Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн нөлөө


 Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй.

Ийм нөхцөлд эрхэм компанийн эзэд нь мөнгө сарвайн эрдэмтэн мэргэдээс тусламж хүссэн нь ойлгомжтой. Цаадуул нь, мөнгийг нь тоолж үзчихээд мөрөө нэг хавчин, нүдний шилээ нэг засчихаад химийн аргаар гаргаж авсан хямд төсөр орлуулагч бодисууд буюу хүнсний нэмэлт бодисыг үйл олноор нь зохион бүтээчихэж. Тэдгээр бодисыг нь ашиглан компанийн эзэд нь хуучин аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүйг хүртэл төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг олноор нь үйлдвэрлэн, зарж “лайтай их ашиг” олж эхэлжээ. Уламжлалт аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй бүтээгдэхүүний нэг нь чипс. Гахайн мах, кимчи, эсвэл бүр алимны амттай, ногоон, улаан, хүрэн өнгөтэй чипс.
Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг.

Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд
Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамыг чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиамыг худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.
E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.
E300 – E399 нь антиоксидант, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.
E400 – E499 нь тогтворжуулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.
E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодис нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусалдаг. Мөн хөвсгөр болгодог.
E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.
E900 – E999 гялалзуулагч. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа? Бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.
Е1000 нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд.

Гэтэл өөр нэг хэсэг эрдэмтэд нь нөгөө хэсгийнхээ гаргаж ирсэн тэдгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бодисууд нь хүний биед тун ч таагүй, зарим үед бүр үхлийн аюултай нөлөө үзүүлдэг болохыг нь тогтоох нь тэр. Үүнийг мэдсэн ард олон дургүйцэхэд төр нь хэрэглэж болох, хэрэглэх болохгүй бодисыг заасан хууль тогтоомж гарч ирсэн. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь ямар гээчийн химийн бодисыг бүтээгдэхүүндээ нэмж байгаагаа сав баглаа, шошго дээрээ заавал зааж өгөх ёстой болсон юм. Хүн ямар гээч химийн бодис идэж байгаагаа мэдэж аваад, өөрөө сонголт хийг гэж. Гэвч улс болгон өөрийн эдийн засаг, төсөв мөнгө энэ тэрээ бодоод энэхүү хориотой жагсаалтыг янз бүрээр танаж байдаг. Үр дүнд нь нэг улсад хориотой бодисыг өөр улсад зөвшөөрсөн байх г.м. Аль улсад хориотой химийн нэмэлтийн жагсаалт хамгийн цөөн гэдгийг та лав гадарлаж байгаа биз.

Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ, гял цал болсон эрээн мяраан гоё хайрцагтай гадаад дотоодын бүтээгдэхүүн авахаасаа өмнө сав баглаа, шошго энэ тэрийг нь хараад дараахь зүйлс байгаа эсэхийг шалгаж байгаарай. Ялангуяа хүүхдийн идэх дуртай чихэр, уух дуртай ундаа, зажлах дуртай бохь зэргийг авч өгөхийн өмнө сайтар шалгаж байгаарай. Нэр төрөө боддог томоохон компаниуд дийлэнх тохиолдолд ямар гээч Е хийснээ орц, найрлага дээрээ заавал заасан байдаг. Ийм тэмдэглэгээ байхгүй бол  аваагүй нь дээр байх.




Хүнсний аюулгүй байдлын жил энэ тэр гээд сүржин юм олон сонсогддог ч энэ Е-ийн дундаас манай улсад аль нь хориотой, аль нь хориогүй байгаа нь мэдэгдэхгүй юм. Аргаа бараад хойд зүгийн мэргэжилтнүүдийн гаргасан жагсаалтыг оруулсан нь энэ. Манайд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ байдаггүй бололтой юм. Наад захын жишээ саяын меланинтай холбоотой дуулиан. Гадаадад л меланин гэж бөөн юм болоогүй бол бид чинь мэдэхгүй л нөгөө сүүг нь уугаад л байх байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан