Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Монголчуудыг Гадаад өр “турах дэглэм бариулна”


Манай улсын нийт гадаад өр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 19.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 14 хувь буюу 2.4 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

Үүний 4.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр. Энэ он гарснаас хойш эхний хагас жилд долоон хувь буюу 277 сая ам.доллараар нэмэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын баталгаатай “Самуурай” бонд уг өр нэмэгдэхэд хүргэсэн. Мөн Монголбанкны өр 559 сая ам.доллараар өсчээ. Үүнд Хятадын Ардын банктай хийсэн юань, төгрөг солилцох  своп хэлцэл  нөлөөлсөн байна. Тухайлбал, хоёр улсын төв банкны хооронд 15 тэрбум юанийн үнийн дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп” гэрээ хийгээд байгаа билээ. Урьд нь энэ своп хэлцэлийн үнийн дүн 10 тэрбум юань байв. Энэ онд уг своп хэлцэлийн үнийн дүн 15 тэрбум юань болж нэмэгдсэн. Ийнхүү Засгийн газрын болон түүний баталгаатай өр манай улсын ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байна.  

Хувийн хэвшлийн өрд банк болон бусад салбар,  хөрөнгө оруулагчийн зээлийг хамруулан тооцдог. Тэгвэл хувийн хэвшлийн гадаад өр өнгөрсөн оныхоос 1.6 тэрбум ам.доллараар  нэмэгдэж 14.2 тэрбум гаруй ам.доллар болжээ. Үүнээс банкны салбарын гадаад өр 1.4 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 160 сая ам.доллараар нэмэгдээд байна. Уг зээлийг хэзээ төлөхийг нь сонирхвол 33 хувь нь урт, 15 хувь нь богино хугацаатай аж. Бусад салбар буюу аж ахуй  нэгжийн өр 12.8 тэрбум ам.доллар байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн өрийн 83 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчаас авсан зээл.

Засгийн газар ч хувийнх ч бай энэ өрийг дарахад улсын эдийн засгийн байдал, экспортын орлогоос шууд хамаарна. Тэгвэл судлаачид дэлхийд тэргүүлэх эдийн засагтай АНУ, Хятадын эдийн засгийн өсөлт ирэх онд энэ жилийнхээс төдийлөн өсөхгүй гэж байгаа билээ. Иймд ашигт малтмалын эрэлт үнэ ханш өсч манай улсын экспортын орлого нэмэгдэх гарц харагдахгүй байгаа юм. Тэгэхээр ирэх жилийн төсвийг багаар төсөөлж  нийтээрээ бүсээ чангалах ёстой гэсэн зөвлөгөөг эдийн засагчид төр засагт өгч буй. Манай улсын экспортын гол түүхий эд бол алт, зэс, нүүрс, газрын тос. Өнөөдөр нэг унци алт 1255 ам.доллар байна. Ирэх жил үүнээс нэг их өсөхгүй гэсэн төсөөлөл гарчээ.   Дэлхийд жилд үйлдвэрлэж буй цэвэр зэсийн 45 хувийг Хятад хэрэглэдэг. Иймд тус улсын эдийн засаг, эрэлтээс уг металын үнэ ханш тодорхойлогдож байна гэхэд хилсдэхгүй. Энэ онд нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 6850 ам.доллар байгаа юм. Ирэх жил зэсийн үнэ 6900 ам.доллараас хэтрэхгүй хэмээн зах зээлийн шинжээчид төсөөллөө. Манайх нүүрсээ зөвхөн Хятадын зах зээлд нийлүүлдэг. Манай улс гурван жилийн өмнө Хятадын коксжих нүүрсний импортын 40 гаруй хувийг  хангаж байв. Гэтэл эдүгээ 20 хувиас хол гарахгүй болжээ. Коксжих нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байна. Цаашид ч нүүрсний үнэ өсөх хандлага алга. Учир нь Хятадын боомтуудад нүүрсний хангалттай нөөц бий аж. Энэ онд манай улсын газрын тосны олборлолт, экспорт, орлого огцом нэмэгдсэн. Цаашид ч нэмэгдэх төлөв бий гэдэг. Гэвч сүүлийн үед нэг барелль газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом буурах болсон. Тухайлбал, нэг барелль нь 75-80 ам.доллар болж буураад байгаа билээ. Урд нь газрын тосны дэлхийн зах зээл дээр тогтвортой байж 110-120 ам.доллар хүрч байв. Тэгэхээр ирэх онд бид эдийн засагч, судлаачдын хэлж буйгаар илүү зардлаа танаж бүсээ чангалахаас өөр арга алга. Зөвхөн ирэх жил ч биш цаашид бүсээ бүр чангалж магадгүй юм. Учир нь жил ирэх бүр өрийн дарамт нэмэгдэнэ гэж зарим эдийн засагчид хэлж байгаа. Ирэх жилийн төсвийн төсөлд урсгал зардал 80.5 хувиар өссөн дүн бий. Үүний 53.1 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр эзэлж буй юм. Энэ нь цаашид улсын төсөвт зээл төлөх зардал жил бүр нэмэгдэх дохио ажээ.  Дөрвөн жилийн өмнө манай улс зээлийн үйлчилгээний төлбөрт  42.3 тэрбум төгрөг төлж байж. Өнгөрсөн онд 270 тэрбум төгрөг болжээ. Тэгвэл энэ онд 462 тэрбум төгрөгт хүрэв. Харин ирэх жил 707 тэрбум төгрөг болно хэмээн Сангийн яамнаас тооцож улсын төсвийн төсөөлөлд тусгасан. Ийнхүү орлого буурч эдийн засаг хүндэрч буй өнөө үед зарлага нэмэгдүүлж буй гол эх үүсвэр нь өрийн эргэн төлөлт болж байна. Тухайлбал, Чингис бондын хүүг төлөөд явж байгаа. Тэгээд 2017 оноос Чингис бондын үндсэн өр хүүг нь давхар төлж эхэлнэ. Ганц энэ бонд биш Хөгжлийн банкны 500 сая, Самуурай бонд гээд зээлийн эргэн төлөлт нэмэгдэх нь гарцаагүй. Иймд  одооноос улсын төсвийг сахилга баттай болгож илүү зардлаа танаж өрөө төлөх мөнгөн хуримтлал үүсгэх хэрэгтэй болж байгаа юм. Эдийн засагчид үүнийг төр засагт анхааруулж байгаа ч өнөөдөр үүнийг нь тоосон, эс тоосон тодорхойгүй хэвээр.

Засгийн газар тавьсан өрөө яаж ийгээд төллөө гэхэд хувийн хэвшлийнхэн  авсан гадаад зээлээ төлхөд хүндрэл учрах  магадлал тун өндөр. Учир нь эдийн засгийн энэ хямрал ирэх онд ч үргэлжилнэ гэж байгаа. Тэгэхээр ирэх хоёр, гурван жилийн хугацаанд эдийн засагч сайжирч иргэдийн амьжиргаа дээшлээд аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж өрөө төлөх хэмжээний хуримтлал үүсгэнэ гэдэг нь эргэлзээ төрүүлж буй юм. Дампуурлаа зарлаж хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдийн тоо олширсоор.  Үүнийг Татварын ерөнхий газарт энэ онд гарган өгч буй Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаас тодорхой харж болно. Манай улсад 90 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Гэтэл эдгээрийн    30.8 хувь нь Х тайлан буюу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан гарган өгч байна. Мөн 14.4 хувь нь алдагдалтай ажилласан тул татвар төлөх боломжгүй. Дөнгөж 26.8 хувь нь л ашигтай ажилласан дүн мэдээ гарч байгаа юм.

Улсын гадаад валютын орлого хомсдож төгрөгийн ханш суларсаар. ханшийн энэ өөрчлөлт нь өрийн дарамт үүсгэх бас нэг гол шалтгаан болно. Зарим эдийн засгчийн үзэж буйгаар төгрөгийн ханш жилд 10-15 хувиар унаж ирсэн гэдэг. Тухайлбал, Монголбанкны судалгаанаас үзвэл өнгөрсөн онд төгрөгийн ханш 18.2 хувиар унажээ. Иймд  монголчуудын авсан гадаад зээл энэ хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг аж.  Энэ бүгдээс үзэхэд монголчууд зөвхөн ирэх онд ч бус  богино хугацаат гадаад өрөө төлж дуустал бүсээ чангалж “турах дэглэм барих” шаардлага тулгарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан