Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аглуугийн тэмцэл


1990 оноос л архины үнийг нэмж зарж, шагийн наймаа Монголд дэлгэрсэн бол орчин үед хошин шогийн билетийн шаг л амь бөхтэй оршсоор байна. Шаглан тасалбар зарагчидтай тэмцэх, тэдний үйл ажиллагааг зохицуулах хууль байдаггүй учраас энэ бизнес үргэлжилсээр л байгаа.


Тэгвэл “Х-ТҮЦ” продакшны "Ийм нэгэн явдал" шоу тоглолт эхэлсэн эдгээр өдрүүдэд тус продакшны захирал, гавьяат жүжигчин Аглуу шагчидтай гар зөрүүлэхээс наагуур зүйл болжээ. Тэрээр “Энэ шагчдыг зогсоох хуультай болмоор байна. Цагдаад хэлэхээр өөрийн мөнгөөр худалдан авч борлуулж байгаа юм чинь хууль бус биш гэнэ. Гэтэл өнөөдөр нэг шагчинтай бүр зодолдонгоо алдлаа. Даварцан гарууд шүү” гэж өөрийн фейсбүүк хуудсандаа нийтэлжээ. Үүнийг нь сонссон цахим найзууд нь шагчидтэй тэмцэх аргыг хэлж зөвлөв. Харин зарим нэг нь “Та нар өөрсдөө тэр тасалбар шаглагчдаар заруулдаг биз дээ” хэмээн эсэргүүцэж байна. Харин гавьяат маань “Би хэдэн шагчидтай хамтарч ажиллаад баяжив гэж дээ. Тэгж буяндаа бузар оруулахгүй" гэж хариулж байна лээ.

0 Сэтгэгдэл
Гавьяатаа ямар алдаатай бичдэг юм бэ шагчдийн байхдаа яахав дэ эр үгний ы бичиж мэддэггүй юм уу
гол учир нь тэр кассын хүмүүст байгаа байхаа
Хамгийн их уншсан