Дэлхийн хамгийн үнэтэй халаасны цагийг Женев хотноо явагдсан "Sotheby"s" дуудлага худалдаагаар 21,3 сая ам.доллараар зарсан байна.
24 каратын цэвэр алтаар хийсэн "Graves Supercomplication" нэртэй энэ цаг нь 500 грамм жинтэй. Цагийн 1930-аад онд Нью-Йоркийн банкны эзэн Генри Грэйвсийн захиалгаар Швейцарийн цагны "Patek Philippe" компаний бүтээж байжээ.
Нийт 920 эд ангиас бүрддэг энэ цагийг долоон жилийн турш угсарсан аж.
Цагийг өмнөх эзэн Катарын саятан урлаг, үнэт эдлэл цуглуулагч Сауд бин Мухаммед аль Танийг өөд болсноос хоёрхон өдрийн дараа ийнхүү санаанд багтамгүй өндөр үнээр зарсан байна. Аль Тани нь амьд ахуйдаа "Sotheby"s" их хэмжээний өр тавьсан байсныг дуудлага худалдаагаар олсон мөнгөөр дарна.