Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сүрчигний өдөр” болно


Үнэртэй усанд дурлагч, цуглуулагч хэн бүхэнд таатай мэдээ дуулгая. Тансаг үнэртэн таалан цуглуулагч, сонирхогчдын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Н.Орчлон хэмээх залуу 2013 онд сонирхлоо бусадтай хуваалцах үүднээс фэйсбүүкт групп нээсэн бөгөөд жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй мянган гишүүнтэй болсон аж. Улмаар группийн гишүүд хамтран “Сүрчигний өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. Маргааш болох өдөрлөгт хүссэн хүн бүр оролцох боломжтой. Ховор нандин үнэртнээ танилцуулж бусадтай хуваалцаж мөн өдөрлөгийн үеэр үнэртэй ус ч худалдан авах боломжтой аж.
Сонирхуулахад, өдөрлөгийн үеэр “Наран” их дэлгүүрийн хамт олон дэлхийд алдартай үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн танилцуулж, урамшуулалтай худалдаа явуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан