Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болох дөрвөн жилд нэг удаа тохиодог олимпын наадам 2016 онд Бразильд зохион байгуулагдахаар болсон. 31 дэх удаагийн олимпын наадмын албан ёсны хуудас болох Rio2016.com сайт нээгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тус сайтаар дамжуулан “Rio 2016” олимпын наадмын медалиудад дахин боловсруулсан цахилгаан төхөөрөмжийн металл оруулсан хэмээн зохион байгуулагчид нь мэдэгджээ. Rio2016.com цахим хуудсанд мэдээлснээр зохион бүтээгчийн баг энэ санаачилгыг гаргасан гэнэ.
Энэ удаагийн олимпийн наадамд шагналын 5000 медаль, оролцогчдод өгөх дурсгалын 75 медаль мянган шаардлагатай байгаа аж. Нийтдээ 80 мянган медалийг “Brazillian mint” компанид үйлдвэрлэхээр болсон талаар “Rio 2016” олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карлос Нузмен мэдэгджээ.