Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгаарлах арван өрөө тохижуулжээ

Дэлхий дахинд төдийгүй Монгол улс орон даяар эбола вируст халдварын эсрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У өчигдөр  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасаг нь 28 ажилтантай бөгөөд ажилтан бүрт хоёр ээлжийн халдвар хамгааллын хувцас бэлджээ. Мөн ариутгагч эмч, жолооч нарын бэлэн байдлын иж бүрдлийг бэлтгэсэн байна.  Сэжигтэй тохиолдол гарсан үед ашиглах Хүлээн авахын 10 өрөөг тохижуулснаас гадна тусгаарлах 50 ортой тасгийг ч хэдийнэ зэхжээ. Бэлэн байдалд ажиллах тус бүртээ 12 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг, өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг хүлээн авах, оношилгоо, эмчилгээ хийх заавар журмыг боловсруулан гаргаж, ашиглахад бэлэн болгосон талаараа ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг танилцуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан