Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдо, самбо бөхийн холбоод хамтран ажиллана

Өнөөдөр Спортын төв ордонд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Гэрэл нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус холбоод нь хамтран ажиллаж ирсэн туршлага, уламжлал тай бөгөөд уг харилцааг сэргээх, бэлтгэл, сургалт болон уралдаан, тэмцээний тогтолцоог сайжруулахын зэрэгцээ тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарал тавьж, харилцан уялдаатай хамтран ажиллах юм. Санамж бичиг байгуулснаар бөхийн барьцтай барилдааны төрлийн бөхийн холбоодын хамтын ажиллагааг идэвхижүүлж, тамирчдын амжилт, чансааг дэлхийн өндөр түвшинд хүргэж ажиллах юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд Монголын жүдо бөхийн холбоо нь самбо бөхийн холбоог эрх зүйн талаас бэхжихэд дэмжих, багш-дасгалжуулагч, мэргэжилтэн ажиллуулахад туслах, самбо бөхийн улс, олон улс, тив дэлхийн тэмцээнд хамтран тамирчдаа оролцуулахад дэмжиж ажиллана. Самбо бөхийн төрлөөр тусгайлан бэлтгэл хийх боломж олгох, самбо бөхийн спортыг олимпийн наадмын хөтөлбөрт оруулахад дэмжлэх үзүүлэх бол Монголын самбо бөхийн холбоо жүдо бөхийн холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах, жүдо бөхийн улс, олон улсын тэмцээнд тамирчдаа хамтран оролцуулах, самбо бөхийн төрлийн бэлтгэл, цугларалтаа хариуцах үүрэг хүлээж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан