Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван толгойтой мэлхий, амьтан шиг хөлтэй могой байна

Эхийн хэвлийд байхдаа зарим амьтны хөгжил санаанд оромгүй өөрчлөгдөж аймшигтай, заримдаа сонин сонин төрхөд оруулах нь бий. Генийн өөрчлөлттэй ийм амьтны 15 жишээ энэ байна.

15. Найман хөлтэй ишиг


Хорватад төрсөн энэ ишгийг эхийн хэвлийд байхдаа ихэр байгаад нэг нь нөгөөтэйгээ нийлэн төрснөөс ийм болсон гэж эрдэмтэд үзсэн. Фермер Зоран Папарик сэтгүүлчдэд эхлээд ишгиг хармагцаа гүдэндээ ч итгэлгүй, ухаан солиорчихлоо гэж бодсон ч удалгүй хөршүүдээ дуудаж энэ сонин зүйлийг баталгаажуулжээ. Харамсалтай нь ишиг удалгүй үхсэн байна.

14. Гурван толгойт мэлхий Фрогги

Энэ сонин мэлхий Английн эхлээд хүүхдийн цэцэрлэгийн арчилдаг амьтны дунд төрсөн ч түүнийг зөөөж Уэстон-сьюпер-Мэр хотын усан санд тавьсан нь өнөө ч байгаа. Эрдэмтэд түүнийг агаар, усны бохирдлын улмаас ийм мутацид орсон гэж үздэг.

13. Амьтны хөл, сарвуутай  могой

Хятадын баруун өмнөд нутагт байсан энэ могойг нэгэн эмэгтэй олж илрүүлсэн. Дин Ксёнгсю гэгчийн гэрийн цонхон дээр явж байхыг нь олж гутлаараа цохиж алаад спиртийн уусмалд хийн хадгалсан байна.

12. Далавчит муур

Муур нисч чадахгүй нь ойлгомжтой ч үнэхээр яг л шувууных шиг далавчтай төрсөн нь мутацийн үр дүн. Үсээр бүрхэгдсэн энэ далавч яг нисэхэд зориулагдсан юм шиг нуруун дээрээ байрлалтай.

11. Харанхуйд гэрэлтдэг муур

Хулгайч айлд ороод очтол харанхуйд муур гэрэлтээд байвал ямар вэ дээ. ХДВХ-ийн салбар дахь судалгааны ажлын явцад муурын өндгөн эсийг макаки-резус, медузтэй эвцэлдүүлэн турших явцад ийм муур гарсан байна. Энэ муур яг ч бас харанхуйд биш, тодорхой гэрэлд ингэж харагддаг гэнэ.

10. Аалзны шүлсэн сүү өгдөг ямаа


«Nexia Biotechnologies» судалгааны явцад энэ ямаанаас аалзны шүлс шиг сүү гардаг болсон гэнэ. Түүний сүүгээр материал ч урлаж болдог байна.

9. Сармагчин-торой

Сармагчны нүүртэй энэ сонин торой бас л хятадад төрсөн. Айл хотынхон эхлээд айж байсан ч сүүлдээ харин ч жуулчдын сонирхол татах болж айлын бага хүү түүнийг бүр гэрийн тэжээмэл амьтан шиг хайрлах болжээ. Мөн л ургийн гажиг.

8.Ганц нүдтэй муур

Ганц том нүдтэй, хамаргүй энэ муурын зулзага төрсөн дарайдаа үхсэн. Нэг удаад төрсөн зулзагануудын хоёр дахь энэ гажиг зулзаганы зураг интернетээр тарсан нь  харин олны анхаарал татсан.

7. Гэрэлтдэг алтан загас

Гэдэс дотор нь нэвт гэрэлттдэг энэ загас эрдэмтдийн нүдийг ёстой орой дээр нь гаргасан гэж болно. Эрдэмтэд харин энэ загасны арьсыг эмчилгээ болон гоо сайхны зориулалтаар ашиглаж болох болов уу яах бол гэсэн асуудлаар сонирхож байгаа гэдэг.

6. Гурван нүдтэй загас

Энэ хачин загасыг Барт гэдэг хүн Спрингфильдийн цөмийн станцын ойролцоогоос барьсан болохоор генийн өөрчлөлтөд цөмийн цацрагийн нөлөө байсан байх гэдэг. Яг ийм загасыг Жулиан Змат гэдэг хүн бас барьсан байна.

5. Булчинлаг нохой

Бод мал шиг харагдах энэ аварга том нохойг бол генийн судалгааны явцад гаргаж авсан байна. Судалгааны явцад булчингийн хөгжлийг түргэтгэх бэлдмэл хэрэглэсэн гэнэ.

4. Яв ягаан хэрэм

Ийм ягаан хэрмийг дэлхийдаяар бас ч цөөнгүйг олж харсан байдаг. Генийн өөрчлөлт байх гэж зарим нь үзэж байхад хэн нэгэн нь хэрэм бариад арьс үсийг нь будсан байх гэсэн таамаг бас бий.

3. Гэрэлтдэг мэлхий

Гэрэлтдэг энэ мэлхийг Хиросима хотын лабораторт гаргаж авсан байна. Түүний гэрэлтсэн арьсны цаанаас бараг бүх эд эрхтэн нь харагдана.

2. Хөх цэнхэр хавч

Маш ховор, 1-2 саяд нэг тохиох ийм цэнхэр хавч бас байна. Зарим нь бүр хоёр өөр өнөгийн, нуруу хэсэг нь өөр өнгөтэй байх нь ч бий гэнэ. Шар өнгийн хавч бол бүр 30 саяд нэг тохиодог байна.

1.    Хоёр нүүртэй муур


Эхиийн хэвлийд байсан хоёр зулзага нийлснээс болж гарсан энэ мууртай адил амьтан нэг биш. Энэ муурын тухайд урт удаан насалсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Xytad tooroi sejigtei shvv ha ha
Хамгийн их уншсан