Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Куба улсын спортын уламжлалт харилцаа сэргэв

Боксын спортын төрлөөр дэлхийд данстай Куба Улстай Монгол Улс спортын салбарт таван жил хамтран ажиллахаар гэрээ байгуулав.

Хоёр талын спортын менежмент, удирдлагын түвшний хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх  хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсаас тус улсад суугаа элчин сайд Д.Отгонбаяр, Куба улсын Үндэсний спортын хүрээлэнгийн тэргүүн Антонио Бечали нар  өнгөрсөн даваа гарагт гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр  спортын дэд бүтэц, салбарын мэдээлэл харилцан солилцох, сэргээшийн эсрэг хамтран ажиллах зэрэг өргөн хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар боллоо.

Куба улсын төлөөлөгч Улаанбаатар хотод зохион байгуулдаг боксын тэмцээнд Куба улсын тамирчид оролцдог байсныг онцлон дурдав. Тэрбээр Монгол, Куба улсын  хооронд спортын хамтын ажиллагааны уламжлалт харилцаа эргэн сэргэж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан