Та компьютер гэгч зүйлийн талаар анх хэдийд сонссон бэ? 80-аад онд төрсөн хүүхдүүд өсвөр насандаа компьютер гэгч зүйлийн талаар сонсоод бодитоор нь хараад, хэрэглээд авсан байдаг. 90-ээд онд төрсөн жаалууд ухаан орохоосоо л компьютер гар утасны ид шидийг мэддэг болсон. 2000-аад оны суутнууд хэл хөл хоёрт орохоосоо өмнө гар утас, компьютер, зурагтын удирдлага гурвыг ашиглаж сурсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Харин 60, 70-аад оны өвөө, эмээ нар хэдийд анх компьютерийн тухай сонсож, үзэж харж, хэрэглэж байсан бэ гэдэг өөр асуудал. Бүр нарийн ярьвал Монгол улсын амьдралд компьютер хэдэн оноос орж ирсэн бэ? Дам ярианаас үзвэл 70-аад оны дундуур статистикийн төв газар тухайн үеийн Зөвлөлтөөс хамгийн анхны компьютер оруулан ирж ашиглаж байжээ. Перфо карттай компьютер гэсэн байх шүү.
Хувь хүний гар дээрх компьтерийн талаар тэр үед яриад ч хэрэггүй байсан. Би л хувьдаа ШБОС буюу Шинэ бүтээл оновчтой санаа нэртэй жил болгон гардаг үзэсгэлэнгийн үеэр 1980-аад оны эхээр очихдоо амьдралдаа анх удаа персонал компьтер гэгч зүйлийг харж, яаж ажилладгийг нь “Могой” билүү юу билээ хулгана залгиад байдаг тоглоом дээр харж байснаа санадаг. Тэгээд 80-аад оны сүүлээр мэдээлэл зүй гээд хичээл дээр маусгүй комп дээр хамгийн энгийн үйлдэл хийх энэ тэр юм суралцаж байв.
Уг нь 30 жилийн өмнө компьютер гэгч зүйлийг мэддэг болсон гэхээр гайгүй байж болох мэт. Гэтэл энд танд сонирхуулж байгаа сонин хэвлэлийн сурталчилгааг харахаар бид хаалттай нийгэмд байснаас болоод ямар их хоцрогдож байсан юм бэ гэж уулга алдахаас өөр аргагүй.
1970-аад манай улс компьютер гэгч зүйлийн талаар дөнгөж анхан шатны ойлголттой болж байхад өрнөдөд, Америкт 1950-аад оноос эхлэн персонал компьютерийг зах зээлд нийлүүлээд олон нийт өдөр тутмынхаа амьдралд ашиглаад эхэлчихсэн байж.
“Donner 3500” компьтер нь эрдэмтэд, инженерүүдэд зориулагдсан байжээ. Энэ компьютер зөөврийнх байсан байсан бөгөөд зөөхөд зориулагдсан хоёр бариултай байв. 14 кг жинтэй болохоор бариулгүй зөөхөд хэцүү байсан нь ойлгомжтой. Ер нь тэр үед персонал компьютер их одоогийнхтой огт адилгүй, их нууцлаг, ид шидийн гэмээр зүйл байсныг хэлэ хэрэгтэй. Америкт 1950-аад оноос эхлэн персонал компьютерийг өргөнөөр худалдаж, хэрэглэж эхэлсэн байдаг гэхээд социализмын үед ямар их хоцрогдолтой явж байсан нь ойлгомжтой болно.
1969 онд “Honeywel” компани нь гал тогоооны компьютер 316-г гаргажээ. Сурталчилгааны уриа нь “Honeywell” компьтер тооцоолж чаддаг шиг гэрийн эзэгтэй сайн хоол хийж чаддагсан бол хэчнээн сайн”. Энэ гал зуухны компьтерийн процессорын модуль нь 2,5 МГц давтамжтай ажилладаг, дөрвөн килобайт ферро магнитан шуурхай санах ойтой. Гэрийн эзэгтэй нар энэ компьтерийг ашиглан өдрийн хоол гэх зүйлсээ программчилж болдог. Программчлахдаа хяналтын тавцан дээрх өнгө өнгийн гэрлий солбилцлыг ашигладаг. Хамгийн гол нь энэ компьютерийг дагалдаад хоол бэлдэх “гампанз” үнэгүй ирдэг байж.
Үүнээс гурван жилийн дараа “Sony Playstation” ба “X-Box”-ийн элэнц өвөө болох “Magnavox Odyssey” мэндэлжээ.
Хоббитой хүмүүс авч болох түвшний бүх компьютерүүдийн үндсийг 1975 онд “Intel 8080” микропроцессор дээр суурилан бүтээсэн “MITS” компанийн “Altair 8800” компьютер тавьсан гэж үздэг.
1975 оны есдүгээр сард “IBM” компани бага оврын персонал компьютер 5100-ээ үйлдвэрлэн гаргажээ.
Жилийн дараа 1976 онд бичил компьютерийн “KIM-1” буюу “Keyboard Input Monitor” систем гарч ирсэн. Нэг плат бүхий энэ бичил компьютерийг “MOS Technology “ компани үйлдвэрлэдэг байв. Үнийн хувьд “Atari 8800”-аас хямд байсан болохоор тун ч муугүй зарагддаг байсан аж.
Стив Жобс нь Вознякийн хамтаар 1976 оны зургаадугаар сараас 1977 оны гуравдугаар сар хүртэл гараж дотор “Apple 1”-ээ үйлдвэрлэдэг байжээ.
1977 оны арванхоёрдугаар сард тоглоом тоглоход зориулагдсан “Atari 2600“ компьютер худалдаанд гарсан.
1977 онд “Apple”-ийн анхны цувралаар үйлдвэрлэгдсэн компьютер худалдаанд гарсан. “Apple II” 5-6 сая ширхэг үйлдвэрлэгдэн борлуулагджээ. Энэ загвар нь дагалдсан гартай, өнгөт дэлгэцтэй, хуванцар их биетэй, өргөсгөх найман оролттой байж. Энэ бол хоббитой хүмүүс гэсэн хязгаарлалтгүйгээр жинхэнэ утгаар “масс”-т зориулагдсан компьютер байв.
Харин энэ бол “Apple II”-ын хамгийн анхны рекламны нэг. 1977 он шүү.
Энэ бичлэг дээр сургуульд зориулсан “Apple II”.
Интернэтэд муужгайнууд супер од болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэгвэл од болох эхлэлийг тэртээ 1977 оны “Apple II”-ын сурталчилгаа тавьсан гэж болно. Энэ реклам дээр нэг хүний компьютер муурнаас болж шатаад солиулахаар дэлгүүрт авчиртал доторх нь зүгээр зөвхөн гадна талыг нь солиход хангалттай байгаа тухай харуулдаг.
1977 оны “Sol-20 от Processor Technology”.
Мөн тэр оны “Equinox 100”. Гэхдээ энэ компьютер амжилт олоогүй.
“IBM 5100”-ийн 1977 оны реклам
“Apple II “-т зориулсан “Station II”.
“IBM 5110”. “IBM 5100”-ийн залгамжлагчийг 1978 онд гаргажээ.
1978 оны долдугаар сард “TMS 9900” процессор дээр суурилсан 16 битийн “SS-16” бичил компьютер худалдаанд гарав.
1979 оны арваннэгдүгээр сард “Atari 400/800” гэрийн персонал компьютерийн худалдаа эхэлсэн. Энэ цувралын компьтерүүд 1985 он хүртэл янз бүрийн хувилбараар үйлдвэрлэгдэн зарагдаж байв. Гэхдээ “Atari”-ийн “XE” цувралын компьютерүүдийг 1992 он хүртэл үйлдвэрлэж байсныг хэлэх хэрэгтэй.
“ATARI 800” компьютерийн 1979 оны сурталчилгаа.
“Atari 400” ба “Atari 800”-ийн реклам.
1981 оны энэ сурталчилгаан дээр “Atari” –ийн “Улс орнууд ба нийслэлүүд”, “Сагсан бөмбөг” тоглоомыг харуулжээ.
Мөн энэ жилдээ гэртээ “Space Invaders” тоглоом тоглон амран тухлах тухай сурталчилгаа гаргасан байдаг.
1979 онд худалдаанд гарсан “Intercolor 3621” өнгөт дэлгэцтэй байв. Сурталчилгааны уриа нь “Өнгө будгийг ажил дээрээ компьютерээр авчир”.
1977 онд “Tandy” компани “Radio Shack” сүлжээгээр дамжуулан “TRS-80” цувралын ширээний компьютерийг зардаг байв. “TRS-80” нь 600 ам.доллараас даваагүй үнэтэй хамгийн анхны персонал компьютер болсон юм. Дэлгүүрийн сүлжээ нь борлуулалт өндөр байна гэдэгт итгэлгүй байсан тул эхлээд 3000 ширхэгийг захиалж. Гэтэл борлуулалт маш сайн байсан тул эхний сардаа 10 мянгыг , жилийн дотор 55 мянгыг зарсан байдаг.
“TRS-80 Model II”-ийн сурталчилгаа.
Дөрөв дэх загварын сурталчилгаа.
Харин энэ бол 16 битийн процессортой 16 дахь загвар.
“TRS-80”-ийн сурталчилгаанд дэлхийн хамгийн алдартай зөгнөлт зохиолчдын нэг Айзек Азимов хүртэл оролцож байв.
Компьютерийн одоогийн сурталчилгаатай харьцуулахад ямаршуу байна?
1977 онд зах зээл дээр “TRS-80”-ийн гол өрсөлдөгчид нь “Apple II”, “Commodore PET” байлаа. “Commodore PET” гэхэд гар, дэлгэц, соронзон туузан дээрх хадгалагчтай хамт зарагддаг байв.
1978 онд “Sinclair” компани “Mk14”-ийг зарж эхэлсэн юм. Үнэ нь ердөө 39.95 фунт.
1979 онд зах зээл дээр “Challenger 4P” гарч ирсэн. Энэ компьютерийг аудио дуугарагтай 698 ам.долларын үндсэн хувилбар ба флопи диск уншигч, цаг, гэрийн хамгаалтын системийг удирдах гар, модем ба принтер бүхий 1650 ам.долларын үнэтэй бүхий “C4P MF” гэсэн хоёр хувилбараар зарагдаж байлаа.