Манай гарагийн хамгийн баян эрхэм Билл Гейтсийн хөрөнгө бэлийг хамгийн сүүлийн үеийн тооцоогоор 82 тэрбум ам.долларт хүрсэн гэлцдэг. Харин түүний хөрөнгийг 79 тэрбум ам.доллар байхад нь нэгэн сонирхолтой тооцоолол хийсэн байна. Хэрэв Билл Гейтс өдөр бүр нэг сая ам.доллар үрлээ гэж бодоход түүний бүх хөрөнгө мөнгө барагдахад 218 жил хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн тэргүүн баян энэ эр өдөр бүр нэг сая ам.доллар зарцуулсан ч энэ насандаа үрээд барахгүй бөгөөд үр хүүхэд нь ч хэдэн үеэрээ хэрэглэх их хөрөнгө мөнгө хуримтлуулж чаджээ. Сонирхуулахад, өдөрт сая доллар үрж дуусгахын тулд гурван Феррари машин авсан ч болно. Гэвч өгөх үйлсэд чин сэтгэлээ зориулсан Билл Гейтсийн хувьд хэзээ ч өдөрт гурван машин худалдан авахгүй гэдэг нь тодорхой. Тэрээр энэ бүх хөрөнгө мөнгөө олон нийтийн сайн сайхны төлөө зориулна гэдгээ аль хэдийнэ амласан билээ.