Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Газар доорх 20 мянга орчим км шилэн кабелийн ашиглалт маш бага байна


Орон нутгийн шилэн кабелийн тариф бүс нутгаасаа хамааран янз бүрийн үнэтэй байдаг ч зарим алслагдсан аймаг, сумдын иргэд Нийслэлийн иргэдтэй адил үзүүлэлттэй үйлчилгээг 10 дахин өндөр үнээр авдаг байна. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийнхан 1xЕ1 (2048kbps) хурдтай урсгалд 3.7 сая төгрөг, хамгийн ойр Төв аймаг 2.2 сая төгрөгийг сар бүр төлдөг аж. Тиймээс энэ үнийг “тэглэх” саналыг энэ сарын 11-нд болж өнгөрсөн “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-аар гаргасан ч энэ  тухай хуулийн төсөл боловсруулах саналыг чуулганы зөвлөмжид тусгаагүй юм. Харин дээрх үнийг “тэглэх” санал гаргасан Булган аймгийн Тэгш сумын иргэн Г.Оюунбаяр “Үнийг тэглэснээр улс хохирол амсахгүй, харин ч жилд 200 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч, үйлчилгээ шуурхай болно. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зардал буурч, орлого нэмэгдэнэ” гэсэн юм. Тиймээс бид зөвлөмжид оруулахаар боловсруулсан саналынх нь талаар түүнтэй ярилцлаа.

(1xЕ1 хурдтай урсгалыг өндөр үнээр авна гэдгийг энгийн үгээр тайлбарлавал: Орон нутагт хүрсэн шилэн кабелиар дамжуулан интернэт хүргэхэд төв, суурин газрын урсгалаас хувийн компаниуд өөрийн төхөөрөмж, станцад үндэслэн интернэт татаж дамжуулдаг. Харин үндсэн урсгал өндөр үнэтэй учраас хувийн аж ахуйн нэгжүүд орон нутгийн айл өрхөд тухайн үнийг шингээж өндөр үнэтэй интернэт хүргэх болдог. Гэвч хэт өндөр үнэтэй учраас хувийн компаниуд төвийн урсгалаас интернэт татаж алслагдсан сумдад хүргэхэд алдагдал хүлээж байгаа юм.)

-Та яагаад өөрийгөө Булган аймгийн Тэшиг сумынх гэж танилцуулсан юм бэ. Ямар компанийн төлөөлөл вэ. Энэ салбарт хэр удаан ажиллаж байна?
-Анх 1971 онд улсын олимпиадад түрүүлээд гадаадын сургуулийн хуваарь сонгож байхдаа компьютерийн инженер гэдэг мэргэжил сонгосон. Энэ мэргэжлээр суралцаж төгсөөд өнөөдрийг хүртэл мэдээллийн технологийн салбарт 37 жил ажиллаж ирлээ. Одоо бол “G-Mobail” компанийн Сүлжээ, техник төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилладаг.

-Тэгээд ямар учраас “G-Mobail” компанийн хэлтсийн даргын хувиар боловсруулсан саналаа хэлээгүй юм бэ. Мөн үнийг тэглэх талаар жаахан тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Орон нутгийн шилэн кабелийн тарифыг тэглэх саналыг өөрийнхөө харьяалал, нэрээр гаргасан нь компанид дарамт очиж магадгүй гэдэг үүднээс хийсэн хэрэг л дээ. Танай хүн чинь ийм юм яриад явж байна гээд дарамтлаад байхыг үгүйсгэхгүй. Харин орон нутгийн шилэн кабелийн тарифын үнэ өндөр байгааг би нэг жилийн өмнөх анхдугаар чуулган дээр санал гарган хэлж байсан. Тухайн үед энэ салбарын агентлагийн дарга нар их л өндөр сэтгэгдлээр чуулганаа зохион байгуулж, зорилго тавьчихвал биелэх байх гэсэн найдлагатай байсан. Харамсалтай нь, өнгөрсөн жилийн хугацаанд биеллээ олсонгүй. Тухайлбал, орон нутгийн дамжуулах тарифыг бууруулна гэсэн санал гарч, зөвлөмжид оруулсан. Дээрээс нь интернэтийн хэрэглээг өргөтгөнө гэж байсан. Үүнтэй холбоотойгоор би ажлынхаа шугамаар орон нутагт интернэт хүргэх зорилгоор 43 станц барьж, Улаанбаатар хотын эргэн тойронд мөн станц нэмж байгуулсан. Түүнчлэн 7000 ширхэг интернэтийн төхөөрөмжийг гадаадаас захиалж авч ирээд борлуулсан. Гэтэл интернэт хэрэглэгчид хүссэн хэмжээгээр нэмэгдээгүй.

-Хэдий хэмжээний алдагдал хүлээсэн гэсэн үг вэ?
-Станц, төхөөрөмж гээд тав орчим тэрбум төгрөгийн төсөвтэй ажил байсан. Гэтэл эргээд 10 хуваасны нэгтэй нь ч тэнцэхгүй хэмжээний орлого олсон. Тиймээс би хувь хүнийхээ үүднээс шилэн кабелийн дамжуулах үнийг бууруулъя гэсэн саналаа дахин хэллээ. Яагаад гэвэл, мэдээллийн технологи гэдэг зүйл чинь улс орны мэдрэлийн судас. Үүгээр дамжуулж мэдээлэл солилцох, харилцан хамааралтай ажиллах зэрэг үйлдлийг хийнэ. Гэтэл дунд нь тариф тавьчихаад хөдөө орон нутгаа шоовдорлоод байгаа нь зохисгүй үзэгдэл. Нэг жишээ авъя л даа. Сүүлийн үед мэдээллийн технологийг дэд бүтэц гэж ярьдаг болсон байна. Тэгвэл орон нутаг руу эрчим хүчний шугам татах, авто зам тавих, шилэн кабель татах нь дэд бүтцийн асуудал болно. Харин шилэн кабель хамгийн хямд өртгөөр, эрчим хүч дараа нь хамгийн их өртөгтэй нь авто зам байна. Гэтэл эрчим хүч, авто замд тавихад оруулсан хөрөнгө оруулалтаа эргэж иргэдээс авдаггүй мөртлөө адил үүрэгтэй шилэн кабельд өндөр үнэ тогтоож байна. Мэдээж хуулийн дагуу дээрх үнийг тогтоосон учраас бид өөрсдийн харьяа агентлагаар дамжуулж шийдвэр гаргах түвшинд хүргэх ёстой. Тэгэхгүй бол шилэн кабельтай мөртлөө түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа аймаг орон нутаг олон байгаа юм л даа.

-Станцууд зөвхөн интернэт дамжуулах зориулалттай юм уу?
-Интернэт, ярианы станцууд. Одоо бол яриа төдий яваад л интернэтийн функцийг нь ашиглахгүй байна. Энэ чинь хэн, хэндээ л тусгүй байгаа юм. Уг нь интернэт бүхий ярианы тоног төхөөрөмж байхад түүнийгээ өндөр үнээс болж ашиглахгүй байна гэдэг харамсалтай. Хуульд шилэн кабелийн өртгийг тухайн орон нутагт нь үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас гаргуул гэсэн. Тэгэхээр бид тариф дотроо энэ үнийг шингээж тооцох болно. Ахмад мэргэжилтний хувьд үүнийг засаж, залруулаасай л гэж хүссэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан