Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос анх удаа “Дакар”-т оролцох машин


Монголын төрийн далбааны өнгөтэй энэ машин бол мотоспортын олимп болох “Дакар ралли”-д анх удаа Монголоос оролцох төмөр хүлэг. ОУХМ Н.Лхамаа монголчуудаа төлөөлөн Өмнөд Америкт гурав дахь жилдээ “Дакар Ралли”-д оролцохдоо үүгээр уралдана. Тэрээр хоёр ч удаа мотоциклоор энэ уралдаанд оролцож байсан бол энэ удаа автомашины төрөлд оролцохоор болсон. Тэрээр Дакарын дүрмийн дагуу хоёр чиглүүлэгч, мөн хоёр механикчтай хамт явахаар бэлтгэж буй.
“Дакар Ралли”-д оролцогч Унгарын багийнхан манай тамирчдын энэ жил уралдах машиныг бэлтгэж өгөхөөр амласан юм. Тиймээс манай оролцогчид Т2 буюу шинэ машин уралддаг ангилалд Ланд-200 маркийн машинаар уралдахаар болсон. Тэд саяхан Унгарт очиж,  уралдах машинтайгаа танилцсан байна. Манай багийнхны уралдах машины нэмэлт тоноглолуудыг бүгдийг Унгарт хийж дуусчээ. Энэ жилийн Дакарын маршрут Аргентинаас гараад  Болии, Чилиэр ороод буцаад Аргентиндаа ирж барианд орох ёстой юм.

0 Сэтгэгдэл
ymar amjilt oloh bish
Хамгийн их уншсан