Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татан буулгав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 14-нд болж “ Уламжлалт эм, эмийн ургамал компани” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар (НӨШ)-ыг татан буулгажээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.

“Уламжлалт эм эмийн ургамал компани” НӨҮГ нь анх 1974 онд байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны байдлаар 2 үндсэн, 12 гэрээт ажилтантайгаар монгол эмийн ургамлын үйлдвэрлэл явуулж байна. Энэ оны  2 дугаар улирлын балансаар 13 сая 23 мянган төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тус байгууллагын удирдлага нь Нийслэлийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулдаггүй 2013, 2014 оны жилийн тайлан балансаа Төрийн сан болон Өмчийн харилцааны газраар баталгаажуулаагүй, 2014 оны бизнес төлөвлөгөө болон зорилтот түвшний талаар санал ирүүлж батлуулаагүй аж.  Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/94 дүгээр захирамжаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралуудтай байгуулсан 2013 оны контрактын биелэлтийг дүгнэхээр байгуулагдсан ажлын хэсгээс “Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татан буулгах санал гаргажээ. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд татан буулгах ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан