Тайваний Тайпей хотноо Ази тивийн тав дахь удаагийн сагсан бөмбөгийн оюутны аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай баг тамирчид Хятадын багт 12 онооны зөрөөтэй хожигдсон байна.
Уг тэмцээний сугалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд болж манай оюутны шигшээ баг тэмцээн зохион байгуулагч Тайвань болон БНХАУ, Макаогийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Өнөөдөр Хятадын багтай анхны тоглолтооо хийж 64:52 гэсэн онооны харьцаагаар манай баг ялагдал хүлээв. Манай сагсчид тоглолтыг тун сайн эхлүүлж нэгдүгээр үеийг 12 онооны зөрүүтэй тэргүүлсэн ч хоёрдугаар үед тааруу тоглолт үзүүлж ердөө тавхан оноо авсан. Харин эсрэг баг 18 оноо авсан. Ингээд гуравдугаар үед тэнцүү тоглолт үзүүлж хоёр баг 17,18 оноо авсан. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед эсрэг баг илүүрхснээр хожигдлоо.
Манай баг маргааш зохион байгуулагч Тайванийн багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ.