Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Ц.Баярмаа: Монголын түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг барууны томоохон брэнд бий


Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаатай үндэсний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар ярилцлаа.

-Ноос ноолуур гээд малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн өнөөгийн байдал ямар түвшинд байгаа тухайд яриагаа эхлэх үү?
-Улаанбаатар хотод ажиллаж байсан ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд түүхий эддээ ойртох, тээврийн зардал хэмнэх үүднээс орон нутагт парк хэлбэрээр хөгжиж эхэлсэн. Урд нь манай улсын ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд гадаадын түүхий эдийн бэлтгэл маягаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл зөвхөн угааж самнах, арьс зумлах гэсэн анхан шатны боловсруулалт хийж экспортолно. Тэгэхдээ өөрийн эргэлтийн хөрөнгөгүй тул ченжүүдийн цуглуулсан түүхий эдийг хөлсөөр боловсруулна. Ийм л тогтолцоотой үйлдвэр манайд ноёрхож байлаа. Тэднийг боловсруулах үйлдвэр гэж хэлэхэд хэцүү. Түүхий эдээ гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийдэг  цогцолбор үйлдвэр өнөөдөр ч цөөн байна. Бид бүх үйлдвэрийг  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогцолбор байх ёстой гэхгүй. Мэдээж ингэж хөгжиж чадвал сайн. Сүүлийн үед дэлхий нийтэд үйлдвэрүүд кластер байдлаар хөгжих болсон. Тухайлбал, нэг хэсэг нь ноос, ноолуур угааж самнана, нөгөө нь боловсруулж утас ээрнэ. Түүнийг нь хэдэн үйлдвэр хэрхэн авч сүлжмэл, нэхмэл эдлэл, хувцас хийж болох вэ гэдэг зүйлд шилжихийг эрмэлзэж байгаа юм. Кластер, үйлдвэрийн парк байгуулна гэдэг нь зөвхөн Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд хийсэн ажил биш. Олон жил ярьсан зүйл. Аливаа зүйл цааснаас хөрсөнд буутал цаг хугацаа их шаарддаг. Өмнөх Засгийн газрууд дотоодын үйлдвэрүүдээ хөгжүүлье, импортыг орлоё, экспортыг дэмжиж малын гаралтай түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийе гэсэн зорилго дэвшүүлсэээр ирсэн. Гэтэл манай үйлдвэрлэгчдийн эдийн засгийн болон боловсон хүчний чадавхи бэхжиж чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Мөн кластер, үйлдвэрийн парк, Хөдөө аж ахуйн бирж гээд урд нь байгаагүй зүйл гарч ирэхээр нийгэм, хүмүүс хүлээж авахад нэлээд цаг хугацаа ордог юм байна. Нөгөө талаар энэ тогтолцоонуудын эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизмыг гаргаж ирэхийн тулд маш олон дүрэм, журам гардаг. Мөн оролцогч талуудыг сургах ажил ч ундарна. Энэ ажлыг Шинэчлэлийн Засгийн газар хурдан шуурхай хэрэгжүүлсэн нь шийдэмгий алхам болсон.

