Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Импорт 16.2 хувиар буурч 4 тэрбум 473 сая ам.доллар болжээ

Энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдаа 9 тэрбум 80 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 131.4 сая ам.долларын ашигтай гарчээ.
Тодруулбал 10 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 155.8 сая ам.долларын ашигтай гарсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. Эхний 10 сард экспорт өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 4 тэрбум 605 сая ам. доллар болсон бол импорт 16.2 хувиар буурч 4 тэрбум 473 сая ам.доллар болжээ.

Тухайлбал чулуун нүүрсний экспортын биет хэмжээ 1.4 сая тонноор нэмэгдэж, 14.8 сая тонн болсон ч экспортын орлого 197 орчим сая ам.доллараар буурч, 683.9 сая орчим ам.доллар болсон байна. Нүүрсний экспорт нийт экспортын 14 хувийг бүрдүүлжээ. Мөн түүхий газрын тосны экспорт 42.8 хувиар нэмэгдэж, 5.7 сая баррель болжээ. Харин төмрийн хүдрийн экспортын орлого буурсаар байна. Эхний 10 сард 5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 0.5 сая тонноор бага байгаа аж.  Алтны экспортын орлого 324 сая ам.доллар болж, 9.4 хувиар өсчээ. Нийт 7.9 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 0.7 тонноор илүү гарсан байна.

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсч 1095.1 мянган тонн болсон бол экспортын орлого 2.6 дахин өсч, 1 тэрбум 932.5 сая ам.доллар болжээ.

0 Сэтгэгдэл
Gazriin tosooroo shatahuun uildverleh hemjeend hurehgui geed ***** baisan chini hangalttai tos exportod gargasan l baina sh dee. 5.7 saya barrel beged chini 1 saya garui ton gesen ug. Mongol ulsiin jiliin import 1 saya ton hurdeggui gee biz dee. Tuuhii tosooroo shatahuunaa uildverlej chadahgui haviin ulsuudiig tsarai aldaj suudag belenchleh setgelgeetei mongolchuud hoorhoololtei ee
Хамгийн их уншсан