Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Их Майдар төслийнхөн ”1000 ээж баярлуулах захианы аян” өрнүүллээ

Их майдар төслөөс санаачлан Бурхан багшийн "Эхийнхээ ачийг хариулсан их дүйчэн өдөр"-т зориулан "1000 ээжийг баярлуулах 1000 захианы аян" өрнүүлсэн байна.

Энэ санаачилгаар хүүхэд, залуусын ээждээ бичсэн захиаг Чингисийн талбай дахь Их майдар төслийн байр болон  МБШТ-ийн Гандан тэгчэнлин хийд, Жавзандамба хутагт төв, ОХУ-ын Буддыст нийгэмлэг, Гүнчав Жамбаалин Асрал төв, Таны буянд даган баясъя төв, Лавайн эгшиг студи хамтран иргэд, хүүхэд, залууст тараасан юм. Хүүхэд, залууст эх үрийн нандин холбоо, гэр бүлийн халуун дотно харилцааг төлөвшүүлэх зорилготой чин сэтгэлийн захиа бичүүлж, ээжүүдэд хүргүүлснээс гадна үнэ төлбөргүй лекц зохион байгуулжээ. Энэ аянаар Анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын 17 дугаар зуунд бүтээсэн Майдар бурханы 72 см дүрийг  75 дахин томруулан 108 м өндөр суварга болгон босгож буй их бүтээн байгуулалтын сурталчилгааг бас хийж, хандивын өргөл авч буй явцаасаа танилцуулсан байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Зүрх хайрхан уулын энгэрт цогцлоон босгож буй барилгын явц одоогоор 35 хувьтай үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан