Өнөө цагийн Монголын сонгодог урлагийн залуу үеийн нэрийн хуудас болж яваа дуучин бол МУГЖ Ө.Уянга. ДБЭТ-т гоцлол дуучин хийдэг тэрбээр өдгөө улсдаа бүл нэмэхээр уртын амралтаа авсан байгаа гэнэ шүү. Удахгүй нярайлж, гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа аж.
Анхны нөхрөөсөө салж, өөрөөсөө олон насаар дүү, мэргэжил нэгт дуучин Б.Баатараа гэдэг залуутай гэр бүл болоод багагүй хугацааг үдсэн тэд үрээ хүлээж буй нь энэ аж. Гал цогтой энэ бүсгүй дуурийн тайзнаа хоолойныхоо гайхамшгаар үзэгчдийг бишрүүлж, энэ урлагийг шимтэн сонирхох фэнүүдийн тоог эрс өсгөсөн Гавьяат жүжигчин.
“Эмэгтэй хүнд тохиолдож болох зүйл амьдралд минь таарсан ч гэр бүлээ үймүүлэх хэмжээнд хүрээгүй” гэж ам бардам ярьдаг байсан тэрбээр ийнхүү хоёр дахь амьдралаа эхлүүлэн нам гүм амьдрах болсон билээ.