг нийгэм зохих түвшинд анхаарахгүй байгаа нь хамгийн таагүй үзэгдэл.Иймд эмч нар энэ асуудалд улстөрчид, олон нийтийн анхаарлыг татахыг хичээж байгаа юм.
Дутуу тээлттэй төрөлтийн тоо үсөхөд төрж байгаа эмэгтэйн харьцангуй хожуу нас, үргүйдлийг эмчлэх эм бэлдмэл өргөнөөр ашигласан, төрөлтийг бодит үндэслэлгүйгээр хугацаанаас өмнө өдөөн түргэсгэх, кесарь хагалгаагаар төрөх гэсэн үндсэн хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.
Дутуу төрсөн хүүхдүүдийг асрахад өндөр технологи оролцсон эрчимт эмчилгээ шаардлагатай. Гэхдээ дутуу тээлттэй хүүхдийн асаргааг зөвхөн эрчимт эмчилгээ асаргаагаар хязгаарлан дутуу үйлгож болохгүй.Учир нь, дутуу тээлттэй хүүхэд төрнө гэдэг эцэг, эхийнх хувьд маш том стресс болдог бөгөөд тэдэнд хүүхдээ чанарын өндөр түвшинд эмчлүүлэх, эд хөрөнгийн дэмжлэг авах шаардлагатай гадна сэтгэл санааны дэмжлэг, тус маш ихээр хэрэгтэй байдаг.
Ийм нөхцөлд дутуу тээлттэй төрнө гэдэг эрэмдэг,хөгжил дутуу болно гэсэн тавилан огт биш дутуу төрөлтийн үр дагаварыг давж гарах, хүүхдийг бие эрүүл, ухаан саруул хүн болгон өгсөх бүх л боломж бий гэдгийг сайтар ухуулан таниулдаг тайлбарладаг, мэддэг байх хэрэгтэй.
Дутуу тээлттэй хүүхдийн өдрийн тэмдэглэснээр ийм асуудал байгаа гэдэгт олон нийтийн анхаарлыг татах, дутуу тээлттэй төрсөн хүүхэдтэй гэр бүл ба эмч нарын тулгардаг асуудлыг алгуурлалгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг эрх баригчдад ойлгуулах, дэмжлэг авахаад нь туслах зорилготой юм.
Дэлхийн олон оронд энэ өдөр дутуу төрсөн хүүхдүүдийг асрах, бойжуулахад шаардлагатай өндөр үнэтэй тоног төхөөрөмж, эм бэлдмэл авахад хөрөнгө цуглуулах хандивын тоглолт, арга хэмжээ өргөнөөр зохион байгуулдаг.Орчин үед анагаах ухааны технологи хурдацтай хөгжсөний ачаар 500 грамм жинтэй хүүхдийг
бойжуулах чадвартай болсон байдаг. Ийм чадвартай төхөөрөмж хямд байхгүй нь мэдээж.
Эцэст нь хэлэхэд дутуу тээлттэй төрсөн ч эсэнд мэнд бойжин улс орондоо төдийгүй дэлхийд алдартай хүмүүс болсон байдаг. Улс төрийн зүтгэлтэн Наполеон Бонапарт, таталцлын онолыг нээсэн суут физикч Исаак Ньютон, харьцангуйн онолыг нээсэн суут эрдэмтэн Альберт Эйнштейн, сэргэн мандалтын үеийн суут судлаач, зураач, зохиолч, зохион бүтээгч Леонардо да Винчи, уурын хөдөлгүүрийг зохион бүтээж хүн төрөлхтний техник ба технологийн зууныг эхлүүлсэн Жеймс уатт, "Парисын дарь эхийн сүм" г.м. олон алдарт зохиол бичсэн суут Виктор Гюго, сонгодог философийг үндсийг тавьсан суут гүн ухаантан Иммануил Кант гээд алдар цуутай олон хүн дутуу тээлттэй төрсөн байдаг.