-Манай үндэсний үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарц байна уу. Монгол брэнд хэмээн улиг болтол яриад байгаа тэр зүйл хэзээ гарах вэ?
-Монголчууд гадаад ертөн­цөөс тасарсан улс биш. Гадаадын олон компани манай яам болон мэргэжлийн холбоодтой уулзаж, тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх, мэргэжилтэн бэлдэж өгөх зэргээр хамтран ажиллах санал тавьдаг.  Мөн захиалга өгье гээд манай үйлдвэрлэгчидтэй шууд харилцах болсон. Тухайлбал, Итали, Голланд, Испани зэрэг улсын үйлдвэрүүд тоног төхөөрөмж, химийн бодис, будаг нийлүүлэх санал тавьсан.  Ер нь, Монголын түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барууны томоохон брэнд бий. Дэлхий нийт өнөөдөр эко бүтээгдэхүүн, түүхий эдийн гарал үүсэлд ихээхэн анхаарч байна. Тэгэхээр хэдийгээр Хятадаас түүхий эд авлаа ч Монгол Улсаас авсан ноолуур, ноос, арьс шир гэсэн гарал үүсэл нь бий. Одоо урд хөршөөр дамжилгүй манайхаас шууд авах боломжтой боллоо гэж үйлдвэрлэгчидтэй ирж уулзаж хамтран ажиллах боллоо. Жишээлбэл “Дархан нэхий” компани байна. Энэ компани  монгол хонины нэхийгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортолдог. Монгол хонь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаатай. Иймд арьсны бүтэц нь бусад хониныхоос шал өөр. Тухайлбал, дулаан хадгалах чадвартай, арьс нь амьсгалдаг. Мөн технологи хөгжсөн өнөө үед арьсыг олон үе давхаргаар нь хуулдаг болсон. Тэгээд хуулсан арьсныхаа өнгөн хэсэгт  гялгар бүрхүүл үүсгэдэг.  Иймд арьсны амьсгалах чадвар, чанар нь муудна. Харин манай үйлдвэрлэгчдийн бэлтгэж буй арьс, түүхий эд олон дахин хуулж боловсруулаагүй  байгалиараа байдаг тул эрэлттэй байгаа юм. “Дархан нэхий” компанитай “Zara” брэнд өнгөрсөн оноос хамтран ажиллаж байна.  Энэ компани бондын хөрөнгөөс зээл авч тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрийн өргөтгөл хийсэн. Одоо гутлын үйлдвэртэй болсон. Энэ үйлдвэрээс гадна “Монгол шевро”, “Их эргэлт” зэрэг үйлдвэр туршилтаар бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Бас гадаадаас дизайнерууд ирж эдлэл хийлгэх захиалга өгч байна. Жишээ нь, яг ийм загварын цүнх, гутал хиймээр байна гэсэн захиалга өгч, европын стандартаар сургалт явуулж, зах зээлийн эрэлтээ танилцуулдаг боллоо. Ингээд өнөөдөр тодорхой хэмжээнд бүтээгдэхүүнээ экспортолдог зах зээлтэй болсон том, жижиг үйлдвэр олширч байгаа юм. Манай улс Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийж байгаа. ОХУ-тай удахгүй хийнэ. Европын холбоо манай бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулна гэсэн. Урд нь АНУ-д  оёмол бүтээгдэхүүн экспортолдог байсан учраас үүнийгээ сэргээх талаар ажиллаж байна. Ингээд бид гадаад зах зээлд гарч чадвал жилд бэлтгэдэг 6000 тонн ноолуур, 16 мянган тонн ноос, 10 сая ширхэг арьсаар  дэлхийн хүмүүсийг  бүрэн хувцаслаж барахгүй, энэхүү бүтээгдэхүүнийг авсан улсын эдийн засагт өчүүхэн дусал төдий зүйл ч манай эдийн засагт өндөр өсөлт, хөгжих боломж авч ирнэ. 

-Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулаад гадаад зах зээлд гаргалаа гэхэд валютын урсгал хэдий хэмжээгээр нэмэгдэх боломжтой вэ?
-Маш ихээр нэмэгдэнэ. Арьс шир, ноос, ноолуур боловсруулах салбар гээд судалгаа хийгээд үзэхээр  тус бүр нь нэг их наяд төгрөгөөр манай улсад орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломж байгаа юм. Нэг үхрийн шир 35 мянган төгрөг гэж бодъё. Тэгвэл энэ ширэнд нэмүү өртөг шингээгээд боловсруулаад гутал хийе. Дээрээс нь бид малын бүтээгдэхүүнийг боловсруулах, хаягдалгүй технологи гаргаж авах хэрэгтэй. Гэтэл наад зах нь шийр ашиглахаа больж. Годыг ч бараг ашигладаггүй. Гэтэл год, духны шир боловсруулдаг үйлдвэр бидэнд байлаа. Ширийг боловсруулаад үрээд ирэхээр их зоргодол гардаг бас тэрийг хүртэл ашиглаад хиймэл шир хийдэг үйлдвэр байсан юм шүү. Мөн шар цавуу, желатин, коллаген гаргадаг хаягдал боловсруулах үйлдвэр хүртэл байгуулах ёстой. Манай арьсны үйлдвэрүүд ч тийм үйлдвэр байгуулья гэж байгаа. Цаашлаад ясаа хэрэглэдэггүй. Ясны гурил бол шувууны фермүүдийн хамгийн үнэтэй тэжээл.
Тэгтэл өнөөдөр тахианыхаа тэжээлийг бид урдаас л авч байна. Ер нь үйлдвэрлэл  хөгжүүлэхийн тулд нэгдсэн цэгцтэй бодлого, мэдлэг, боловсон хүчин, зах зээлээ бэлдэх хэрэгтэй. Сүүлийн хорин жилд ажиглаад байхад үйлдвэрүүдийг өөрсдөө хөгж гээд орхичихвол хэзээ ч хөгжихгүй гэдэг нь тодорхой байна. Өнөөдөр бид  товч, утаснаас эхлээд бүх зүйлийг гаднаас, урд хөршөөс авдаг. Өөрөөр хэлбэл гадаад ертөнцөөс дэндүү хамааралтай байгаа юм. 

-Манай үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээл гэвэл олон л байх. Одоо даруй шийдвэл зохилтой асуудал нь гэвэл та юуг нэрлэх вэ?
-Өнөөдөр манай үйлдвэрлэгчид бидэнд дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын татвараа нэмэгдүүлээч гэж хэлдэг. Учир нь, тэдний үйлдвэрлэж буй бараа хятад, турк, солонгосоос дэндүү хямд  орж ирсээр байна. Тэд НӨАТ, Гаалийн татвар төлдөггүй. Гэтэл манай үйлдвэрлэгчид ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгал гээд  олон төрлийн татвар төлдөг. Ингээд бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй гарч буй. Гадаадаас хямд үнэтэй, татваргүй орж ирж буй бараатай өрсөлдөж чадахгүй, тийм ч боломжгүй байна. Бусад оронд дотоодын үйлдвэрлэл, зах зээлээ хамгаалахын тулд 200-300 хувь хүртлэх импортын татвар ногдуулах явдал байдаг. Иймд бид ийм өндөр татвар тавьдаггүй юм аа гэхэд 15-20 хувиар татвар тавьчихвал манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үнэтэй тэнцэнэ. Энэ нөхцөлд аль чанартайг нь хэрэглэгч сонгоно. Нөгөө талаар үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж сурна. Манай үйлдвэрлэгчид үүнийг л хүсдэг. Дотоодын бараа бүтээгдэхүүн чанар, стандарт, хийц, загвараар хэнээс ч юунаас ч дутахгүй. Үүнийг хүн бүр мэднэ. Хамгийн гол нь үнэ өндөр тул өөр сонголт хийдэг. Нэг хэсэг нь брэнд гэж гадаадын бүтээгдэхүүнд хошуурдаг. Цагаан сарын өмнө “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа 14-21 хоног гаргахад манай үйлдвэрлэгчид 3-4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийдэг. Иймд манай дотоодын зах зээлд эрэлт байгаа нь тодорхой. Үүнээс үүдээд үйлдвэрээс гарсан үнээр нь борлуулах үндэсний үйлдвэрүүдийн барааны худалдааны төв байгуулахаар болсон. Одоо “Нармон” компанийн “Шөнийн зах” худалдааны төвд шөнийн захын нэг, гуравдугаар давхрыг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр болгож байгаа. Зарим үйлдвэрлэгчид өөрсдийн талбайгаа худалдан авч байна. Мөн хэд хэдэн үйлдвэр нийлж нэг лангуунд өөр өөрийн бүтээгдэхүүнээ борлуулах гэрээ хэлцэл ч хийж эхэлсэн. Үүнээс гадна ОХУ-аас ирсэн автобус “Нарантуул” худалдааны  төвд зогсдог. Тэгэхээр тэнд ч бас салбар нээх төлөвлөгөө бий. Мөн дүүргүүд “Монголд үйлдвэрлэв” гэсэн дэлгүүр нээж эхэлсэн. Жишээ нь, Чингэлтэй дүүрэг ноос, ноолуур, арьс шир, эсгийгээр хийсэн эдлэл, хувцас борлуулах дэлгүүр нээлээ.

-Аливаа үйлдвэрлэл хөгжихөд түүхий эдээ татан авах бааз суурь, сүлжээ их чухал. Энэ үүднээс “Хөдөө аж ахуйн бирж” байгуулсан. Өнөөдөр уг биржийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?
-Манай ноос, ноолуурын дийлэнхийг Хятад авч байна. Тэгээд ямар ч татвар төлдөггүй. Тухайлбал, Хүн амын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөггүй. Дандаа гэрээний үнэ гэж тайлан гаргаад хамгийн хямдаар гаргадаг. Зумласан ноос гээд нэг кг-ыг нь 08-1 ам.доллараар ноолуурын агууламж өндөр, сайн чанарын ноос экспортолж байгаа юм. Мөн адууны шир экспортолдог байсан. Бас л ямар ч татвар төлөхгүй гаргана. Манайхан адууны шир боловсруулж чаддаггүй гээд түүхийгээр экспортолдог. Гэтэл экспортолж буй адууны ширэн дунд үхрийн шир хийх зөрчил их гардаг  байлаа. Энэ мэтээр манай үнэ цэнэтэй маш их түүхий эд гадагшаа урсч буй. Уг урсгалыг хаахын тулд бид хоёр алхам хийсэн. Нэгдүгээрт “Хөдөө аж ахуйн бирж” байгууллаа. Ингэснээр экспортод гарч буй ноос, ноолуур, рапс биржийн бичигтэй болсон. Эдгээр түүхий эдийн арилжаа наймаа хийдэг аж ахуйн нэгжийн бүртгэлийг бий болгож байна. Үүнээс үзэхэд түүхий эд боловсруулах үйлдвэрүүд бус зуучлагч наймаа хийдэг аж ахуйн нэгжүүд л экспортолж байгаа. Нэг ёсондоо Хятадаас түүхий эд худалдаж авах гэж маш их хэмжээний мөнгө орж ирдэг. Энэ мөнгөөр түүхий эд худалдаж авсан хүмүүс,  боловсруулах үйлдвэрт өгч угаалгаж цэвэрлүүлдэг наймаачдын бизнес л ноёрхдог юм. Тэгэхээр манайд хамаг бохир нь үлдэж үнэд хүрэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг маань гадагшаа гаргаж буй хэрэг. Манайд анхан шатны боловсруулалтаас маш бага мөнгө үлдэж байна. “Хөдөө аж ахуйн бирж”-тэй болсноор түүхий эдийн урсгал, арилжаа, хэдэн тонныг экспортлов, чанар нь ямар байна, улсад хэдэн төгрөгийн татвар төлөх ёстой вэ гэдэг нь ил болсон. Нөгөө талаар “Хөдөө аж ахуйн бирж” өнгөрсөн хугацаанд 900 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Үүнээс Монголд үлдэх мөнгө их. Жишээ нь, Хятадад түүхий эд экспортолж буй компани аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татвар төлдөг боллоо. Мөн “Хөдөө аж ахуйн бирж” , Санхүүгийн зохицуулах хороо шимтгэл, боркерийн компаниуд ажил үйлчилгээнийхээ хөлс авч байна. Дээр нь Монголын тээвэр логистик, арилжааны банкуудын мөнгөн гүйлгээ нэмэгдэж, манай эдийн засагт чухал нөлөө үзүүлж эхэлсэн. 

-Тэгэхээр дотоодын үйлдвэрийнхээ түүхий эдийг хамгаалах, бэлтгэх талаар төр засгаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай улс удахгүй угааж самнасан ноос, ноолуур экспортлохгүй байх зохицуулалт хийнэ. Харин түүгээр хийсэн ээрмэл утас экспортолно. Үүнээс гадна ямар ч төрлийн арьс шир түүхийгээр экспортлохгүй. Одоогоор манай үйлдвэрүүдийн хүчин чадал бага байгаа. Жилд бэлтгэдэг 10 сая арьс, ширнийхээ 20 хувийг боловсруулж үйлдвэрлэлд ашиглаж, бусдыг нь угааж зумлаад экспортолж байв. Ингээд  арьс ширний үйлдвэрийг дэмжих 140 тэрбум төгрөгийн бонд гаргалаа. Энэ мөнгийг тоног төхөөрөмжийн болон эргэлтийн хөрөнгөд зориулж үйлдвэрлэгчдэд бага хүүтэй зээлдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлсэн малчдад энэ жил 20 тэрбум төгрөгийн урамшуулал өгөхөөр төлөвлөсөн. 

-Аливаа үйлдвэрлэл хөгжих гол асуудлын нэг боловсон хүчин байдаг. Манай улс боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж байна вэ?
-Үйлдвэрлэлийн гол цөм болсон мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. ШУТИС-д хөнгөн үйлдвэрийн инженер технологийн мэргэжилтэн бэлтгэдэг. Мөн загвар зохион бүтээгч бэлтгэх ганц нэг сургууль бий. Гэвч мэргэжилдээ дурлаж ороогүй учраас эхний нэг хоёр жил сураад  ангиа солих, сургуулиа хаях явдал их. Сургуулиа төгссөн хэд нь мэргэжлийн ажлаа хийхгүй байна. Одоо тухайн үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс нь дийлэнхдээ дагалдангаар сурсан байдаг. Мэргэжлийн сургууль төгссөн хүнээс дутахааргүй сайн сурсан хүн зөндөө. Үүнээс гадна тэр мэргэжилтэн нь тухайн үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажиллана гэдэг том асуудал болсон. Арай гэж сургаад, яг чадварлаг ажилтан болоод ирэхээр өндөр цалин амласан газар руу явах тохиолдол их. Тэгэхээр энэ нь манай үндэсний үйлдвэрүүд боловсон хүчнээр цангаж байгааг илтгэж буй. Иймд төр засгаас тодорхой бодлогоор мэргэжилтэн бэлтгэх шаардлага тулгарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан