Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэг тардаг цагийг хойшлуулахыг хүсчээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ноос албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулбал олон мянган эцэг, эхчүүдийн асуудал шийдэгдэнэ хэмээн бичсэн байна.

Тодруулбал “Манай холбоо цэцэрлэгт сурч буй 75 мянга гаруй хүүхдүүдийн эцэг эхийн нэрийн өмнөөс хүсэлт хүргүүлж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүд   17.00 цагаас тардаг нь ажил албатай аав ээжүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгээс нь цагтаа амжиж авах эсвэл ажлаа таслах сонголтод хүрч байна.Үүнээс болж   гэр бүлийн гишүүд   болон ажилтан ажил олгогчдын дунд үл ойлголцол үүсэх таагүй хүндрэл үүссээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү асуудлыг “18.00  цагт цэцэрлэг тардаг” болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ. Дээрх шийдвэрийг гаргахад төсөвт ямар нэг хүндрэл үүсэхгүй. Цэцэрлэгийн багш нар ээлжлэн өглөө нэг цагаар хойш ирж, оройд нэг цагаар хойш ажиллахад асуудлыг бүрэн  шийдэх боломжтой” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан