Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нью-Йоркийн марафонд О.Саранчулуун, П.Энхманлай нар амжилттай оролцлоо


Дэлхийн хамгийн нэр хүндтэй марафон гүйлтийн нэг Нью-Йоркийн “TCS New York marathon”-д манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй хоёр тамирчин оролцоод хоёул замаа дуусган, өндөр амжилт гаргажээ. Тэдний нэг нь өнгөрсөн зун “Хамтдаа гүйе” хэмээн нийслэлчүүдийг уриалж, бүх нийтийн гүйлт зохион байгуулж байсан “Амжилтын хэлхээ” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулуун юм. Тэрээр тэргэнцэртэй гүйлтээр хичээллэдэг П.Энхманлайтай хамт Нью-Йоркийг зорьсон билээ. 70 мянга гаруй хүн оролцсон марафон гүйлтийн хиймэл хөлтэй тамирчдын төрөлд 100 гаруй хүн оролцсон бөгөөд О.Саранчулуун 42 км замаа 8 цаг 23 минут 15 секундэд амжилттай дуусгаж, энэ төрөлдөө тэргүүлжээ. Харин П.Энхманлайгийн оролцсон тэргэнцэртэй тамирчдын төрлийн хувьд тэрээр 2 цаг 15 минутад зам туулж дуусгаснаар эхний 20 тамирчны нэг болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан