Хятадын Шенжен хотод нэг инээдтэй ч гэх үү эмгэнэлтэй ч гэх үү явдал болжээ. Удахгүй хуримаа хийх гэж буй залуу хос хуримын зургаа авахуулах өдөр сүйт бүсгүй нь ирээдүйн нөхрөө туршихаар шийджээ. Тэрээр хуримын даашинз өмссөн боловч нүүр царайгаа 70 настай хүнийх шиг болгон будуулаад, хуримын зураг авалт дээр очжээ. Тэгээд намайг ийм болсон хойно ч хайрлаж чадах уу гэж сүйт залуугаасаа асуужээ. Хэрэв залуу чадна гэж хариулсан бол бүсгүй будгаа арилгаад бүх зүйл төлөвлөсний дагуу болох байж. Гэвч залуу найз бүсгүйнхээ энэ санааг ойлголгүй, шууд л наад будгаа арилга гэж уурлаж эхэлжээ. Тэрээр уурлаж уурлаж, эцэстээ сүйт бүсгүйгээ уйлуулаад алга болоод өгч. Энэ явдал гудамжинд болсон учраас цөөнгүй үзэгч энэ явдлын гэрч болжээ. Бүсгүй энэ явдлын дараа "Чи угаасаа ийм ш дээ. Чи зөндөө олон эмэгтэйтэй байсан биз дээ. Би чамайг туршиж үзсэн юм" хэмээн хашгирч байжээ. Ингээд ирээдүйн нөхрөө турших гэсэн биш нөхөр ч үгүй болж хоцорчээ.