Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Пратек Тандон: Ирээдүйн эзэд болсон бяцхан хүүхдүүдэд хөрөнгө оруулах нь маш үр дүнтэй
БШУЯ, Дэлхийн банктай хамтран 2012 оноос Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн тусламжаар “Сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн зорилго нь хүн амын өсөлттэй уялдуулан сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох, нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулан, тэгш бус байдлыг арилгахад оршиж байгаа аж. Энэхүү төслийн хэрэгжилтийн талаар Дэлхийн банкны Зүүн Ази номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Пратек Тандонтой ярилцлаа.
-Юун түрүүн хоёр жил орчим хэрэгжиж байгаа төслийн талаар товч мэдээллээр ярилцлагаа эхэлье?
-Дэлхийн банк Монгол Улсын боловролын яамтай хамртан “Сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Төслийн хүрээнд канад модон араг бүтээцтэй 17 цэцэрлэг барих юм. Нэг нь л зуун хүүхдийн багтаамжтай. Төсөв санхүүгийн хувьд Улаанбаатар хотын найман дүүрэгт 6,2 сая ам.доллараар барилгын ажил хийх, тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, зөөлөн эдлэл, дотор гаднах тоглоом нийлээд 1.4 сая ам доллар бүрдүүлээд байна. Энэ төсөл маань зургаан сарын дараа буюу 17 дахь цэцэрлэгээ барьж дуусаад, үйл ажиллагаа нь жигдэрч, түлхүүрээ гардуулан, тууз хайчлах ёслол хийснээр дуусах юм. Өнөөдөр Монгол Улсад цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ асар их байгаа нь харагдаж байна. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролыг бэхжүүлэхэд цэцэрлэг маш чухал. Тиймээс ч Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран дээрх төслөө хэрэгжүүлж байгаа хэрэг.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн нь ашиглалтад орж, бяцхан хүүхдүүдээ хүлээн аваад байна вэ?
-Яг одоогийн байдлаар арав гаруй цэцэрлэг ашиглалтад орж, улсын комисс хүлээн авчихаад байгаа. Харин үлдсэн хэсэг нь энэ сарын эхээр ашиглалтад орох болно. Ерөнхийдөө иж бүрэн тавилга, тоног төхөөрөмжтэй, сурч боловсрох орчин бий болгосон цэцэрлэгүүд хүлээлгэн өгнө. Ингэснээр хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдэж, жил бүр 2-5 насны 1700 гаруй бяцхан үрс сургуулийн өмнөх боловсрол олж авах боломж бүрдэх юм.
-Манай улсад ирээдүйд улс орныг удирдан жолоодох, хөгжүүлэн авч явах хүүхэд багачуудаа цэцэрлэгт хамруулах нь нэн чухал болоод байгаа. Мөн хүүхэд боловсрол эзэмшихээс гадна эцэг, эх асран хамгаалагчид нь ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ. Тиймээс Дэлхийн банк уг төслөө цааш үргэлжлүүлэх боломжтой юу?
-Би түрүүн дурдсан шүү дээ. Монгол Улсад цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ асар их байгаа гэж. Сургуулийн өмнөх боловсрол нь ирээдүйн чадалтай, чадвартай боловсон хүчин бий болох үндэс суурь. Энэ ч утгаараа хөгжиж буй Монгол Улсыг ирээдүйд авч явах хүүхэд багачуудыг цэцэрлэгт хамруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мэдээж хэрэг дэлхийн банкны зүгээс энэ чиглэлийн тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэх боломжтой.
-Дан ганц цэцэрлэгийн барилгааас гадна хөдөөгийн тариаланчид болон малчдад зориулсан нүүдлийн гэр цэцэрлэг бий болгосон гэж сонссон?
-Тийм ээ. Төслийн хүрээнд нүүдлийн зуун гэр цэцэрлэгийг 14 аймгийн төвөөс алслагдсан 14 суманд тавилга тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, тоглоом гэх мэт бүх зүйлтэй нь хүлээлгэн өгсөн байгаа. Нүүдлийн цэцэрлэг 0.57 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон. Жил бүр 2500 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадалтай. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд малчид нь хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах боломжгүйгээс сургуулийн өмнөх боловсрол олгож чаддаггүй явсан бол одоо нүүдлийн цэцэрлэгтэй болсноор энэ асуудлыг шийдэж байна гэсэн үг. Тиймээс ч ийм арга хэмжээ авсан нь маш их үр дүнтэй гэж бодож байна. Ерөнхийдөө төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бүх ажил Монгол Улсын өнөөгийн бодит байдал, эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн үйл ажиллагаа болсон. Аймаг, сум, дүүргийн удирдлага, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид ч талархан хүлээн авч байгаагаас энэ бүхэн харагдлаа.
-Дэлхийн банкны зүгээс үзүүлж буй тусламж, дэмжлэг үүгээр зогсохгүй байх. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэн, шинээр барьсан цэцэрлэгт анхаарал хандуулах болов уу?
-Бид зөвхөн хөрөнгө оруулалт хийж барилга болон иж бүрэн тоноглох ажил гүйцэтгэнэ. Тодруулбал, хүлээлгэн өгснөөр дуусгавар болно гэсэн үг. Харин цаашид хэрхэн авч явахыг салбарын яам шийдэх ёстой.
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой хүүхдүүдийн 80 хувь цэцэрлэгт хамрагдсан мэдээлэл байна. Тэгэхээр үлдэж байгаа 20 хувийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдэж өгөх тал дээр ямар бодолтой байна вэ?
-Ер нь, хүүхдэд зориулсан, тэр дундаа тэдний сурч боловсрох орчинг бүрдүүлж өгөх хөрөнгө оруулалт гэдэг хамгийн үр дүнтэй зүйл. Яагаад гэвэл, аливаа улс орны цаашдын хөгжил, бусад асуудлыг ирээдүйд үүрч явах иргэдийнх нь урт удаан хугацаанд сурч боловсрох, мэдлэг чадвар эзэмшихийн эхлэл сургуулийн өмнөх боловсрол. Тиймээс анхан шатны буюу мэдлэг чадвартай иргэн болох эхлэл нь хэрхэн ямар орчинд суурь боловсролоо олж авав гэдэг юм. Иймд хүүхэд насанд нь л зөв суурь тавьж, мэдлэг олж авах таатай орчин бүрдүүлэх нь маш чухал юм. Иймд дэлхийн банкны зүгээс ийм чиглэлд анхааран тусалж дэмжин ажиллаж байгаа хэрэг. Цаашид ч үүнд анхааран ажиллана гэж бодож байна.
-Ирсэн хүн буцдаг гэдэг шиг эхэлсэн ажил дуусах шатандаа оржээ. Тэгэхээр дараа дараагийн төслүүд зөвхөн сургуулийн өмнөх боловсрол руу биш дунд сургуулиудад чиглэсэн байвал гэсэн бодол төрж байна л даа. Учир нь, сургуулиудын орчин, анги танхимын талаархи элдэв гомдол, санал гарах болж. Энэ нь ч утгаараа нийслэлийн найман дүүрэг, алслагдсан сумдад хичээлийн шинэ байр бий болговол гэсэн асуулт байна?
-Энэ асуудлыг шийднэ гэж шууд хэлэх эрт байна. Танай Засгийн газартай яриа хэлэлцээр хийж, аль чиглэлээр тусалж дэмжих вэ гэдгээ тодорхой болгон тохирох юм. Гэхдээ зөвхөн Монгол Улсын хувьд ийм асуудал тулгараагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Дэлхийн олон оронд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэдэг асуудал бий. Ер нь, бүх улс орнууд сургалтын орчноо сайжруулж, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх асуудалд анхаарч байгаа болохоор дан ганц Монгол Улсад энэ асуудал тулгарсан юм шиг хандаж болохгүй гэж хэлэх байна. Хөгжиж буй улс орны хувьд хотжих хөдөлгөөн өрнөж, энэ чиглэлд олон ажил эрчимтэй хэрэгждэг. Түүнийг нь хийж гүйцэтгэх чанартай боловсон хүчин хэрэгтэй бөгөөд тэднийг бэлтгэх орчин нөхцөл нэн тэргүүнд шаардлагатай. Чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чанартай боловсрол чухал байр суурь эзэлдэг. Үүнийг бий болгох асуудлыг дэлхийн улс гүрнүүд бүгд л анхааралдаа авсан. Монгол Улс ч ялгаагүй энэ чиглэл рүү хөтлөгдөж, яам нь ч үүнд анхаарлаа хандуулсан байна. Ерөнхийдөө боловсролын чанарыг дээшлүүлэх нь нэн тэргүүнд тавигдах ёстой юм. Гэхдээ хэрэгжүүлэхдээ хамгийн зөв шийдэл нь юу байх, арга зам нь ямар байхыг сонгох явдал.
-Хүн болох багаасаа гэж монголчууд ярьдаг. Тиймээс ч сурах мэдэх анхны алхмыг нь зөв тавьчихвал цаашид сурах арга барилаа олно. Ийм ч учраас зөв мэдлэг олгож, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болох хүүхдүүдийн сурах орчинг нь сайжруулахаар төр засаг анхаарсаар байгаа?
-Монгол Улс хөгжилд хүрэхээр тэмүүлж байгаа өнөө үед олон сорилт, саад бартаа тулгарч байгаа. Тэр бүхнийг Засгийн газар нь зөв шийдэл гарган даван туулсаар явна гэж бодож байна. Саадыг туулах, тойрох, амжилтанд хүрэх замаа зөв сонгож чадвал ирээдүйгээ мэдлэгтэй, чадвартай хүмүүст даатгах болно.
-Чанартай боловсрол олгосноор чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ. Иймд тэднийг бэлтгэх орчин, нөхцөлийг бий болгох шаардлагатай-

0 Сэтгэгдэл