Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Г.Чимэд-Очир: Зая гэгээний хийдээс гэгээнтэн шавь нартайгаа ирж ном айлдана

Ирэх жил Архангай аймгийн хоёр ч сум 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүний нэг нь Хангай сум юм. Тус аймгийн нутгийн зөвлөлөөс ойгоо угтан олон ажил хийж байгаагийн нэг нь энэ сарын 16-нд “Аса” циркт болох шашин урлагийн цэнгүүн юм. Энэ талаар тус сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Чимэд-Очиртой ярилцлаа.

-Сумынхаа 90 жилийн ойд зориулаад шашин урлагийн цэнгүүн зохион байгуулахаар болжээ. Цэнгүүнд Зая гэгээний хойт дүрийн гэгээнтэн оролцоно гэж сонссон?
-Архангай аймгийн Хангай сумын 90 жилийн ой ирэх оны зун болно. Ойгоо угтаад олон ажил хийх гэж байгаагийн нэг нь энэ сарын 16-нд болох шашин урлагийн цэнгүүн. Энэ цэнгүүнд Зая гэгээний наймдугаар хувилгаан оролцох юм. Манай аймгийн Батцэнгэл сумаас тодорсон Төв халхын шүтээн болсон гэгээнтэн учраас зайлшгүй тахиж шүтэх ёстой хүн л дээ. Шашин урлагийн цэнгүүнд Зая гэгээний хийдээс гэгээнтэн шавь нартайгаа очиж ном уншина. Хангай сумын уул ус, зон олонд ямар ном унших эсэхээ тэр хүн өөрөө шийднэ. Гэхдээ цэнгүүнд очсон заавал Хангай сум гэлтгүй бурхны шашныг шүтдэг олонд зориулж ном айлдана. Түүнээс гадна буян хишгийн даллага авах учраас ирсэн хүн бүр тавгийн идээ болон даллагын уутаа авч очих хэрэгтэй юм билээ. Цэнгүүний эхний хэсэгт хуран цугласан олонд ном айлдах бол дараа нь гавьяат жүжигчин Баянжаргал, гавьяат “филармоний” Уранчимэг, УДЭТ-ын жүжигчин Нармандах болон манай сумаас төрөн гарсан залуу уран бүтээлчид мөн спортын аеробекээр дэлхийн цомын аварга болсон хүүхдүүдийн үзүүлбэрүүд үзүүлнэ. Мөн энэ үеэр Хангай сумын цагаан идээний үзэсгэлэн гарна. Сумаас төрөн гарсан зураач, гар урчууд, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн гарна.

-Хангай суманд тахиж шүтдэг ямар уул, ус байдаг вэ?
-Шүтээн болсон их олон уул бий. Баг болгоноор нь хэлнэ гэвэл урт жагсаалт гарна. Ер нь Хангай сумынхны хүндэлж дээдэлдэг уул, ус нь Ноён хангайн рашаан. Ноён, хатан уултай. Аймаг байгуулагдахаас өмнөх хаант засгийн үед ихэс дээдэс тэр рашаан усанд ордог байсан. Хангайн нуруу, Тарвагатай нурууны дунд хэсэг учраас цогцолбор уулс олон бий. Монголд цөөн байдаг халуун рашааны нэг учраас таван цул эрхтэнд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн толгой, нүд, чих гээд хүний бие эрхтэнд зориулсан рашаанууд байдаг. Энэ рашаанд Архангай аймгийн бүхий л сумдын иргэд сүүлийн жилүүдэд хол гэлтгүй зорин очсоор ирсэн. Энэ утгаараа байгалийн цогцолбор газар болж баталгаажсан байгаа.

-Ер нь, шилжилт хөдөлгөөн ихтэй болов уу. Тэдгээр иргэдийг цэнгүүндээ уриалах нь зүйтэй байх?
-Манай сумын хувьд есөн жилийн сургуультай учраас хүүхдээ дагаад ойролцоо аймаг, сум руу шилжих хөдөлгөөн байдаг. Түүнээс зах хязгаар нутаг шиг хот руу тэмүүлсэн нүүдэл бага. Архангай аймгийн хамгийн баруун захын буйдхан сум л даа. Тийм учраас иргэд нь нутаг орондоо суурьшмал. Цэнгүүнд Улаанбаатарт байгаа нутгийн зөвлөл болон сум орон нутгийн удирдлагууд оролцоно. Мөн нутгаасаа цэнгүүнийг зорьж ирэх олон хүн бий. Манай нутагт төрж өсөөд ажиллаж, амьдарч байсан иргэдээс гадна очиж ажиллаж байсан иргэд нутгийн уулзалт хэзээ болох бол гэж чих тавьж суудаг юм билээ. Тэр хүмүүсийг урьж байна.

-Шашин урлагийн цэнгүүн цагаан сар дөхөхөөр л болдог. Энэ цаг хугацааг яагаад сонгож авсан бэ?
-Энэ сарын 16-нд их сайн өдөр юм билээ. Морин цагт буюу 13 цагт болно. Нутгийн зөвлөлийнхөн ойгоо угтан хийж байгаа олон ажлын нэг л дээ. Бидэнтэй “Ноён хангайн залуус” төрийн бус байгууллага, манай сумын оюутны холбоо хамтран ажиллаж байгаа. Цагаан сарын дараа нутгийн удирдлагууд иргэдтэйгээ уулзалт хийнэ. Тэрнээс өмнө бид иргэдээ ойн арга хэмжээнд уриалах үүднээс энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

-90 жилийн ойд зориулсан бусад арга хэмжээний талаар сонирхуулаач?
-2014 оны эхнээс л ойд зориулж хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө баталсан. Үүнийгээ ч аймаг, сумын удирдлагуудад гаргасан. Сумын удирдлагууд мөн өөрсдийн зүгээс хийх ажлынхаа саналыг гаргаад бидэнд илүүлж, үүнийхээ дагуу ярилцсан. Энэ оны дөрөвдүгээр сард Хангай сумын иргэдийн золголт болоход 300 гаруй хүн ирж, тэдэнд хийх ажлаа танилцуулсан. Энэ ажлын хүрээнд манай сумаас төрж гарсан гавьяат багш Нэргүйн нэрэмжит математикийн олимпиадын оюутны холбоотойгоо хамтарч хийсэн. Мөн орон нутгийн иргэдээсээ сайн ажиллаж байгаа хүнд нутгийн зөвлөлийн шагнал олгодог. Дараагийн том ажил маань 90 жилийн ойдоо зориулсан нэг цагийн кино хийлээ. Мөн 500 хуудас бүхий ном гаргахаар ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ажлын хэсэг гарч, судалгаа хийж байгаа учраас ном гарсны дараа манай аав, ээж, өвөө, эмээ ороогүй байна гэх асуудал гаргахгүй байх гэж бодож байгаа. Мөн иргэдийнхээ саналыг үндэслээд ямар бүтээн байгуулалтууд ч хийж өгнө гээд олон ажлыг эхлүүлсэн байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан