Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Маргаашнаас Орос руу визгүй зорчино

Маргаашнаас буюу арваннэгдүгээр сарын 14-ээс эхлэн ОХУ руу визгүй зорчихоор болж байгаатай холбогдуулан ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэвлэлийн бага хурал хийж зарим тайлбар хийлээ.

Тухайлбал, Монголын иргэд хүчин төгөлдөр гадаад паспортоор ОХУ руу визгүйгээр 30 хүртэл хоногоор зорчино.
 
Ингэхдээ 180 хоног буюу зургаан сарын хугацаанд ОХУ-ын нутаг руу визгүй нэвтэрч өнгөрөөсөн хоногийн тоо 90-ээс хэтрэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл Зургаан сарын сарын хугацаанд нэг удаа визгүй нэвтрээд 90 хүртэл хонож болно эсвэл гурван удаа тус бүр 30 хүртэл хоногоор эсвэл 90 удаа тус бүр нэг хоногоор нэвтэрч болно гэх мэт.

Үүнээс хэтэрвэл буюу зургаан сарын хугацаанд визгүйгээр 90 хүртэл хоног Орост байсан бол цаашид нэвтрэх шаардлагатай бол виз даруулах шаардлагатай аж.

1991 онд ЗХУ задарч ОХУ гэдэг шинэ улс бий болсны дараагаар хоёр улсын хооронд визгүй зорчих тохиролцоотой байсан ч 1995 онд Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр ОХУ руу визтэй зорчих нөхцөлтэй болж байжээ. Үүнээс хойш ийнхүү 19 жилийн дараа ахин визгүй зорчих горимд шилжиж байна.

Тухайн үед эрх барьж байсан МАХН, одоогийн МАН-ын хүмүүс ямар үндэслэлээр ийнхүү Орос руу визтэй үорчдог болгоё гэж хүсэлт тавьсан нь одоо ч ойлгомжгүй, тодорхойгүй хэвээр.

Тухайн үеийн Гадаад харилцааны сайд гэх  мэт албан тушаалтнууд л энэхүү хүсэлтийн цаад учрыг мэдэж байгаа байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан